“Энэ дунд шатныхан рекет хийдэг”

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Б.Дэлгэрсайхан гишүүний хэлсэн үг буюу дунд шатны албан тушаалтнуудын хүнд суртал дарамтыг халахын төлөө МАН юу хийх вэ-
Д.АРИУН УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн мягмар гаригт /2018.10.23/ Эдийн засгийн байнгын хороон дээр нэлээд бухимдалтайгаар хэлсэн үгийг улс төрийн хүрээнийхэн өөрөөр өөрөөр хүлээж авч байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, -АН-ын үед хувийн аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлдэггүй байсан. Манай намын үед дандаа дарамт үзүүлдэг. Би байгаа байдлыг ярих гэж байна. Жишээлбэл, Зам тээврийн дэд сайд Халтар гэж нөхөр байна. Хувийн компанийг дарамталдаг. Төмөр замд байхдаа ч ийм нөхөр байсан. Зургаан сард найман вагон унагасан. Замын даргын үзлэг дөнгөж явсны маргааш унасан. Энийг санаатай унагасан. Би бол ерөнхийдөө хэн унагасныг мэдэж байгаа. захиалга өгч. Тухайн үедээ тагнуулд хэлээд шалгаагүй. Энэ ноцтой. Дараа нь Айраг дээр суудлын вагон унасан. Та хөдөлгөөн эрхэлсэн орлогч байсан, тэгээд дэд сайд болсон. Одоо ингээд хувийн вагоныг дарамтлаад Оросоос вагон оруулж ирж түрээслэнэ гэж байна. Ноднин ийм бодлого явуулж байсан. Энэ жил дэд сайд болчихоод энэ бодлогоо хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа. Ийм байдалтай явбал хувийн аж ахуйн нэгж татвар төлж чадахгүй ээ. Сангийн яам тэгээд яаж татвараа бүрдүүлэх гээд байгаа юм. Ийм хулгайч нар байхад чинь. Хэрэв дахиж ингэж хувийнхаа юмыг увайгүй түлхэх юм бол хатуу ярина шүү. Яаж дэд сайд болсон юм. Одоо тэгээд таван жил болж байгаа хувийн вагоныг шалгана гээд байгаа юм. Гучин жил явж байгаа төмөр замын вагон тэгээд яаж явдаг юм. Би төмөр замд насаараа ажилласан. Иймэрхүү байдлаар хувийн аж ахуйн нэгжийг дарамтлаад байдаг юмаа яаж шийдэх юм. Манай нам яаж шийдэх юм. Манай нам дандаа л ингэж хувийн аж ахуйн нэгжийг дарамт үзүүлж байгаа ш дээ. Энэ дунд шатныхан рекет хийдэг. Би өчигдөр гудамжны хулгайчийг рекет хийгээд байхаар нь хэлсэн. Ер нь бол цаашдаа ийм яам тамгын газарт сууж байгаа нөхдүүд рекет хийж дарамталж, хувийн аж ахуйн нэгжийг дарамтлаад байх юм бол энэ төсвийн орлого чинь бүтэхгүй. Ялангуяа эдийн засгийн байнгын хороо энэ дээрээ арга хэмжээ ав. Та нар арга хэмжээ авдаггүй юм бол би энэ томилсон намтай нь яръя гэж бодож байгаа. Зүгээр явж байгаа аж ахуйн нэгжийг дарамтлаад утгагүй шүү дээ. Хаа очиж Ардчилсан намын үед ямар ч дарамт ирдэггүй байсан. Би нүүрийг нь хараад долигнож байгаа юм биш. Манай намын үед, ялангуяа гишүүд та нар тавьсан “дурак”-уудаа харах хэрэгтэй ш дээ. Ингэж хүн доромжилж, аж ахуйн нэгжийг дарамталж болохгүй. Өөрөө даалгавар өгч дарамталж байна шүү дээ. Нэртэй устай нь хэлбэл бүгдийг нь хэлж чадна... хэмээн хэлсэн юм. Б.Дэлгэрсайхан гишүүний хэлсэн үгэнд анхаарал татсан хэд хэдэн асуудал байгааг анзааралгүй өнгөрч болохгүй.  Үүнд: -МАН-ын үед аж ахуйн нэгжүүд  дээр ирж байгаа дарамт яагаад ихсээд байна вэ? -Дарханд найман вагон унасан асуудал бүрэн гүйцэд шалгагдаж үнэн зөвөөр дүгнэлт нь гарсан уу? -Вагон унасан асуудлыг Тагнуулынхан яагаад шалгаагүй вэ? -Дорноговь аймгийн Айраг сумын нутагт суудлын галт тэрэг замаасаа гарсан осол болсны дараа УБТЗ-ын хөдөлгөөн хариуцсан орлогч дарга байсан Халтар дэвшиж дэд сайд болсон нь хариуцлага тооцсон алхам уу, хариуцлагагүйг дэвшүүлсэн шагнал байсан уу? -Төрийн байгууллагын дунд шатны албан тушаалтнуудын дарамтыг багасгахад эрх баригч МАН эрхэм гишүүний үгийг анхаарч ямар арга хэмжээ авах бол?
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 8 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

17 цаг 28 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 цаг 40 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 цаг 40 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 цаг 40 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин