ЖДҮДС-гаас мөнгө зээлсэн гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй бол АН-ын  хуралдаанд орохгүй

2018-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь АН-ын бүлгээс дөнгөж сая /10.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат  “ЖДҮДС-гийн зээлийг шударга бусаар хуваарилсан асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Ер нь ЖДҮДС нь ХХААХҮЯ-ны харъяанд байх хугацаандаа зээлийг ямар ч шалгуургүйгээр, улс төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн байна. Энэ явдал  бүр хавтгайрсан. Нотлох баримтууд үүнийг гэрчилж байгаа.  Тийм учраас  энэ төрлийн үйлдлийг таслан зогсоох шаардлага үүссэн гэж манай бүлгийн зүгээс үзэж байна” гэлээ.  Мөн тэрээр “Зээл олголт дээр ашиг сонирхлын зөрчил гарсан  байна. Энэ нь сангийн үндсэн чиг шугмаас хазайж, холбогдох хуулиудаа зөрчсөн байна. Сайд нь тушаал гаргаад, зээл олгосон нь буруу. МАН-ын нэр бүхий нэлээд  УИХ-ын гишүүд энэ  төрлийн зээлийг авсан байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018.05.14-ны өдөр А88 дугаар тушаал гаргаж, бодлогын зээл хэлбэрээр санхүүжилт олгохыг зөвшөөрсөн байж болзошгүй мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ.  Мөн Нэг УИХ-ын гишүүнд дундажаар 950 сая төгрөгийн зээлийг бодлогоор олгосон нөхцөл гэж харагдаж байна. Үүнтэй холбогдуулан, АН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Бид шаардлагадаа “Жилийн гурван хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай, нэг ААН-д 300 сая төгрөгөөс 2 тэрбум төгрөг олгох эрх бүхий, эхний хоёр жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлдөг маш уян хатан зээлийг ЖДҮДС-гаас олгодог.  ААН-үүдэд очих учиртай уг зээлийг танай намын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд авсан гэдэг нь баримтаар нотлогдож байна. Тухайлбал, 1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1,2 тэрбум төгрөгийн зээл, 2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1,4 тэрбум төгрөгийн зээл, 3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг, 4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөг, 5. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан байна.” гэсэн юм.Улмаар УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж буй шаардлагадаа “Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг  шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсвийг хэлэлцэх боломжгүй болж байна. Иймд яаралтай арга хэмжээ авч  аравдугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг шаардаж байна. Дурдсан хугацаанд хариу ирүүлэхгүй бол АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаан болон бусад байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй болж байна” гэжээ. Эх сурвалж:www.polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 9 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

17 цаг 29 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 цаг 41 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 цаг 41 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 цаг 41 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин