Д.Бямбасүрэн:Өргүүрийн түгжээ яагаад сугарав гэдэг ослын шалтгаан

2014-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

“Макс өргөө” компанийн “Crown center” оффисийн зориулалттай барилгаас төмөр унаж хүний аминд хүрсэн ослын хэрэгт эрүү үүсгэснээ хуулийн байгууллагаас өчигдөр мэдэгдлээ. Мөрөөрөө явсан залуугийн аминд хүрсэн уг осолд хариуцагч компани болон мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яамныхныг буруутгах хүн цөөнгүй байна. “Макс өргөө” компанийн зүгээс гүйцэтгэгч компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих хяналт хангалтгүйгээс болсон хэмээн тайлбарлаж буй. Харин төрийн болон хяналтын байгууллагууд дараах тайлбарыг өглөө. Тус барилгын гүйцэтгэлтэй холбоотой тусгай зөвшөөрлийн асуудлаар төрийн болон хяналтын байгууллагуудын мэдээллийг хүргэе.

 

Д.Бямбасүрэн:

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБОЖ ХАВТГАЙРУУЛЖ БОЛОХГҮЙ

/МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч/

 

-Захиалагч компаниас ослын шалтгааныг хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйтэй холбон тайлбарлаж байна. Танай байгууллага ямар дүгнэлт гаргасан бэ?

-Энэ ослыг хөдөлмөрийн аюул байдлаас болсон гэвэл хэт хавтгайрсан болно. Осол гарахад ажиллаж байсан ажилчид хамгаалалтын бүстэй байснаас бэртэл аваагүй. Өнгөрсөн онд манай байгууллагаас хяналтыг сайжруулсны үр дүнд барилгын ажилчид өндрийн бүсээ хэрэглэж хэвшсэн байна гэж дүгнэж байна.  Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал уу, техникийн гэмтэл байсан уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Өргөх механизмын нэг талын гуяны төмөр сугарснаас өрөөсөн тал нь шидэгдсэн. Сугарсан пайзыг хайсан ч олдоогүй.

-Тодорхой тайлбарлахгүй юу. Пайз сугарсан гэдгийг?

-Өргөх механизм буюу дамнуурга нь гадны хүчин зүйлийн нөлөөгөөр сугарах түгжээ хэлбэрийн пайз байдаг юм. Өөрөөр хэлбэл, барилгын дээврээс тогтоосон дамнуурга. Өргөх зөөх механизмыг мэргэжлийн хүмүүс суурилуулдаг. Анх суурилуулсан өргөгч нь барилгын нөгөө талд байсан. Харин осол гарсан талд өөр байгууллага суурилуулсан юм билээ. Пайз яагаад сугарав гэдэг нь хамгийн чухал. Энэ бол ослын шалтгаан. Үүнийг тодруулахын тулд өргөгч суурилуулсан хүмүүсийг судалж, шалгаж байна.  Угтаа шидэгдээд хол явчих пайз биш л дээ. Сугарвал тэр дороо сугараад үлдэнэ, эсвэл гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр сугарна.

-Тэгвэл барилгын ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөв мөрдөж ажилласан гэж та хэлэх гээд байна уу?

-Өргүүр дээр байсан ажилчин хамгаалалтын бүсээ хэрэглэж байсан. Тэр нь үүрэг даалгаврын дагуу ажиллаж байж гэсэн үг.

-Олон давхарт барилгын хувьд гадна ажил хийж байгаа тохиолдолд дээд давхруудад хамгаалалтын хаалт, тор байх ёстой байх?

-Хаалт тор тогтоох ёстой.

 

Н.Оюунчимэг:

БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙСАН

/МХЕГ-ын барилгын техникийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/

 

-Барилга угсралтын үндсэн ажил болох цутгамал, төмөр бетон хийцийг хүйтний улиралд буюу хасах хэмд гүйцэтгэхийг хориглодог. Түүнээс бусад ажилд технологийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөөгүй тохиолдолд хорихгүй. Түүнчлэн гадна зам талбай, барилга хоорондын зай хэмжээ нь хот төлөвлөлтийн асуудал учраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрынхан хариуцах ёстой. Гэхдээ уг компанийн барилгад өнгөрсөн оны зургадугаар сарын 14-нд шалгалт хийсэн байдаг. Энэ үед барилгын техник технологийн зөрчил илэрсэн. Хамгийн гол нь угсралтын ажлын зураг төсөл нь улсын Экспидицийн албаар магадлан шалгалт хийгдээгүй байсан. Мөн гүйцэтгэгч “Зуншин” компани Барилгын тухай хуулийн 14.9 заалтын дагуу 16-аас дээш давхар барилга барьж буй тохиолдолд Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авах байсан. Гэтэл зөвшөөрөлгүй байсан учир дараа сар нь буюу долдугаар сарын 1-нд албан шаардлага хүргүүлж, тэр өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох акт тавьсан юм. Одоогийн байдлаар “Зуншин” компаниас манайд зөрчлөө арилгасан гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй учир акт сэргээгдээгүй гэсэн үг. 

 

Б.Цэдэнсамба:

ЗӨВШӨӨРЛӨӨ ӨНГӨРСӨН ОНД СУНГУУЛСАН

/БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлстийн дарга/

 

-“Макс өргөө” компанийн “Crown center” гэх барилгыг 2011 онд зөвшөөрөлтэй эхлүүлсэн. Өнгөрсөн онд үндсэн угсралтын ажил дуусч есдүгээр сард барилгын ажлаа үргэлжүүлэх хүсэлтээ яаманд гаргасан. Есдүгээр 25-нд хүсэлтийг хүлээж аваад аравдугаар сарын 25-нд үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл, угсралтын ажил дууссан учраас засал болон дээврийн ажилд зөвшөөрөл олгосон. Гэхдээ долдугаар сард зөвшөөрөл нь дууссан байсан юм билээ. Харин есдүгээр сард манайд хүсэлт гаргасан. Энэ удаагийн зөвшөөрлийг жилээр сунгасан.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин