Япон Монголын аюулгүй байдлын салбар дахь стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг эрэгцүүлэх нь

2013-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.Икеда

Эхлэл: Гуравдугаар сарын 29-нд Монголд хийсэн Абэгийн айлчлалын шинэлэг тал

Монголд айлчлахын өмнөх өдрөө тус улсын таван том сонинд нийтлүүлсэн Абэ ерөнхий сайдын илгээлт монгол уншигчдад өнөөг хүртэлх Ерөнхий сайд нарын айлчлалаас огт өөр сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Энэ нь өнөөгийн Зүүн хойд Азийн геополитикийн орчин, нөхцөл дээр тулгуурлан хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон талт саналаар дүүрэн байсантай холбоотой.

Ялангуяа, стратегийн түншлэлийн харилцааны дотор аюулгүй байдлын сэдвийг оруулж ирсэн юм. Одоог хүртэлх хоёр улсын харилцааны дотор аюулгүй байдлын сэдвийг идэвхтэй хөндөж байсан удаагүй. Шалтгаан нь Монгол Улсын геополитикийн орчин, нөхцөлтэй холбоотой биз. Гэвч, дээрх цоо шинэ саналын агуулга нь төдийлөн тодорхойгүй үлдсэн юм. Ерөнхий санал дэвшүүлж санал нэгдсэний хойно олон тухайлсан асуудал дээр нарийвчлан хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн хэрэг биз.

Дараа нь есдүгээр сарын 13-нд Японд хийсэн Монголын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр Ерөнхий сайд Япон, Монголын харилцааны стратегийн түншлэлийг хөгжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Мөн, 2013-2017 он хүртэлх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.  

Нийтэд дэлгэсэн материалаас үзэхэд хамтын ажиллагааны олон санал оруулжээ. Тодорхой бодлогуудыг ч тусгаж. Ерөнхий хүрээ нь гуравдугаар сард дэвшүүлсэн Абэгийн санал дээр тулгуурлажээ гэж үзэж болохоор аж. Харин энэ удаад уг сэдвээр өөрийн зүгээс нэгэн санал дэвшүүлэхээр шийдлээ.

Юун түрүүн доктор Ц.Буянцогтоогийн саналыг эргэн үзье. Энд дурдах Ц.Буянцогтоогийн нийтлэл бол дээрх гуравдугаар сарын Абэ Ерөнхий сайдын саналд шууд хариу барих хэлбэрээр дэвшүүлсэн санал гэж хэлж болохоор.

Ц.Буянцогтоо нь энэ оны зургадугаар сарын 26-нд болсон сонгуулиар  Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдсоны дараахан “Зууны мэдээ” сонины долдугаар сарын 10-ны дугаарт хэвлүүлсэн “21 дүгээр зууны Пакс Монголикаг бүтээх нь: Японы Ерөнхий сайдын дэвшүүлсэн хоёр улсын стратегийн түншлэлийн агуулгыг аюулгүй байдлын салбарт эрэгцүүлж үзье” гэсэн гарчигтай нийтлэлдээ өөрийн саналыг дэвшүүлсэн юм. Түүний нийтлэл бодлогын хувьд ч өргөн хүрээг хамарсан баялаг агуулгаар бичигджээ.

Миний бие тэрхүү нийтлэлийг уншаад ялангуяа доорх хэсэгт илүү анхаарал татагдсан юм. Ц.Буянцогтоо нь “Пакс Монголикаг бүтээх нь” гэсэн гарчиг өгөх мөртөө агуулгын хувьд эсрэг гэмээр тайлбар оруулж бичжээ. Тэр нь дэд гарчгаас нь бас харагдана. Доор түүний нийтлэлээс иш татъя:

Хүч хэрэглэх улс төрөөс ангид байх арга замыг санал болгох нь:

            Монгол бол Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог эх газрын улс билээ. Харин Япон нь АНУ, Орос, Хятад гэсэн гурван их гүрэнтэй хиллэдэг далайн улс. Энэхүү геополитикийн орчин талаас үзвэл аюулгүй байдлын хувьд хоёр улс маань адил төстэй нөхцөл дунд байдаг гэж хэлж болно. Мөн хоёр улсад адилхан байдаг онцлог гэвэл нэгд, цөмийн зэвсэггүй статус, хоёрт, их гүрнүүдийн эсрэг хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулах нь бодит байдалд үл нийцэх хязгаарлалттай байдал юм.

            Тэдгээр адил төстэй нөхцлүүдийг тооцож үзвэл хоёр улс хоорондын стратегийн хамтын ажиллагааны ерөнхий дүр зургийг төсөөлөхөд хялбар болно. Хоёр улс энх тайван, тогтвортой, тасралтгүй үргэлжилсэн олон улсын хамтын ажиллагааны орчинг бүтээхийн төлөө ажиллах нь дипломат бодлогын хувьд хамгийн хүчтэй зэвсэг болох боломжтой.  Өөрөөр хэлбэл, Preventive Diplomacy буюу урьдчилан сэргийлэх дипломат бодлого явуулах нь эн тэргүүний зорилт болох учиртай.”

                Ийнхүү дэвшүүлсэн Ц.Буянцогтоогийн саналд хариу болгов уу гэлтэй “I Дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн” дотор “Улстөр, аюулгүй байдлын харилцаа”-ны 3 “Бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагаа” гэсэн хэсэгт Япон улс Монголын цөмийн зэвсэггүй байр суурийг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэж заажээ.

Ц.Буянцогтоо хүч хэрэглэх улстөрөөс татгалзсан урьдчилан сэргийлэх дипломат бодлогыг санал болгон дэвшүүлсэн мөртлөө түүнийг хэрэгжүүлэх талаар тодорхой зүйл хөндсөнгүй. Зөвхөн, хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөллийг голлон хөрш орнуудын оролцоог хангасан олон улсын симпозиум зохион байгуулахыг санал болгожээ. Агуулгын хувьд симпозиумын үеэр нарийвчлан ярилцана гэж тооцоолов уу.

Үгүй бололтой. Яагаад гэвэл, аюулгүй байдлын цэгээс харсан тохиолдол дахь Япон, Монгол Улсад байх адил талыг хоёр зүйлээр нэрлэн гаргажээ. Өмнө бичсэнийг давтахад хоёр улсад адилхан байдаг хоёр нөхцөл нь нэгд, цөмийн зэвсэггүй статус, хоёрт хөрш зэргэлдээх хэт том, түүний дээр цөмийн зэвсэгтэй АНУ, Орос, Хятад руу зэвсэг хэрэглэх нь бодит байдал дээр байж боломжгүй явдал юм.

Ийн харвал, аюулгүй байдлаа бэхжүүлэхийг зорьсон урьдчилан сэргийлэх гадаад бодлогын агуулга, хүрээ тодорхой болж ирнэ. Энд буй урьдчилан сэргийлэх гадаад бодлогын агуулга нь улстөрийн салбарт лав биш биз. Түүний дээр эцсийн мөчийг хүртэл хүч хэрэглэхээс татгалзах ёстой. Тэгвэл эцсийн дүндээ бодит ажил хэрэг болох хамгийн боломжтой нь эдийн засгийн салбар болж таарч байна.

 Эдийн засгийн хамтын ажиллагаа талаас харсан Япон, Монголын харилцаа

                Гэвч, эдийн засгийн салбарын хувьд Япон, Монгол хоёрын урьдач нөхцөл нь харьцуулахын аргагүй. Нэг талд нь давчуухан газар нутагт 100 гаруй сая хүн ам. Нөгөө талд Японоос гурав дахин том газар нутагт гуравхан сая хүнтэй. Түүний дээр, сүүлийн үеийн статистик мэдээ үзвэл гадаадын хөрөнгө оруулалтын 25 гаран хувийг эзэлсэн 5000 мянга орчим компани Хятадаас байх жишээтэй. Энэ тоог Япон, Солонгос, АНУ, Оросын хувьд авч үзвэл Хятадын аравны нэгтэй тэнцэх дайны байх аж. 

                Япон, Монгол хоёр улсын хувьд эдийн засгийн салбар дахь аюулгүй байдлын хүрээний стратегийн түншлэлийн харилцаа зэрэг нь байж болох ойлголт уу?

Ийм харилцааг авч үзэхэд хоёр талын хувьд сонирхол татдаг сэдэв нь өнөөг хүртэл ашиглагдалгүй ирсэн газар нутаг болох тус улсын өмнөд говийн бүс дэх газрын баялаг юм.

Үйл ажиллагааны төлөвлөгөөний “II Эдийн засгийн хамтын ажиллагааны” дотор хэд хэдэн заалт бий. Гэвч, Монголын талаас харвал Японыг тусгайлан сонгох шалтгаан байхгүй. Үнэхээр ч, газарзүйн байрлалын давуу талаа ашигласан Хятадаас эхлээд барууны орны ашигт малтмалын компаниуд тус улсын асар их газрын баялгийн олборлолтод оролцоод ихээхэн завгүй байгаа.

 

Урьдчилан сэргийлэх дипломат бодлого талаас харсан хоёр улсын харилцан биенээ дэмжих харилцаанд ирээдүйн томоохон найдлага бий болгохын тулд:

                Газрын баялаг нь олборлоогүй байхад баялаг биш юм. Олборлосны дараа ашиглах зорилгоор хэрэглэгчид хүргэснээр сая жинхэнэ утгаар баялаг болдог. Тэгвэл, өнөөгийн говийн газар доорх баялгийн ихэнх хэсэг баялаг болоогүй байгаа гэсэн үг. Тиймээс баялаг болгох, бүтээгдэхүүн болгохын тулд нийгмийн дэд бүтэц хэрэгтэй болно. Хамгийн түрүүнд тээвэрлэлтийн дэд бүтэц хэрэгтэй. Энэ талаар сүүлийн үед Монголын Засгийн газар төмөр замын төлөвлөгөөний суурь судалгааг Японы Ниппон Коэй компанид захиалан хийлгэж буйгаас харж болохчлон аль хэдийнэ эхлүүлээд байна.

                Говийн нутгийг голлон зүүнээс барууныг чиглэсэн 3000 км үргэлжлэх төмөр зам барих төлөвлөгөө нь газрын баялаг олборлолтын сууриа тавих зорилгыг илтгэнэ. Үйл ажиллагааныи төлөвлөгөө 2.2-т Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн хамтын ажиллагаа, мөн 3-т дэд бүтцийн хөгжүүлэлт гэсэн хэсэгт энэ чиглэлээр тодорхой заалтууд оруулжээ. Хоёр засгийн газар Монгол улсын далайд гарцгүй сул талыг нөхөхийн тулд тээвэр логистиксийн чиглэлд хамтран ажиллах талаар судална хэмээн заажээ. Цаашид энэхүү судалгаа нь төлөвлөгөө болж хэрэгжих биз ээ. Гэсэн хэдий ч энэхүү төсөл нь зөвхөн Монгол Улс дотроо хэрэгжээд дуусах нь хэр оновчтой вэ? Энэ талаар Ц.Буянцогтоогийн нийтлэлтэй хамаагүйгээр өөр нэгэн боловсролтой хүний санааг танилцуулъя.

                Владивосток, Далианыг холбосон Сибирийн төмөр зам Хятадын зүүн хойд хэсгийг дайран дорно зүгт 3000 километр үргэлжилдэг. Тэгвэл, баруунтаа Баян-Өлгий аймгаас дахиад Сибирийн төмөр замтай холбогдож болох бус уу. Шинжаан руу ороод Алтай мужид барьсан шинэ замтай холбогдоно. Монголын төмөр зам нь Оросынхтай адил өргөн зам тул Хятадын нарийн төмөр замтай шууд холбогдох нь боломжгүй. Энэ нь технологийн асуудал юм. Тээвэрлэлтийн ачааллыг тооцож үзвэл одоо байгаа замыг хэвээр үлдээгээд шинээр өргөн зам барих нь зөв шийдэл байх биз ээ. Тэгвэл, Монгол Улсын дотоод дахь шинэ төмөр зам нь Евроазийн төмөр замын нэгэн хэсэг болно. Японы шинкансен-хурдан галт тэрэгний технологийг нэвтрүүлнэ. Төслийн санхүүгийн эх үүсвэр нь говь нутгийн газрын баялаг. Чингэхдээ, шинэ Евроазийн төмөр замын бүтээн байгуулалт нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европийн сэргээн босголтын банкаас бүрдсэн санхүүгийн нэгдэл үүсгэх нь зүйтэй. Энэхүү санааг хэрэгжүүлэх нь Евроазийн олон улсын бүс нутагт тогтвортой байдалд хувь нэмэр оруулах урьдчилан сэргийлэх дипломат бодлогын үр дүн болох юм. Абэ ерөнхий сайдын илэрхийлсэн аюулгүй байдлын салбар дахь стратегийн түншлэлийн бодит биелэл болох юм. Тэгэх мөртөө цэрэг дайны бус замаар.  

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

20 цаг 2 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

20 цаг 4 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

23 цаг 21 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин