Зарагдсан барааг буцаадаггүй монгол “соёл”

2014-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Багын андындаа өчигдөр оройн хоол идсэн юм. Тэндээс олон бодол тээсээр харив. Найз маань долоон жил АНУ-д амьдарч, сүүлийн гурван жил Японд ажилласан юм. Манайхан ресторан, зоогийн газарт НӨАТ шингэсэн дүнгээр төлбөрөө төлөөд түүнээсээ сохор зоос ч буцааж авдаггүй бол Цагаан ордны эзэд иргэдийнхээ хойноос татварынх нь буцаан олголтыг бариад гүйж байна гэнэ. Цаашлаад жаахан дэгсдүүлвэл гудамж бүрт иргэний шүүх, өмгөөллийн газар ажилладаг болохоор эрх нь зөрчигдсөн гэж үзсэн хэнбугай ч өдөр өдөрт нь хохирлоо төлүүлдэг гэнэ. Бас хамгийн олзуурхмаар нь дэлгүүр бүхэн нь хэрэглэгчийн сэтгэлд хүрээгүй бараа, бүтээгдэхүүнээ сольж, хохирлыг барагдуулах үүрэгтэй. Хуулийн хариуцлага ч өндөр болохоор тасалбараа барьж очсон худалдан авагчийн өмнө тэд бөхөлзөхөөс аргагүй.

Гэтэл манайд өөр. Худалдагч нар нь “Зарагдсан барааг буцаахгүй” гэж үйлчлүүлэгчдээ сүрдүүлж, авбал ав больбол боль, буруу бараагаа авсан бол хохь чинь гэнэ. Нэгэн жижиг дэлгүүрт хүүхдийн хулдаасан дотуур өмд зарж байхтай таарав. Бас чамгүй үнэтэй, 15 мянган төгрөг. Чанарыг нь шалгая, үзье, үнэхээр нордоггүй юм бол хүүдээ авчихъя гэж санаад худалдагчид нь хүсэлт тавив. Гэтэл хариуд нь юу гэсэн гээч. “Худалдаж авч байгаад чанарыг нь шалгаж үз. Биднийг муу юм зардаг гэж бодоод байгаа юм уу” гэж хэдэрлэх нь тэр. Нэг ёсондоо цахилгаан бараа авах гэж байгаа хүн өнөөх нь ажилладаг эсэхийг шалгахын тулд асааж үзэлгүйгээр нүдээ аниад төлбөрөө хийхтэй адил юм болж таарав. Энэ ч яахав гэхэд бүр томоохон дэлгүүр, худалдааны төвүүд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичгийг лангуун дээрээ өлгөдөг бичигдээгүй хууль бас бий. “Хэрэглэгч хаан” хэмээн иргэдээ өргөмжилдөг манай худалдааны салбарынхны дүр төрх нэг ийм.

2003 онд батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль гэж бий. Энэ хуулийн зургадугаар зүйлийн “Үйлдвэрлэгч, худал­дагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх” гэсэн хэсэгт зааснаар зарагдсан барааг буцаах, бүр цаашлаад түүнтэй дүйцэхүйц төлбөрийг буцаан худалдан авагчид олгоно хэмээн заажээ. Бас энэ хуулийн 12.5-д “Yйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг  хангасан бараа борлуулах үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаард­лагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид  олгоно” гэсэн байна. Хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжийг 100-250 мянга, иргэнд 10-50 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Хэдийгээр энэ заалтыг бариад заргалдаж болох ч хариуцлагын хэмжээ нь ядруу болохоор ганц хувцас зараад л торгуулийн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр нөхцөл үүсчихээд байна.

Тэгвэл дэлхийн улс орнуудад худалдаанаас болж хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулдаг юм бол. Нью-Йоркийн 65 дахь ерөнхий прокурор Эрик Шнайдермэний цахим хуудас болох “http://www.ag.ny.gov”-т “Томоохон дэлгүүрүүд үнээр хэрэглэгчдээ төөрөгдүүлэхгүй байхаар зөвшилцөв” нийтлэл хэвлэгджээ. Тус нийтлэлд дурдсанаар 15 сарын хугацаанд хийсэн шалгалтаар Питтсбург, Пенсильван зэрэг мужид үйл ажиллагаа явуулдаг “Kaufmann” их дэлгүүр хэрэглэгчдээ хохироосныг тогтоос­ныг дурджээ. Энэ үйлдлийнхээ төлөө “Kaufmann” дэлгүүр 400 мянган ам.долларын нөхөн төлбөр төлсөн юм. Энд л Монгол, Америкийн ялгаа оршиж байна. Нэг нь 100 ам.доллар ч хүрэхгүй мөнгөн торгуулиар хууль зөрчигчдийн толгойг илдэг бол нөгөө нь дахиад хэрэглэгчийг хохироохгүй болтол нь дэлгүүрийн эздийг хүмүүжүүлж чадаж байгаа юм.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин