Богд хаант Монгол Улс хоёр хэвлэх үйлдвэртэй байжээ

2013-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Дундад зууны түүхэн эх сурвалжуудад Монголд XIII-XIV зуунд модон барын аргаар төрөл бүрийн ном хэвлэхээс гадна гадны судар бичгийг орчуулах олон зуун хүний бүрэлдэхүүнтэй хүрээлэн хүртэл үйл ажиллагаа явуулж байсан тухай мэдээлэл байдаг ч өнөө цаг хүртэл хадгалагдан үлдсэн ном судар туйлын цөөн билээ.

Харин Манжийн дарлалыг устган тусгаар тогтнолоо сэргээнгүүтээ ном барлах, хэвлэх явдалд ач холбогдол өгж байжээ. Богд хаант Монгол Улсын олноо өргөгдсөний анхны жил буюу 1911 оны аравдугаар сард үндэснийхээ хэлээр ном, хэвлэл гаргаж байх шийдвэр гарчээ. Ингээд, 102 жилийн тэртээ 1911 оны арванхоёрдугаар сарын 31-нд Гадаад явдлын яамны дэргэд хорголжин барын хэвлэх үйлдвэрийг нээж байсан аж.

Тус үйлдвэрт монгол бичгийн төмөр хэвийг хэвлэх машины хамт Орост захиалан хийлгүүлж авчирснаар улсын хэмжээний анхны хэвлэх үйлдвэр нээгдсэн түүхтэй. Энэ үйлдвэрт “Оюунтүлхүүр”, “Орчлон ертөнцийн байдал” зэрэг товхимол, “Нийслэл хүрээний сонин бичиг”, “Шинэ толь хэмээх бичиг” зэрэг сонин, монгол бичгийн цагаан толгойн номыг хэвлэж эхэлжээ.

Гэхдээ энэ үйлдвэрийг байгуулахаас арваад жилийн өмнө “Орос, Монголын хэвлэлийн хороо” нэртэй гар хэвлэлийн хэд хэдэн машинтай үйлдвэр ном, товхимол хэвлэж байсан гэдэг. Түүнчлэн Богд хаан чулуун бар аргаар ном хэвлэдэг Эрдэнэ Шанзодбын яамны гэх жижиг хэвлэх үйлдвэр үүсгэж байжээ.

Ардын хувьсгал ялсны дараа Богд хаант Монгол Улсын Гадаад явдлын яамны хэвлэх үйлдвэр, Эрдэнэ Шанзодбын яамны үйлдвэр, ЗХУ-аас авчирсан нүүдлийн хэвлэлийн газрыг нэгтгэн Монголын хэвлэлийн хороог үүсгэн байгуулсан юм. Чухам энэ хорооноос Ардын намын “Уриа“ сонинг эрхлэн гаргаж байжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 30 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин