Томоос илүү ухаалаг төрийг дэмжлээ

2013-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Бид бүхэн ажлаасаа хэзээ чөлөөлөгдөж, өөр ажилд шилжихээ мэдэхгүй өглөө гэрээсээ гардаг болов уу. Харин албанаасаа хэзээ буух нь тодорхой ганцхан хүн Монголд байгаа нь Ерөнхийлөгч. Бүрэн эрхийн хугацаа нь дуусан л бол ажлаа үргэлжлүүлж хийх ч боломжгүй гэсэн үг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд хоёр удаа сонгогдсон тул энэ суудалд үргэлжлүүлэн байх боломжгүй. Тиймээс тэр нэгэнт ажлаа хэн нэгэнд шилжүүлж өгөх цаг хугацаа нь тодорхой тул Монголын төрийг өөрчилж данхайсан том байснаас илүү ухаалаг байх нь оновчтой гэсэн санааг дэвшүүлжээ. Тэрээр бүхий л салбарын төлөөллийг Төрийн ордонд урьж энэ санаачилгаа танилцуулан, тус бүрээр нь хэлэлцүүлж санаа оноог нь нэгтгэлээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт өнгөрсөн бямба гаригт Төрийн ордонд болж УИХ, Засгийн газрын гишүүд, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Төрийн бус байгууллага, орон нутгийн төлөөлөгчдөөс гадна хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцууллаа.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө МАН-ын шинэ дарга М.Энхболд улс төрийн намуудын дарга нарыг урьж, Үндэсний зөвшилцөх уулзалтыг зохион байгуулж, зарим санамж бичигт гарын үсэг зурсан. Үндэсний гэх тодотгол бүхий энэ хоёр арга хэмжээг утга санаа ойролцоо хэмээн дүгнэх улстөрчид, судлаачид ч тааралдав.

Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг нээж ухаалаг төр рүү шилжих үйл явц ямар үе шаттай байх, хэн юу хийх тухайд дэлгэрэнгүй танилцуулав. “2012 оны судалгаагаар 329 шалгуураар Монгол Улсыг 14 оронтой харьцуулж судалдаг. Манай төрийн байгууллага, ард иргэд яг ийм шалгуураар ажлаа дүгнэдэг болбол их зүйтэй” гэсэн санал дэвшүүлэв. Нэгдүгээрт, эдийн засгаа яаж өсгөх вэ, хоёрдугаарт бид боломжоо харах. Монгол Улс одоо 2.9 сая хүнтэй. Хамгийн багадаа дунджаар  нэг айл гурван хүүхэдтэй байхаар тооцоод 2.5 хувиар өснө гэх юм бол 2050 онд долоон саяулаа болох боломж бий. Дундаж наслалт 68 байна. 2050 онд 85 хүргэж болно. Энэ мэтчилэн жишээгээр боломжоо урьдчилан харах юм.

“Хэлсэндээ хүрэхгүй, цэгцгүй, шийдвэрүүд нь савлагаатай” учир иргэд төрд итгэдэггүй гэнэ. Нэгдсэн итгэл үнэмшил, судалгаагүй, системгүй байна. Нэгэнт ийм байгаа учраас нэгдсэн бодлогогүй, хариуцлагагүй, хяналт­гүй байгаа талаар Ерөнхийлөгч ярилаа.

 

“МОРИНООСОО БУУГААД ЯРИЛЦЪЯ”

 

“Бид 24 жил морин дэл дээр явлаа. Одоо мориноосоо буугаад ярилцъя. Хэрэв морь эцсэн бол сэлгэе. Онгоцоор бол засвар хийх хэрэгтэй болсон. Монгол Улс хуулийн засаглал, ухаалаг төр, нээлттэй оролцоотой аюулгүй нийгэм гэсэн энэ замаар явах нь тодорхой. Социализмын үед лоозон цээжлүүлдэг байсан бол өнөөдөр та бүхэн энэ гурван үгийг цээжлээд аваарай. Аюулгүй байдлыг хангадаг, иргэндээ үйлчилдэг, хуулиа хэрэгжүүлдэг төрийг нээлттэй ардчилсан төр гэнэ. Энэ гурван зүйлийг хэрэгжүүлж байгаа системд би ажлаа хэрэгжүүлж, миний ажил хэрэгжих ёстой” гэж Төрийн тэргүүн онцлов.

Бас хэд хэдэн хуультай болох санал дэвшүүллээ. Олон газар шилэн дансанд шилжиж байгаа. Одоо хуультай болгоё. Ухаалаг төрд ухаалаг албат хэрэгтэй. Төрийн албанд ажиллагсдыг зөвхөн чадахуйн зарчимд тулгуурлан сонгож томилъё гэдэг санал хэллээ. Засгийн газрын ажилд хоёр буруу зүйл байгааг хэлэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар байгаа нь буруу, зээлд дуртай байгаа нь бас буруу. Үнэхээр улс оронд хийх томоохон шаардлагатай асуудлууд байвал Их Хурал ярьж байгаад хуулиар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Оюутолгой, Тавантолгойг тойрсон асуудлаа хурдан шийдвэрлэх хэрэгтэйг Ерөнхийлөгч хууль тогтоогчдод санууллаа.

 

АЙМАГ, ХОТЫГ ТАТВАРТАЙ БОЛГОХ САНАЛ ГАРГАВ

 

800 гаруй төлөө­лөгчөөс бүрдсэн зөвлөлдөх уулзалтын салбар хуралдаанууд хаалттай боллоо. Харин гаргасан саналуудаа нэгдсэн хуралдаанд товчхон танилцуулав. Хэвлэл мэдээллийн салбар хуралдаанаас 10 санал гарч ухаалаг төртэй болох үйл явцыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  Харин эрдэмтэн судлаачид төрийн бодлогыг боловсруулахад их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачаас гадна гадаадынхны оролцоог тэгш хангах хэрэгтэйг онцлов.

Орон нутгийн төлөөлөгчид 15 санал гаргаж ухаалаг төр нь хэрэглэгчдээ сайн мэддэг  байх ёстой, төр бол дарга нарын хуаран биш цэвэр үйлчилгээний байгууллага байх ёстой. Аймаг, хотыг татвартай болгох, хот, тосгоныг дүрэмтэй болгох санал гаргав. Харин бизнес эрхлэгчид улсын өмчийг хувьчлах, төр бизнес хийхээ болих, шинэ татвар нэмэхгүй одоо байгаа татвараа шударга авдаг байх, бараа бүтээгдэхүүний үнэд төр хязгаартай оролцдог байх санал гаргав.

Шийдвэр гаргагчид буюу УИХ-ын гишүүдийг Засгийн газраас, салгах, намыг гишүүнчлэлгүй болгох санал гаргаад Үндсэн хуулийг өөрчилчихвөл аяндаа бүх зүйл цэгцэндээ орно гэж үзсэн юм. Гэвч Ерөнхийлөгч Үндсэн хуулиар оролдохоос өмнө жижиг зүйлүүдээ харж, өөрчлөх хэрэгтэйг гишүүдэд сануулав. Үндсэн хуульд сүүлд оруулсан долоон өөрчлөлтийг буцаахыг Төрийн тэргүүн дэмждэг ч хууль тогтоогчдын гаргасан саналыг таашаасангүй. Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг хүртэл байгуулсан ч өөрсдөө ажилладаггүй, зүгээр л ярьдаг. Хэрэв ажиллах сэтгэл байсан бол цаасан дээр төслөө бич гэж шулуухан хэлчихлээ.

Зөвлөлдөх уулзалтад таницуулсан ухаалаг төр рүү шилжихэд юу хийх хэрэгтэй, яах ёстой талаар танилцуулгыг номын дэлгүүрүүдээр дамжуулан бүх нийтэд хүргэж энэ талаар санал авна гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

1 цаг 41 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

21 цаг 1 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

21 цаг 6 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18