“Скайтел”-ийг шүүхэд дахин дуудна

2013-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монголын үүрэн телефоны анхдагчуудын нэг “Скайтел” компани анх Солонгосын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байв. Өдгөө энэ компанийг УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Батхүү нар хуваан эзэмшдэг болсон гэдэг.

Монголын зах зээлд гарч ирээд багагүй хугацааг үдэж байгаа ч сүүлийн нэг жилд энэ компанийн талаар базаахгүй мэдээлэл дуулдах болсон. Тэр нь оюуны өмчийн хулгай. “Скайтел”-ийнхан иргэн Б.Буяны бүтээлээс гадна дэлхийд алдартай “Treyarch”, “Microsoft Corpora tion’’-ийн охин компани болох “Х-Вох”, “NOW tv” компаниудын логог өөрийн компанийн болон зарим үйлчилгээнийхээ таних тэмдэг болгож хуулбарласан аж.

Өнгөрсөн 2012 оны сүүлч, энэ оны эхээр “Скайтел”-ийн оюуны өмчийн хулгай нэлээд хүчтэй яригдаж байв.  Манай улсад анх удаагаа оюуны өмчийн асуудлаар олон улсын төвшинд яригдах хэмжээний томоохон маргаан дэгдэж магадгүй болоод байсан ч ийн сураг алдарсан юм. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгчээр иргэн Б.Буян, хариуцагчаар “Скайтел” ХХК татагдаад байсан.

   Хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл, 2013 оны гуравдугаар сарын сүүлчээр Б.Буянгийн нэхэмжлэлийн дагуу шүүх хурал болох байсан ч  нэхэмжлэгч “Скайтел” компани олон улсад нэр хүндтэй “Treyarch”, “Microsoft Corporation’’-ийн охин компани болох “Х-Вох”, “NOW tv” компаниудын логог хууль бусаар ашиглаж байгаа нь хөдөлбөргүй баримтаар нотлогдож байгаа тул тэрээр дээрх гадаадын компаниудтай хамтарсан нэхэмжлэл гаргаж, хамтран нэхэмжлэгчээр шүүх хуралд оролцоно” гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулжээ. Энэ талаар Б.Буян “Скайтел ХХК миний зохиосон логог ашигласан төдийгүй Treyarch”, “Microsoft Corporation”-ийн охин компани болох “Х-Вох”, “NOW tv” компаниудын логог зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа. Дээрх нэр хүндтэй компаниуд нь лого бүрийнхээ зохиогчоос зөвшөөрөл авч, логогоо олон улсын барааны тэмдэгтэд бүртгүүлсэн байдаг юм байна. Энэхүү логонуудыг Скайтел компани хуулбарлан үйлчилгээндээ ашиг­ладаг. Тиймээс дээрх олон улсын компаниудтай  хамтарч Скайтелийг шүүх дээр дахин дуудна” гэж байв. Гэтэл дараахан нь “Скайтел”-ийн хуулийн зөвлөх Б.Даваажанцан “Энэ асуудлаар шүүхийн шийдвэр гарсны дараа нийтэд мэдээлэл өгнө. Шүүхээр маргаан эцэслэн дуусаагүй байгаа. Шүүхээс наад хүн чинь нэхэмжлэлээ татаад авчихсан шүү дээ. Шүүхийн шийдвэр маргааш, нөгөөдрөөс гарчих байх” гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Үүнээс хойш долоон сарын хугацаа өнгөрөв. “Скайтел” компанийн оюуны хулгайн асуудал дахин сэдэрч эхлэв бололтой. Учир нь иргэн Б.Буян тун удахгүй “Treyarch”, “Microsoft Corporation” компаниудтай хамтран “Скайтел” компанитай дахин шүүхдэлцэхээр болсноо мэдэгдлээ. Түүний ярьснаар “Скайтел” компанитай эвлэрч тохироод нэхэмжлэлээ татсан юм байхгүй. Тус компанийнхан түүнтэй тохиролцох  саналыг удаа дараа тавьсан. Гэвч хүлээж аваагүй гэнэ. “Treyarch”, “Microsoft Corporation’’-ийнхан ч түүнтэй нэгдэн шүүхээр заргалдахаа мэдэгдээд байгаа ажээ.

Б.Буян нь 1993 оноос хойш зохиосон дүрснүүдээ эмхтгэн 2010 оны нэгдүгээр сарын 22-нд “Дүрсний гайхамшиг” нэртэй ном болгон хэвлүүлж, Оюуны өмчийн газарт бүртгүүлэн 2010/04 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байдаг. Гэтэл  “Скайтел” компани уг номын 68, 500 дугаарын дүрсийг компанийнхаа логонд ашигласан байжээ. Тус компанийнхан хуулбарласан дүрс бүхий логогоо 2011 оны аравдугаар сарын 11-нд Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна. Зарга эндээс эхэлж. Харин хэзээ дуусах нь, зохиогч хуулбарлагч хоёрын хэн нь шүүхийн өмнө ялах зэрэг асуулт хариултгүй үлдэж байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 30 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин