Г.Доржзодов: 60 тэрбумын аудио бичлэгийг видео, флашаар сольж хуурамч нотолгоо үйлдсэн

2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАН-ын удирдлагуудын төрийн албыг наймаалцах гэсэн 60 тэрбумын бичлэгийг анх дэлгэсэн Г.Доржзодов дахин гарч ирэв. Тэрээр “60 тэрбумын асуудал дэгдээд дөрвөн жил болж байхад ахиц дэвшил гарсангүй. Хуулийн байгууллагууд шударга үнэн ажиллаж чадахгүй байгаа учраас дахин олон нийтэд хандахаас өөр аргагүй боллоо” гэдгийг мэдээллийн эхэнд тодотголоо. Мөн “Би АТГ-аас хүнээр дамжуулж хавтаст хэрэг олж авсан. Түүнд Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нарын худал мэдүүлгээр бүхнийг шийдэж байгаа талаарх материал бий. Хамгийн ноцтой нь би 60 тэрбумын талаар хэд хэдэн удаагийн аудио бичлэгийг сайтад байршуулж, хуулийн байгууллагад нотлох баримт болгож өгсөн. Гэтэл АТГ-аас нотлох баримтад байгаагүй флаш болон гурван ширхэг видео бичлэгийг нэмж шүүхийн шинжилгээний байгууллагад өгсөн байна лээ. Энэ бол нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн ноцтой үйлдэл. Тагнуулын байгууллага намайг шалгаж надад байсан iphono5, ipad-ийг хурааж аваад буцааж өгөхдөө миний утасыг эвдэлж, нотлох баримтыг үгүй хийсэн. 60 тэрбумын асуудал авлига албан тушаалын хэрэг биш. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Тиймээс үүнийг хуулийн байгууллага биш Үндэсний аюулгүй байдлын харьяанд шилжүүлж шалгуулах хүсэлтийг прокурорт гаргаж байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 57 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

18 цаг 17 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

23 цаг 29 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

23 цаг 29 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

23 цаг 29 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин