“Нийгмийн даатгал-Миний мэргэжил” ажил мэргэжлийн уралдаан боллоо

2018-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн даатгал-миний мэргэжил” сэдэвт сургалт, ажил мэргэжлийн уралдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар зохион байгууллаа. Улсын хэмжээнд долоон бүсэд зохион байгуулсан  тус уралдааны зорилго нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалтын өмнө болсоноороо онцлог байлаа. Уралдаан нь байцаагч, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг сорих, дээшлүүлэх, туршлага солилцох, шинэ санаа, санаачлагыг дэмжиж нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм байна. Баруун бүс Ховд аймагт, Хангайн бүс Орхон аймагт, Төвийн бүс Дархан-Уул аймагт, Зүүн бүс Дорнод аймагт, Говийн бүс Өмнөговь аймагт, Нийслэлийн дүүргүүдийг хоёр  бүсэд хуваан тус тус  зохион байгуулж  асуулт, хариулт, кейс, бодлого, “Аха” тэмцээнээр байцаагч, ажилтнуудын чадварыг шалгалаа. Гурван жил тутамд зохион байгуулдаг нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох ээлжит шалгалтад энэ жил 557 байцаагч шинээр болон эрхээ сэргээхээр оролцох аж.  Манай сурвалжлах хэсэг Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын тэмцээнийг сурвалжилсан. “Нийгмийн даатгал миний  мэргэжил”  уралдааныг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг  нээж тэдэнд амжилт хүсч хэлэхдээ “Хүний ирээдүйн  амьдралын насан туршийн баталгааг гартаа атгах нийгмийн даатгалын байцаагч гэдэг хуулийн болоод эдийн засгийн тооцоолуурыг чадварлаг хийж чаддаг боловсон хүчин байх ёстой. Нэг л тооцоог алдвал тухай үйлчлүүлэгчээ насан туршид нь хохироох аюултай. Тиймээс энэ ажил мэргэжлийн уралдаан шинэ залуу байцаагч нарт мэдлэг туршлага болдгоороо чухал ач холбогдолтой” гэсэн юм.Баянзүрх дүүргийн “Нэг зүрх”, Чингэлтэйн “Омогшил”, Налайхын “ Элч”, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “ Шүхэр” багууд тус уралдаан тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сорьсон юм. Багуудийн мэндчилгээнээс “Нэг зүрх” багийн төрийн албан хаагчийн нэг өглөөний амьдралыг харуулсан видео мэндчилгээ  өвөрмөц сонирхолтой байв. Мөн монгол ахуйг харуулсан “Омогшил”, элч дулааныг мэдрүүлсэн ”Элч”  багийн мэндчилгээнүүд сонирхол татаж байв. Хууль тогтоомж, бодлого, багийн ахлагч нарын даалгавар зэрэг 100 гаруй кейсэд  дөрвөн багийн гишүүд хамтарч маш чадварлаг ажиллаж тооцоолуурыг сурамгай хийж байлаа. Тухайлбал, “Хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчийн гэр бүлийн хүнийг ажлаар хангаагүй  тохиолдолд ажилгүй байсан хугацааны шимтгэлийг хэрхэн нөхөн төлүүлэх вэ гэсэн асуулт байв. Энэ тохиолдолд нөхөн шимтгэлийг Гаалийн байгууллагаас амьжиргааны баталгаажих төвшинтэй тэнцэх цалингийн арван хувиар төлүүлдэг хуультай аж. Энэ мэтчилэн амьдралд хэрэгтэй олон жишээг тэмцээнд оролцогчдоос асууж байв. Тэмцээний дундуур амьдралд тохиолддог олон кейсүүдээр байцаагчид жүжигчилсэн тоглолт үзүүлж өрсөлдсөн юм. Хангайн бүсээс Өвөрхангай, зүүн бүсээс Сүхбаатар, говийн аймгуудаас Өмнөговь, баруун бүсээс Увс, Улаанбаатарын I бүсээс Баянзүрх, II бүсээс Сүхбаатар дүүргийн Нийг­мийн даатгалын хэлтсийн байцаагчид түрүүлсэн юм. Төвийн бүсээс Дархан-Уул аймгийн байцаагчид бусдыгаа тэргүүлсэн юм. Долоон бүсээс шалгарсан багууд өрсөлдөж аваргаа тодруулна. Тэмцээний үеэр  Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Г.Батболд, Баянзүрх дүүгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн хяналтын хэлтсийн байцаагч Б.Баянжаргал нартай уулзсан юм. [caption id="attachment_48205" align="aligncenter" width="850"] Улаанбаатар хотын нэгдүгээр бүс. Баянзүрх дүүргийн “Нэг зүрх”, Чингэлтэйн “Омогшил”, Налайхын “ Элч”, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “ Шүхэр” багууд авхаалж самбаагаа сорьсон юм.[/caption] Г.Батболд: НИЙГМИЙН ДААТГАЛЫН БИЧИГ БАРИМТ АМЬД БАРИМТ ЮМ - Хүний амьдрал баян учраас кейс жишээ дуусашгүй юм. Үүнийг төгс бодох, дуустал нь хариулт олох  боломжгүй. Хүн байгаа цагт асуудал байна. Асуудлыг шийдэх арга замыг эрэл хийсээр байх болно. Нийгмийн даатгалын бичиг баримт бол өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг зохицуулж байдаг амьд бичиг баримт.Тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээж авсан өдрөөс хойш  хуулийн дагуу 30 хоногийн дотор тогтоож өгнө. Энэ хугацааг богиносох, хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор 2017 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр тогтоох, олгох, хянах, гүйцэтгэх үйл явц бүтцийг шинэчлэх аргыг туршаад 2018 оноос мөрдсөн. Үүний үр дүнд  зөвхөн тогтоох биш өөрчлөх, шилжиж ирсэн хүмүүсийн материалыг хянаж шалгах  зөвөлгөө өгөх зэргээр дамжлагын бүтцийг шинэчилсэн. Ингэснээр даатгуулагч нарын хүлээдэг, бухимддаг, хүндрэлүүд багсч явцыг сайжруулсан. Байцаагчын ачаалал багасч тэгш хуваарлалтай болсон. Энэ тэмцээн залуу байцаагч нарт хамгийн өгөөжтэй байдаг.   Б.Баянжаргал: БАЙЦААГЧ ХҮН БҮХ ТАЛЫН МЭДЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ -Нийгмийн даат­галын байцаагч хүн тухай ажил мэргэжлийн албан тушаалаар биш энэ салбартай хол­боотой бүх л талын мэд­лэгтэй байх ёстой. Зөвхөн тухайн хүрээний даатгуулагчтай харилцаад зогсохгүй алхам тутамд даатгуулагчидтай уулзаж байдаг. Тиймээс байцаагч өөрөө бүх мэдээллээр хан­гаж чадахуйц мэдлэг, мэ­дээ­лэлтэй байх ёстой. Бу­сад салбарт үлгэр дуу­риалал болох сайхан тэмцээн болж байна. Нийг­мийн даатгал дав­хар­дах тохиолдол бий. Гэхдээ албан журмаар нийг­мийн даатгал төлөг­дөж буй тохиолдолд сайн дурын даатгал тө­лөх боломжгүй. Харин дав­хар ажил эрхэлж бай­вал олсон орлогоос нийг­мийн даатгалын шимтгэл төл­дөг. Энэ нь тэтгэвэрт га­рах үед нь цалингийн нийл­бэрийн дандажаар тэт­гэ­вэр боддогдог давуу талтай.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 9 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

17 цаг 29 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 цаг 41 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 цаг 41 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 цаг 41 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин