Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Н.Цэрэнбат сайдыг дэмжье

2018-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АМАРСАНАА Саяхан л бид  “Асуудлыг өр тавьж шийднэ. Өрийг үр хүүхэд төлнө” гэдэг Ерөнхий сайдтай байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Монголын түүхэнд анх удаа “Холын арга хэмжээг бусад сайд авч явуулна.Харин би ойрын арга хэмжээг хариуцна.Тэгэхгүй бол үр хүүхдүүд маань ингэж өвчлөөд байна. Хариуцлагыг нь би хүлээнэ” гэж ердийн сайд улс, орон  даяар мэдэгдлээ. Иймээс Н.Цэрэнбат сайдыг “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг” нийслэлийнхэн нэг хүн шиг дэмжье. Учир нь эрдэмтэд мөнгө олж буй хэмжээ, далайцаар нь  нэгдүгээрт, технологийг амьдралд инноваци болгон нэвтрүүлж буй үйл явц, хоёрдугаарт, мэдээлэл ашиглаж буй үйл явц, гуравдугаарт, бэлэн мөнгө олж буй үйл явц гэж гурав ангилсан.Н.Цэрэнбат сайд нэгдүгээрт бичигдсэн үйл явцыг эхлүүлэх гэж байна. Инноваци нэвтрүүлэх үйл явц нь их мөнгө буюу иргэн бүр мөнгө олдог тул  иргэдийг нэг цул баг болгон нэгтгэдэг. Харин  үлдсэн хоёр үйл явц нь яг эсрэгээр цөөхөн хүн мөнгө олж иргэдийг хагалан бутаргадаг юм байна. Нэгдэн нягтарч мөнгө олох гэдэг бидэнд өнөөдөр яг цэвэр агаар шиг хэрэгтэй байгаа зүйл. Иймээс Н.Цэрэнбат сайдыг дэмжье. Эхлээд хэвлэл мэдээллээр индукцэн төхөөрөмжийг яндангийн шүүлтүүр гэж худал сурталчлахаа болъё. Индукци гэдэг нь “ Чиглүүлэх, залах” гэсэн утгатай латин үг. Яагаав, их сургуульд “Задлан шинжилж, нэгтгэн дүгнэхийг индукци, дедукцийн арга гэнэ” гэдэг байгаагүй юу. Тархины нэг үйл явц нөгөөгөө сэргээх, эсвэл зогсоохыг физиологийн шинжлэх ухаанд индукци гэдэг. Харин физикт цахилгаан индукци, соронзон индукци, цахилгаан соронзон индукци гэсэн ухагдахуун бий. Бэлэн жишээ нь, бидний хэрэглэж эхлээд байгаа төмөр сав тавьж соронзон орон үүсгэхгүй л бол халдаггүй индукцэн плитка. Энэ чинь хамгийн сүүлд амьдралд нэвтэрсэн плитка болохоор хамгийн сүүлийн үеийн технологи гэсэн үг. Ийм л төхөөрөмжийг сайд маань амьдралд инноваци болгон нэвтрүүлэх гэж байна.
Хүн хөдөлмөрлөж, баялаг бүтээсэн хэмжээгээр цалинжиж амьдрах ёстой гэж үзсэн иргэд гудамжинд роботын баг өмсөн, зөрсөн  хүн болгонд  10 франкын дэвсгэрт зүгээр тарааж, 15 тн буюу найман сая зоосон мөнгө цуглуулан ачааны машинд ачиж ирэн төв талбай дээрээ асгаж энэ санал асуулгыг эсэргүүцэв.
Дэмжинэ гэдэг маань иргэн болгон хувь нэмэр оруулна гэсэн үг. Иргэн  болгон хувь нэмэр оруулна гэдэг нь нүүрсний утаанаас гадна машины угаар,  түгжрэлээс хамт сална гэсэн үг. Хуучин, шинэ  болон зориулалтаас нь хамаарч машины угаарт 200-300 янзын химийн хорт нэгдэл байдаг гэнэ. Түгжрэлд энэ хорт бодисууд хоёр дахин нэмэгддэг юм байна. Хамгийн хорлонтой нь мод, бут, барилгын хана, хар зам, хөрсөнд таван жил хадгалагддаг энэ хорт нэгдлийн нягтширал хүүхдийн нүүрэнд таарах өндөрт хамгийн их байдаг аж. Тэгэхээр 10-аас дээш насжилттай машин унана гэдэг түлш үрж улсынхаа валютыг устган юмны үнэ өсгөж бас дээр нь иргэд, хамгийн гол нь үр хүүхдийг минь хордуулж буй гэмт хэрэг болж таарч байна.  Иймээс инженерүүд янданд төдийгүй машинд энэ  технологийг хэрэглэдэг аргыг олог. Бас нийслэлийн ЗДТГ-ынхан автобус баазуудад өгдөг мөнгөө иргэдийн хувьцаанд оруулдаг болцгооё. Цэвэр өрсөлдөөн бий болгохын тулд нийслэлийн иргэн хувьцаагаа аль баазад өгөхөө өөрсдөө шийддэг байг. Иргэд хуучин машинаа зарж автобус баазын хувьцаа авах ажлыг ЗДТГ зохион байгуулаг. Эдгээр ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ажлыг нийслэлийн Засаг дарга өөрөө хяналтандаа авчих. Энэ ажилд тулгарч буй  саад, бэрхшээлийг хэрхэн даван туулж буйг хэвлэл, мэдээллийнхэн байнга сурталчилж байя. Ингэж чадвал бид яг швейцарчууд шиг болно. Өнөөдрөөс хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн баян  улсын нэг Швейцар улсын  удирдлага популизмын сүйрэл  гэж юу болохыг дэлхий нийтэд яруу тодоор нотлон харуулсан билээ. Өөрөөр хэлбэл 2016 оны зургадугаар сарын 5-ны ням гарагт  “Шинжлэх ухаан хөгжин хүмүүсийн хөдөлмөрийг роботууд орлох болж Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэллээ. Манай улс хангалттай мөнгөтэй байгаа бөгөөд цаашид ч мөнгө нэмэгдэх тул  ажилтай, ажилгүй нь хамаагүй иргэн болгондоо сард  2250 евротой тэнцэх 2500 швейцар франк зүгээр өгч байя” гэсэн  бүх нийтийн санал асуулга болсон юм. Энэ нь сард иргэн болгон 6 640 000 төгрөг зүгээр авна гэсэн үг. Бас болоогүй хүүхэд болгонд сард 650 швейцар франк өгнө гэсэн билээ. Иргэд энэ санал асуулганд “тийм”, “үгүй” буюу мөнгө авна, авахгүй гэсэн хоёр хариултын аль нэгийг зурах ёстой байв. Хүн хөдөлмөрлөж, баялаг бүтээсэн хэмжээгээр цалинжиж амьдрах ёстой гэж үзсэн иргэд гудамжинд роботын баг өмсөн, зөрсөн  хүн болгонд  10 франкын дэвсгэрт зүгээр тарааж, 15 тн буюу найман сая зоосон мөнгө цуглуулан ачааны машинд ачиж ирэн төв талбай дээрээ асгаж энэ санал асуулгыг эсэргүүцэв. Ингээд санал асуулга явагдаж эцсийн дүн гарахад нийт иргэдийн 77 хувь нь “үгүй” гэсэн хариултыг зурсан байлаа. Манжууд зөвхөн даргын ажил хийдэг.Үйлдвэрлэл байтугай, худалдаа наймаа эрхлэхийг доод зиндааны хятадуудын ажил гэж үздэг байв.Дарга болоогүй буюу ажилгүй манж хүн болгон  улсаас хангалттай мөнгөн тэтгэмж авдаг байжээ. Өнөөдөр хятадууд ямар байна. Өнөөх манжууд нь хаана байна. Иймээс швейцарчууд яах аргагүй зөв  шийдвэр гаргасан болж таарч байна. Швейцар улс байнга инноваци нэвтрүүлдэг учраас дэлхийн хамгийн баян улсын нэг болоод байгаа билээ. Энэхүү хөгжлийн түлхүүр болсон  инновацийг бидний амьдралд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн сайдын нэр монголын түүхэнд сайнаар тэмдэглэгдэн үлдэнэ. Харин бид швейцарчууд шиг болно. Илүү ч болж магадгүй. Иймээс Монголд инноваци нэвтрүүлэх ажлыг эхлүүлж “Би хариуцна” гээд   байгаа  Н.Цэрэнбат сайдыг  гар байтугай хөлөө өргөн дэмжье гээд байгаа юм. Шийдвэр гаргагчид аа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

14 цаг 55 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

18 цаг 15 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

23 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

23 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

23 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин