С.Баатар: Ёс суртахуунтай боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Сан” их сургуулийн ТУЗ-ийн дарга доктор, профессор С.Баатартай ярилцлаа. Тэрээр “Манай сургуулийн төгсөгчид салбартаа шилдэг боловсон хүчин байх учиртай. Үүний тулд аливаад чин сэтгэлээр хандаж, ёс суртахуунтай байхыг захидаг” гэсээр уулзалдсан юм. -“Сан” их сургууль хэдийд байгуулагдсан бэ. Мөн ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг вэ? -Манай сургууль санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. 1998 онд анх байгуулагдаж байсан. Энэ сарын 27-нд манай сургуулийн 20 жилийн ойн баярын арга хэмжээ эхэлнэ. Энэ өдөр төгсөгчид болоод тэдний гэр бүлийнхний хүсэн хүлээсэн баярын өдөр. “Сан” сургуулийн хувьд их сургууль болсон баярын өдөр. Харин их сургуулийн хамт олны хувьд улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэсэн 20 жилийн ойн баяр. Мэдээж нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж нийлүүлнэ гэдэг амар ажил биш. Хамгийн наад зах нь сургуулийн маань төгсөгчид ажлын байртай болсон болов уу. Ажил дээр гараад гологдохооргүй боловсон хүчнийг бэлтгэхсэн гэх мэт санаа зовох, сэтгэл чилээх асуудал бий. Гэхдээ баярынхаа өдөр энэ талаар ярихаас илүүтэй Сан их сургуулийг төгсөөд амжилттай яваа төгсөгч оюутнуудаараа бахархах учиртай. Мөн хичээнгүйлэн суралцаж байгаа оюутнууддаа амжилт хүсэх нь зүйтэй болов уу. Мэдээж энэ бүхний цаана оюутнууудынхаа мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулж байгаа багш, ажилтнуудаараа “гангарах” хэрэгтэй гэж бодож байна. Төгсөгчид болоод тэдний гэр бүл, суралцагчид, багш ажилтнууддаа 20 жилийн ойн баярын мэндийг энэ дашрамд хүргэе. -Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч дурдана уу? -Бид зөвхөн эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчнийг бэлтгэхийн зорьсон. Тиймдээ ч сургуулийнхаа гадаад болон дотоод хамтын ажиллагаанд анхаарал хандуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд санхүү, банк, бүртгэл, хүний нөөцийн менежментийн хөтөлбөрөөр 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна. Манай сургуулийн нийт төгсөгчдийн 85 хувь нь ажлын байртай болжээ. Энэ нь сургуулийн багш, ажилтнууд болоод хувь хүний өөрийн хүсэл тэмүүлэлтэй холбоотой юм. Оюутнууд маань дадлага хийх хугацаандаа өөрийгөө таниулж ажлын байртай болох эхлэлээ тавьдаг нь багш нарын маань чансааг илтгэх нэг үзүүлэлт. Нөгөөтэйгүүр оюутнуудын идэвх чармайлт ч үүнд нэлээд нөлөөлж байна. -Сан их сургуулийн хэтийн зорилт юу вэ? -Манай сургууль хөгжлийн стратеги, гадаад, дотоод хамтын ажиллагаа, ололт амжилтаа тодорхойлсон. Хөгжлийн стратеги бидний хувьд ирээдүйн хөгжлийн тодорхойлох алсын хараа юм. Энэ хүрээнд хэд, хэдэн ажлыг төлөвлөн хийсэн. Тухайлбал, онлайн сургалт буюу Cloud system-ийг нэвтрүүлэн ажиллаж байна. Түүнчлэн сургалтын чанарын стандартыг хангах, сургуулийн засаглалыг сайжруулах, судалгаанд суурилсан сургалт явуулах, судалгааны бааз газартай болох, нийгмийн хариуцлагатай сургууль болох, багш, ажилтан, суралцагчдын манлайлалыг хөгжүүлэх зэрэг ажлууд хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Мөн сургалтандаа ACBSP-ийн стандартуудыг нэвтрүүлсэн. Энэ мэтчилэн ирээдүйд “Сан” их сургуулийн төгсөгчид дэлхийн улс орнуудад өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажиллах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. -Гадаад хамтын ажиллагааны хувьд хэрхэн өргөжиж байна вэ? -Сургууль байгуулагдаад 20 жил өнгөрч байна. Энэ хугацаанд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр нэлээдгүй ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, ОХУ-ын Эрхүүгийн эдийн засаг, эрхзүйн их сургууль, АНУ-ын Бизнесийн Сургуулиуд, Хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл (ACBSP)-ийн үндэсний зөвлөл, Япон улсын Кинкигийн их сургууль, БНХАУ-ын Хөх хотын Их сургууль БНСУ-ын Жэнжугийн их сургууль, ОХУ-ын Уралын их сургуультай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ зэрэг ажлуудыг хийх боломж бүрдсэн. Түүнчлэн 2016-2018 онд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хуралд АНУ, ОХУ, Энэтхэг, Ирланд, Германы төлөөлөгчид, Монголбанк, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэд оролцож “Боловсрол ба Эдийн засаг”, “Аж үйлдвэрийн IV хувьсгал” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан нь оюутан болоод багш нарт үр өгөөжтэй байсныг онцолмоор байна. -Энэ жил танай сургуулийн хувьд онцгой үйл явдал болсон гэж сонссон юм байна? -Тиймээ, 2018-2019 оны хичээлийн жил онцгой үйл явдлаар эхэлсэн. Хамт олон, оюутан сурагчдийнхаа дэмээр FULBRIGHT тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Монголын анхны сургууль болсон. Энэ хөтөлбөрийн шугамаар Харвардын их сургуулийн төгсөгч, Мичиганы их сургуулийн доктор, профессор Аsrat Tessema манай сургууль дээр сарын хугацаанд зөвөлгөө өгч ажиллалаа. Энэ хугацаанд оюутан, магистрант, докторантуудад маань “Олон улсын бизнесийн эрх зүй”, “Олон улсын санхүүгийн зах зээл” сэдвээр хичээл зааж үнэтэй зөвөлгөө өгсөн. Оюутнууд маань Asrat Tessema профессорт чин сэтгэлийн халуун талархал илэрхийлэхийг хүссэнийг уламжилъя. -Гадаад хамтын ажиллагаа тань амжилттай яваа юм байна. Тэгвэл дотоод хамтын ажиллагаагаа хэрхэж байна вэ? -“Сан” их сургууль хамтын ажиллагааг чухалчилдаг. Тиймээс Сангийн яам, Татварын ерөнхий газар, Хөрөнгийн бирж, Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банк, арилжааны банкууд, “Эрдэнэс тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, гээд тоочоод байвал урт дараалал үүснэ. Түүнчлэн өнгөрсөн жилээс Монголбанктай хамтын ажиллагааны хүрээнд “Сургагч-Оюутан-Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ингэснээр оюутнууд мэргэжлээ суртачлах, хичээл заах зэрэг сургалтын ажилд идэвхтэй оролцдог болсон. Энэ нь нийгмийн хүн болон төлөвших боломж хэмээн харж байна. -“Сан” их сургуулийн ололт, амжилтын талаар товч дурдвал? -20 жилийн хугацаанд нэлээд ажлыг амжуулжээ. Манай сургуулийн оюутан Японы Эдийн засгийн хөгжлийн институтад судалгаа хийсэн анхны Монгол эрдэмтэн болсон. Энэ мэтчилэн амжилт бүтээл арвинтай он жилүүдийг үдэж, ирээдүйг их хүсэл тэмүүлэлтэй, зорилготойгоор угтаж байна. Өнөөдөр их сургуулиудад дэлхийн хүн бэлтгэх шаардлага бий болж байна. Тиймээс “Сан” их сургууль “Мэдэхэд сургана. Чадварт сургана. Хувь хүнийг хөгжүүлнэ. Нийгмийн хүн болгож төлөвшүүлнэ” хэмээн зорьж байгаа. Үүний тулд Инновацийн чадвартай мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй бөгөөд сониуч байж чаддаг, олон өнцгөөс хардаг, аливаад бүтээлчээр ханддаг мэргэжилтэн бэлтгэх юм. Хамгийн гол нь төлөвшсөн хувь хүнийг бэлтгэж нийгмийн сайн сайхны төлөө ажиллах боловсон хүчин манай сургуулийн төгсөгч байх болно гэдэгт илтгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, төлөвшсөн хувь хүн ёс суртахуунтай, эерэг хандлагатай, зөв дадал зуршилтай байх учиртай. Түүнчлэн шийдэл ярьдаг, багаар ажилладаг бизнэс эрхлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Эдгээр чадварыг суралцагчдадаа олгох нь “Сан” их сургуулийн үүрэг юм. Бид шавь нартаа сургуулиасаа олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан мэргэжил болгоныхоо өндөрлөгт хүрч, ажил амьдралдаа мөрдлөг болгон ажиллахыг захидаг. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 10 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

17 цаг 30 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 цаг 42 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 цаг 42 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 цаг 42 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин