Улстөрч худ ургийн тоо нэгээр нэмэгдлээ

2018-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ Намрын тэргүүн сарын билэгт сайн өдрүүдээр Монголын маань олон хос хуримаа хийж, гал голомтоо бадрааж буй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын ууган хүү Баттүшиг, “МАК” Б.Нямтайширын ууган охин Цэлмүүн нар болж, хуримаа хийжээ. Б.Баттүшиг Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, “Морган Стэнли”, “Голдман Сакс” зэрэг том корпорациудад ажиллаж байсан. Тэрээр 2014 онд Монголдоо эргэж ирээд, өдгөө “Emart” их дэлгүүр, “Скайтел Групп”-ийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, "Монголд Та Хэрэгтэй" ТББ-ын үүсгэн байгуулагчаар ажиллаж байгаа юм Харин Н.Цэлмүүний хувьд АНУ-ын Индиана мужийн Valparaiso Их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Мөн Хонгконг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженерийн хөтөлбөрт хамрагдсан. Ажлын гараагаа "Худалдаа хөгжлийн банк"-ны Хөрөнгө зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр эхэлж байжээ.  Одоо тэрээр "МАК" групп дэд ерөнхийлөгчийн алба хашдаг. Мөн тэрээр 2013 оноос "Хас банк"-ны ТУЗ-ийн гишүүн болсон гэх зэрэг мэдээлэл бий. Б.Баттүшигийн хувьд улс төрд орвол хаа ч хүрч мэднэ гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Улстөрч, бас бизнесмэн аавын нөлөө түүнийг газардуулахгүй. Үүний зэрэгцээ Б.Баттүшигийн хүмүүжил, хандлага, сурсан мэдсэн нь аавын нөмөр нөөлгөөс дутахгүй өөрт нь хэрэг болно гэж үнэлдэг хүн олон байдаг аж. Харин Н.Цэлмүүний аав Б.Нямтайширыг бизнесмэн хэдий ч Монголын улс төрд тодорхой нөлөөтэй гэдгийг хэн хүнгүй ярьдаг. Мөн ааваасаа илүү ах Н.Номтойбаяр нь  улс төрд орж, идэвхтэй ажиллаж яваа. Юутай ч Б.Баттүшиг, Н.Цэлмүүн хоёр гэрлэснээр Монголын улстөрч худ ургийн тоо нэгээр нэмэгдлээ. Эх сурвалж: www.polit.mn
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

8 цаг 2 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

8 цаг 2 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

8 цаг 2 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01