“Скайтел” хэрэглэгчдээ тагнадаг уу?

2013-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Үүрэн холбооны “Скайтел” компани сүүлийн өдрүүдэд хөдөлгөөнтэй байна. Оюуны хулгайн хэргээр буруутгагдаад байгаа уг компани өөр нэгэн хэрэгт татагдах болсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр цуврах болов. Уг компанид “тагнадаг, чагнадаг” үйлдлээрээ дэлхийд алдартай “ZTE” компанитай холбоотой асуудлаар АТГ-аас шалгалт оруулсан гэх.

Манай улсад 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хятадын хөрөнгө оруулалттай мэдээлэл, технологийн “ZTE” компани томоохон албан тушаалтнуудтай холбогдсон хэргийг хүртэл АТГ-т шалгаж байгаад намжсан нь бий.

Тодруулбал, Үндэс­ний татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарын албан тушаалтнуудад авлига өгсөн тухай АТГ-ынхан мэдэгдэж байсан. Харин энэ удаад “Скайтел” компанитай хамтран хэрэгжүүлсэн төслийн асуудлаар шалгаж эхэлсэн бололтой. Тэд CDMA-2000 технологийг нэвтрүүлэхтэй холбоотой төсөл дээр хамтарч ажилласнаас гадна олон жилийн түншийн харилцаатай байгууллагууд ажээ. Өөрөөр хэлбэл, “ZTE” 2004 онд манай улсад орж ирэх үеэс “Скайтел” компанийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Энэ тухайд ““ZTE” компани зөвхөн манайх ч бусад оператор компаниудтай ч хамтран ажилладаг” хэмээн “Скайтел”-ийнхан “барьцаж” сууна. АТГ-аас төсөлтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногоос санхүүгийн шалгалт оруулсан мэдээллийн хариуд “Манай компанид шалгалт хийгээгүй. Энэ талаар АТГ-т бичиг хүргүүлж, тодруулга хүссэн” гэлээ. Харин АТГ-ын эх сурвалж тус компанийг шалгаж байгааг баталж “Мөрдөн байцаалтын явцад мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэсэн юм. Ямартаа ч “Скайтел” компани дэлхийн хар дансанд орсон энэ компанитай хамтран ажилласан нь үнэн. “ZTE” дэлхийн буурай орнуудад үйлчилгээгээ нэвтрүүлж, тухайн орныхоо томоохон албан тушаалтнуудыг гартаа оруулдгаараа нэрд гарсан компани болохыг гаднын хэвлэлийнхэн онцолж буй юм. Мөн дэлхийн хэд, хэдэн оронд харилцаа холбооны төхрөөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг гэх. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран зэрэг хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон “ZTE” хэмээх компаниуд жил шахам судалж гаргасан тайландаа эдгээр компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг хэмээн мэдээлсэн байна. Тиймээс жилд 20 тэрбум ам.долларын гүйлгээ хийж хэдэн тэрбум ам.долларын ашигтай ажилладаг Хятадын “ZTE” компанийн бүтээгдэхүүн тоног төхөөрөмжөөс дэлхий нийтээр татгалзаж эхэлсэн байна. Тэгэхээр монголчуудад ч энэ асуудал хамаатай бөгөөд үүрэн холбооны хэрэгслээр дамжуулан чагнадаг байж болзошгүй гэж хардах үндэслэл ч байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 30 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин