Эрдэнэтэд очиж ажлаа хийчихээд, эхнэр хүүхдэдээ даавуу дөхүүлж өгнө гээд гарсан хэсгийн төлөөлөгч амиа алджээ

2018-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯР Булган аймгийн Орхон сумын II багийн нутаг, Овоотын хөтөл гэх газарт 2018 оны аравдугаар сарын 14-ны өдрийн 01:23 цагт “Toyota Prado” маркийн автомашин онхолдож нэг хүн нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. Тэрээр Эрдэнэт хотод очиж гэмт хэргийн холбогдогчдоос тайлбар авахаар хавтаст хэрэг цүнхлээд явж байжээ. Эрдэнэбаатарын Мөнхтулга нь 1990 оны наймдугаар сарын 27-нд Улаанбаатарт хотод төрсөн. Халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байв. 1998-2008 онд 14 дүгээр дунд сургууль, 2008-2012 онд Цагдаагийн академид суралцаж төгссөн. 2012 оны зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Төв аймгийн цагдаагийн газрын Заамар дахь сум дундын Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр, 2018 оны зургадугаар сараас эхлэн Булган аймаг дахь цагдаагийн газрын Гурванбулаг сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байжээ. 2012 онд Монголын залуучуудын холбооны “ Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2013 онд Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Баярын бичиг, 2016 онд Монголын залуучуудын холбооны “ Тэргүүний залуу” алтан медаль, 2016 онд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдаж байсан байна. Талийгаачийг өнгөрсөн баасан гаригт нутаглуулсан байна. Гэвч зарим нэг хүн түүнийг амиа хорлосон гэх мэтээр өөрөөр тайлбарлах болсон нь анхаарал татаж байгаа юм. Харин ослын талаар Булган аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Д.Гантөмөр хэвлэлд “Э.Мөнхтулгын хувьд амиа хорлох асуудал байхгүй, үндэслэл бага гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд ч Э.Мөнхтулга эхнэр гурван хүүхэдтэй хүн. Том нь таван настай, дунд хүүхэд нь гурван настай бага нь төрөөд 45 хонож байгаа. Үр хүүхэд хань ижлээ орхиод амиа хорлохгүй гэдгийг удирдаж байсан даргын хувьд бодож байна. Э.Мөнхтулга иргэний гомдлын дагуу хэргийг шалгаж Дорж гэж хүнийг дуудаад шаардлагатай ажиллагаануудыг хийж байсан.  Тухайн үед нэг этгээд байгууллага дотор орж ирээд холбогдох журмын дагуу зөвшөөрөл авалгүй шууд бичлэг хийсэн. Уг нь гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө удирдах ажилтан болон прокурорын зөвшөөрлөөр өгнө гэж заасан байгаа. Тиймээс тухайн үед Э.Мөнхтулга мэдээлэл өгөхгүйгээр гараад явах боломж байсан. Гэхдээ ёс зүй, хэм хэмжээнийхээ хүрээнд тайлбар өгсөн байгаа юм. Үүнийг л цахим орчинд тараасан нь цахим орчинд тавигдаад ийм асуудал боллоо. Тавьснаас хойш өөртэй нь болон эхнэртэй нь уулзахад “Би яах ёстой вэ. Ийм асуудалд холбогдчихлоо” гээд сэтгэл зүйн байдал тогтвортой бус байдал ажиглагдсан. Утас нь байнга дуугардаг, чиний мэдээ гарч байна гэдэг. Сүүлдээ утсаа авч чадахгүй эхнэртээ “Чи утсыг түр барьж байгаач ярих болгонд л энийг яриад байна, ажил хийхэд төвлөрч чадахгүй байна” гэсэн. Цахим орчинд сөрөг хандлага өөр рүү их ирсэн болохоор хүнд туссан байна гэж бид бүхэн харж, дүгнэж байгаа” гэж ярьжээ. Булган аймгийн Цагдаагийн газраас алба хаагчийн дундын сангаас нэг удаагийн тусламж үзүүлж, хамт олон нь сайн дурын үндсэн дээр хандив цуглуулж ар гэрт нь өгсөн байна. Харин төрөөд сар гаруй болж байгаа талийгаачийн бага хүүгийн шар нь арилахгүй байгаа тул Булган аймгийн эмнэлгээс Эх нялхаст шилжин иржээ. Хүүд эмчилгээ хийгээд дээрдэхгүй бол хагалгаа хийнэ гэдгийг эмч нар хэлсэн байна. Шарлалт нярайн элэг, цөсөнд нөлөөлсөн бөгөөд 30-40 байх ёстой үзүүлэлт нь 700-800 болж өссөн, дунд чихний үрвэлтэй, цаашид энэ нь хүндрэлтэй байж болзошгүй гэжээ. Цахим орчинд ээж хүү хоёрт туслах аян өрнүүлэх санаачлага гарчээ. Уншигч таны хувь нэмэр ч хэрэгтэй болох тул боломж, бололцоогоороо туслахыг уриалж байна. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

4 цаг 59 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

10 цаг 1 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

11 цаг 13 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

11 цаг 48 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

18 цаг 28 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

18 цаг 43 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

18 цаг 43 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14