Ц.Элбэгдорж Дэлхийн манлайллын нэгдэл-Мадридын клубын албан ёсны гишүүн болжээ

2018-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.ЭРДЭМ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Дэлхийн Манлайллын Нэгдэл – Мадридын Клуб (World Leadership Alliance – Club de Madrid)-ын албан ёсны гишүүнээр элсэх саналыг тус клубын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Элена Агүэро өнгөрсөн тавдугаар сард тавьж, сая 2018 оны аравдугаар сарын 15-17-нд Португалийн Лиссабон хотноо болсон Ерөнхий Чуулганы үеэрээ албан ёсны гишүүнээр элссэнийг баталсан байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр Мадридын клубээс зохион байгуулсан Хүртээмжтэй Нийгмийн Боловсролын асуудлаарх бодлогын хэлэлцүүлэгт орж үг хэлжээ. Дэлхийн Манлайллын Нэгдэл – Мадридын Клуб буюу (World Leadership Alliance – Club de Madrid) нь 2001 онд Испанийн Мадрид хотод зохиогдсон Ардчилсан Шилжилтийн асуудлаарх бага хурлын үеэр цугларсан 35 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаачилгаар уг клубийг байгуулжээ. Одоо тус клубын гишүүнд 70 гаран улсын ардчилсан сонгуулиар сонгогдон ажиллаж байсан 100 гаран Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар багтдаг ажээ. Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын клубын зорилго нь манлайллыг бэхжүүлэх,  иргэдийн хөгжил, сайн сайхны төлөө оршдог байна. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 58 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

18 цаг 18 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

23 цаг 30 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

23 цаг 30 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

23 цаг 30 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин