“Ах, дүү” чуулган хөрөнгө оруулалт татаж чадах уу?

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ   Уул уурхайн салбарын хоёр томоохон уулзалт ирэх сарын эхээр болно. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн түүхий эдийн үнэ өсч буй сэргэлтийг монголчууд “овжин”-оор ашиглах нь эдийн засагт ихээхэн түлхэц болно хэмээн судлаач, эдийн засагчид онцолж буй. Тэгвэл энэ удаагийн “Дисковери Монголиа-2018” болон “Coal Mongolia 2018” уулзалтаар чухам юуг онцолж, ямар үр дүн гарах бол гэсэн хүлээлт салбарынханд үүсчээ.   “ДИСКОВЕРИ МОНГОЛИА-2018” Тус уулзалтаар уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулж салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ санхүүжилт хэрхэн босгох, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хэрхэн хангах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. 2016 оны дөрөвдүгээр улирлаас уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн. Нүүрс, зэсийн үнийн өсөлттэй зэрэгцэн түүхий эдийн тэсрэлтийг хүлээсэн хөрөнгө оруулагчид бодит олборлолтыг сонирхож байгаа цаг үе давхцаж буй тул төрөөс ямар бодлого чиглэл баримтлах, дунд, урт хугацаандаа хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцлийг бүрдүүлж байгаа талаарх мэдээллийг хүргэх учиртай. Түүнчлэн энэ жилийн “Дисковери Монголиа”-г “Монголын бизнесийн зөвлөл” хамтран зохион байгуулснаар зөвхөн уул уурхайн салбар тойрсон асуудлаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг эгнээндээ нэгтгэх боломжийг эрэлхийлж буй хэмээн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд онцолсон юм. Бизнесийн зөвлөлийн хувьд “Бизнес саммит” чуулга уулзалтыг зохион байгуулдаг туршлагатай бөгөөд энэ жилээс “Дисковери Монголиа”-г хамтран зохион байгуулж буй. Төр, хувийн хэвшлийн  түншлэлийг хэрэгжүүлэхэд бизнесийн салбарынханд түшиг болж ирсэн тус зөвлөлийнхөнтэй уул уурхайн салбарынхан хамтарснаар чуулганаас гарсан шийдвэр, шийдэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж болон дүрэм журамд тусгах ажлыг илүү далайцтай хийх боломж бүрдэнэ хэмээн салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Мөн энэ удаагийн чуулганаар хайгуулын салбарт хэрхэн ажиллах зураглалын талаар ярилцахын сацуу 2-3 сонирхолтой илтгэл тавихаар төлөвлөж байгаа аж. Түүнээс гадна салбарын яамны зүгээс геологийн салбарт ямар ажил хийхээр төлөвлөж буй талаараа мэдээлэл өгнө хэмээн зохион байгуулагчид хэллээ.   “Coal Mongolia-2018” “Технологийн дэвшилд хамтдаа” уриаг дэвшлүүлсэн найм дахь удаагийн нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалтын үеэр хоёр дахь жилдээ Монгол, Хятадын нүүрсний салбарын бизнес форум болно. Тус арга хэмжээнд БНХАУ-ын Үндэсний нүүрс ассоциаци оролцох төдийгүй нүүрсний зах зээлийн өнөөгийн төлөв байдлын талаар хөндлөнгийн бие даасан шинжээч нар өөрсдийн судалгааны үр дүн, дүгнэлтээ танилцуулах юм байна. “Нүүрсний боловс­руулалтын технологи ба агаарын бохирдол” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Засгийн газраас нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг ирэх оноос хориглох шийдвэр гаргасан. Тэгэхээр нийслэлийн дийлэнх хэсгийг эзэлж буй гэр хорооллынхонд тү­лэх түлээний асуудлыг шийдвэрлэх нь Нийслэлийн Захирагчийн албаныханд тулгамдсан асуудал юм. Тиймээс түүхий нүүрсийг ор­лох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар хэлэлцэх нь цаг үеэ олсон чухал асуудал гэдгийг зохион байгуулагчид он­цоллоо. Мэдээж нүүрсний экспортын гарц, боломж, худалдаа, тээвэрлэлт, дэд бүтэц, зах зээл гээд өмнөх жилүүдэд хөндөж байсан асуудлыг орхигдуулахгүй дахин ярих болно гэдгээ “Гложекс” компанийн захирал Л.Наранбаатар хэлэв. Учир нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал тулгамдаж буйг өнгөрсөн чуулганаар хэлэлцэж байсан. Энэ тухай долоон жилийн өмнө ч ярьж байв. Гэхдээ гарц олсон гэдгээ нүүрсний салбарынхан хэлж байгаа юм. Харин түүнийг хэрэгжүүлэх шийдэлд хүрч чадахгүй байгаа нь үүнийг байнга ярихаас аргагүйд хүргэж буй бололтой. Ямартай ч нэг салбарын хоёр том хурал давхцах нь. Хэдийгээр уул уурхайн салбарт хамаарч байгаа ч нэг нь том зургаар нь хардаг. Нөгөөх нь зөвхөн нүүрсний салбарыг онцолдог гэдгийг мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчид тайлбарлаж байна. Эцсийн дүндээ Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэх нь чухал билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

8 цаг 59 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 9 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

9 цаг 21 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

17 цаг 30 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

17 цаг 30 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

17 цаг 30 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин