“Доншен”-ий араас “Петрочайна” 350 тэрбумын татвараас зугтжээ

2013-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

БНХАУ-ын газрын тос олборлогч “Доншен газрын тос Монгол” компани нь манай улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй талаар  бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Дорноговь аймгийн Зүүнбаянд 2003 оноос хойш ажиллахдаа 40 орчим тэрбум төгрөгийн роялти татвар төлснөөс биш олсон орлого, үйл ажиллагааны хүрээнд нэг ч татвар төлөөгүй нь тогтоогдсон. Татварын хяналтын багийнхан зургаан тэрбум төгрөгийн акт тогтооход нь дургүйцэж Монголыг олон улсын арбитрийн шүүхэд өгөхөөр сүрдүүлж эхлээд байгаа юм. Тэд энэ сүрдүүлгээ Татварын Ерөнхий газар, Сангийн яам, Уул уурхайн яаманд ч гэсэн хүргүүлсэн байна. Харин Уул уурхайн яамны удирдлагууд “Актаа зогсоож аль болох зөвшилцлөөр асуудлыг шийд. Олон улсын шүүхэд дуудагдчихаагүй дээрээ актаа татчих” гэсэн зааврыг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст илгээсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Монголын хууль үйлчилдэггүй Хятадын “Доншен” компанийнхан төр, засгийн удирдлагад нөлөөлж хариуцлагаас мултрахыг санаархаж байгааг эндээс харж болох юм. Хэрэв татвараа тоо ёсоор нь авсан бол манай улс 66.2 тэрбум төгрөгийг 2003-2010 оны хооронд төвлөрүүлчих боломжтой байжээ.  Татварын хэмжээг задлахад, гаалийн албан татвар 20.7 тэрбум, онцгой албан татварт 508 сая, нэмэгдсэн өртөгийн албан татварт 44.9 тэрбум төгрөгийг авах тооцоо гарсан аж. Харамсалтай нь, энэ бүх татварыг “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу тэглэчихсэн байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг сайжруулахгүй бол гадныхан биднээс үнэгүй шахам авсан түүхий нефтийг ашиглаж, боловсруулсан шатахууныг бидэнд эргээд өндөр үнээр шахсан хэвээр байх юм.

Үүгээр зогсохгүй Дорнодын нутгаас газрын тос олборлож байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан мөн л татвараас зугтжээ. Энэ компани ч гэсэн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш татвараа тогтсон хугацаанд төлөөгүй гэдгийг татварынхан батлав. Өдгөө тэдний Монгол Улсад төлөх татварын хэмжээ 350 тэрбум төгрөгт  хүрчихэж. Гэвч энэ талаар төр, засгийн удирдлагуудын зүгээс ам ангайхгүй яваа юм. Энэ нь УИХ, Засгийн газрын хэмжээнд “Петрочайна Дачин Тамсаг”-ийн нөлөөнд автсан улс төрчид байдаг гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газартай 2005 онд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Тосонуул XIX”, “Тамсаг-XXI” талбайд үйл ажиллагаа явуулж буй тус компанийнхан газрын тос олборлож, экспортлон борлуулсны орлогоос тээвэр, халаалт, хяналтын зардлаа хасаж тооцуулахаар үзэглэжээ. Улмаар олборлосон газрын тосныхоо 40 хувийг “өртөгт тос”, 60 хувийг “хуваах тос” гэж хоёр ангилахаар болсон байна. Цаашлаад “хуваах тос”-ныхоо 40 хувийг Монгол Улсын Засгийн газарт ногдох 40 хувь, гэрээлэгчид ногдох 60 хувь гэж бас хоёр хуваахаар гэрээлжээ. Ингэснээр газрын тосны орлогоос манай Засгийн газар 24 хувийг нь авч, “Петрочайна Дачин Тамсаг”-ийнхан 76 хувийг авдаг аж. Гэтэл энэ гэрээг овжноор ашиглаж, баяжих замаа болгосон нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж цагдаагийнхан шалгасан ч тэгсхийгээд намжсан түүхтэй гэнэ. Харин байгаль орчныг бохирдуулж, нутгийн иргэдийн эрх ашгийг хохироосон хэрэгт шүүхээс тус компанид  1.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, уг мөнгийг Матад сумын төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн юм.  Гэвч шүүхийн шийдвэр хэрэгжсэн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Дээрээс нь татвараа төлдөггүй БНХАУ-ын компаниуд 2000 оноос өнөөг хүртэл газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар импортолсон бараа бүтээгдэхүүнд ногдох татварыг чөлөөлж иржээ.  “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос Монгол” компаниуд  2012 оны эхний найман сарын байдлаар импортолсон 94.4 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшинд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт эдэлжээ. Гэхдээ УИХ-ын зүгээс газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаас богино хугацаанд үр ашиг хүртэхийн тулд чөлөөлөлтийг хүчингүй болгож, газрын тосны хайгуул, олборлолт хийж буй компаниудад татвар ногдуулахаар болсон байна.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

1 цаг 43 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

21 цаг 4 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

21 цаг 9 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18