А.Хүрэлмаа: НӨАТ-ын сугалааны азтан болсноор ажлын 20 хоногт багтаж хонжворын мөнгө дансанд ордог

2018-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.УУДАМ Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.   -НӨАТ-ын хууль хэрэгжээд гурав дахь жилдээ болж байна. Далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн хууль гэж үзэж байгаа. Энэ хугацаанд татварын орлого хэр хэмжээгээр нэмэгдсэн бэ? -Энэ хуулийн хэрэг­жилтийн үр дүнд татварын ор­логын бааз суурь нэмэгдэж, бүртгэлийн систем сайжирсан. Татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнд тэгш бололцоог олгож, нээлттэй ил тод байдлыг бий болгосон. Гэхдээ УИХ-д өргөн барьсан татварын шинэчлэлийн хуулийн төсөл батлагдвал шударга, ил тод тал дээр улам илүү боловсронгуй болж, сайжрах чиглэлтэй байгаа.  Нэг том давуу тал нь худалдан авагч, иргэн та Монгол улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах боломж бий болсон. Учир нь иргэн худалдан авалтынхаа и-баримтаа авдаг болсноор өөрийн болоод өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Нийслэлийн татварын газрын хувьд татварын орлого 94.6 хувийн биелэлттэй байна. Мөн бид дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран хууль хэрэгжилтийн талд эрчимжүүлсэн арга хэмжээг явуулж, иргэн, аж ахуйн нэгжээ тоолох тооллогыг хийж, цахим төлбөрийн системд холбуулах, төлбөрийн баримт олгуулах  акцуудыг хийж байна. -Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн татвар төлөгч байгууллага, иргэн байдаг вэ.  Бүгд татвараа төлдөг үү? -Өнөөдрийн байдлаар манай мэдээллийн баазад 138 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага, нэг сая  иргэн бүртгэлтэй байна. Үйлчилгээ үзүүлсэн, бараа борлуулсан бүх татвар төлөгч үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримтаа өгдөг байх, татвараа төлдөг байх зарчмыг Нийслэлийн татварын газраас барьж ажилладаг. НӨАТ-ын хууль хэрэгжснээр татвар төлөлтийн хэмжээ харьцангуй өссөн гэж хэлж болно. -НӨАТ-ын урам­шууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш иргэд и-баримтаа их идэвхтэй бүртгүүлдэг болсон. Тухай бүрт гарч буй иргэдийн гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ? -НӨАТ-тай холбоотой санал, гомдлыг татварын албаны 1800-1288 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлэн, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнд арга хэмжээ авсан талаар хариу утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Иргэдээс ихэвчлэн хямдарсан бараанд и-баримт олгохгүй байна, зарим үйлчилгээний байгууллага баримт өгөхгүй байна гэсэн санал, гомдлууд ирдэг. Ямар ч тохиолдолд НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой. Энэ тал дээр иргэд, худалдан авагч нар шаардлагаа тавиад хуулиараа баримтаа авах эрхтэй.  НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бол аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой. Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мөртлөө төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэнийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. Бид санал, гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгж дээр очиж асуудлыг шийдвэрлэдэг. -НӨАТ-ын сугалааны азтан болоход хожсон мөнгөнөөс татвар төлөх ёстой юу? -Энэ талаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  16-р зүйл албан татвараас чөлөөлөгдөх орлогод ‘’Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого” гэж заасан байдаг  тул татвар суутгаж авахгүй . -Өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авсан и-баримт нь сугалаанд хо­жих магадлалыг өсгөдөг гэж иргэд ярьдаг. Энэ талаар? -Энэ бол өрөөсгөл ойлголт. Өнгөрсөн хугацаанд нийт азтан болсон иргэдийн худалдан авалтын дүнг харахад харилцан адилгүй байсан. Супер хонжворуудаас харахад л хөдөө орон нутагт энгийн худалдан авалт хийсэн хүмүүс олон байсан, өндөр настан, залуучууд хүртэл хэрэгцээнийхээ бараа, үйлчилгээг худалдан аваад азтан болсон тохиолдол нэлээдгүй байгаа. Тиймээс аливаа ямар ч бараа, үйлчилгээ авсан и-баримтаа бүртгүүлсэн тохиолдолд та азтан болох боломж нээлттэй болж байгаа юм. -И-баримтаа хэд хоногийн дотор шивж, баталгаажуулах ёстой вэ? -Тухайн сарын баримтыг дараа сарын сугалааны тохирлоос 24 цагийн өмнөх хүртэл хугацаанд шивэх боломжтой. Иргэд, олон нийтэд анхааруулахад тухайн худалдан авалт хийсэн и-баримтаа зарим тохиолдолд аппликейшн ашиглан бар кодоор уншуулахад принтерын хор бүдэг, баримт нугалж үрчийсэн тохиолдолд бар кодыг уншдаггүй. Иймд сугалааны дугаар, ДДТД болон үнийн дүнг шивж оруулах шаардлагатай. Таны шивсэн баримт баталгааажсан тохиолдолд сугалаанд оролцох болон  2 хувийн буцаан олголтоо авах боломжтой. -И-баримт бүртгэг­дээгүй, батлагаажихгүй, хүлээг­дэж байна гэсэн гомдол тасралтгүй ирсээр байна. Энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ? -Аж ахуйн нэгж илгээгээгүй баримтыг устгаад сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд  засагдаж, аж ахуйн нэгж илгээсэн бол идэвхжээд баталгааждаг. Хэд хэдэн удаа устгаад, дахин шивж оруулсан ч аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн төлөв үүсээд байгаа бол 1800-1288 утсаар санал гомдлоо гаргах боломжтой. Бид тухайн байгууллагатай холбогдон шаардлага тавих, зөрчлийн хуулийн дагуу процесс ажиллагаа хийдэг. Аж ахуйн нэгж илгээгээгүй төлөв нь ихэвчлэн иргэн сугалааны дугаараа буруу оруулснаас болж байгаа нь анзаарагдсан. -НӨАТ-ын сугалаанд хожсноор хэд хоногийн дараа хонжвор нь ордог вэ? -Сугалаанд хожсон иргэн www.ebarimt.mn сайт руу ороод хүсэлтээ баталгаажуулна.Тухайн иргэний дансны дугаар зөв байх шаардлагатай бөгөөд хүсэлтээ баталгаажуулсан тохиолдолд ажлын 20 хоногт хонжворын мөнгө дансанд орно.  Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 21,368 азтан тодорсон. 500 мянган төгрөгнөөс дээш төгрөгийн хонжвор хожсон иргэн харьяа татварын албандаа холбогдох материалаа бүрдүүлээд авах боломжтой. -И-баримтаа бүртгүүлэн сугалаанд оролцохоос гадна ямар давуу талууд үүсдэг вэ?  -НӨАТ-ын систем бий болсноор иргэд өөрсдийн хувийн хэрэглээгээ хянах боломж бүрдсэн. Энэ нь хувь хүний болоод өрхийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Жилд нэг удаа нийт худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авахаас гадна сугалаанд оролцох боломжтой болсон. Гэхдээ хамгийн чухал зүйл нь иргэн та улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж, түүний үр дүнд сургууль цэцэрлэг шинээр барих зэрэг нийгэм, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгааг ямагт санах хэрэгтэй. Хувийн, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа нь маш чухал юм. -Нийслэлийн хэмжээнд цахим төлбөрийн системийн холболт хэдэн хувьтай явж байна? -Нийслэлийн хэм­жээнд цахим төлбөрийн системд холбох ажил 65 хувьтай байна. Худалдааны төвүүдэд бизнес эрхэлдэг хүмүүс системд холбогдсон. Хамгийн гол нь тэд маань төлбөрийн баримтаа жигд олголт хангалтгүй байгаа бөгөөд энэ тал дээр ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том, жижиг 202 зах, худалдааны төв бүртгэлтэй байна. -Агаар цэвэршүүлэгч худалдан борлуулдаг бол НӨАТ-с чөлөөлөгдөх үү? -УИХ-аас 2018.01.12-ны өдөр баталсан НӨАТ-аас чөлөөлөх  тухай  хуульд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор  импортоор оруулж ирсэн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг  НӨАТ-аас чөлөөлөх”-өөр заасан.  Мөн хуулийн хоёрдугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын 2018.05.30-ий 157-р тогтоолын хавсралтаар “Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх  агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч  төхөрөмжийн жагсаалт”-ыг баталсан. Дээрх хууль тогтоомж нь зөвхөн импортоор оруулж байгаа бараанд хамаарч байгаа тул дотоодын  борлуулалт НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэргэжлийн 10 редакц хамтран “Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрөө хүргэлээ

“Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрийг мэргэжлийн 10 редакц хамтран баярын өдрүүдэд хүргэлээ. Энэ нь монголын мэдээллийн мэргэжлийн 10 сайт хамтран бэлтгэдэг үндэсний хэмжээний томоохон нэгдсэн хөтөлбөр юм.  

13 цаг 29 мин
“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

14 цаг 29 мин
Ө.Шижир: Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

Ө.Шижир: Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

14 цаг 40 мин
Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

14 цаг 47 мин
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

16 цаг 5 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

18 цаг 59 мин
Засгийн газар бонд гаргахаар болжээ

Засгийн газар бонд гаргахаар болжээ

19 цаг 2 мин
Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

22 цаг 13 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

22 цаг 13 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

22 цаг 13 мин