Ц.Элбэгдорж: Хуулиар хамгаалагдсан нийгэм байгуулахыг монголчууд зорьж байна

2013-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Төрийн тэргүүн энэ удаад тэдний санаа бодлоос илүү өөрийн зөвлөгөө, дүгнэлтээ илэрхийлэв. Шүүхийн шинэчлэл өрнөж буй энэ үед хуулийн төслийг цар хүрээтэй бичих, олон талын санаа бодлыг тусгахыг хуульчдад сануулсан юм. Ерөнхийлөгчийн урилгаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, Хууль сахиулах их сургуулийн захирал Р.Чингис, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын дээд шүүхийн тэргүүн Ц.Зориг, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга Д.Ядамдорж, Хуульчдын холбооны тэргүүн Д.Батсүхийн нарын төлөөлөл иржээ. Ц.Элбэгдорж “Монгол Улсыг хуулийн засаглалтай, албан тушаалтан бус хууль засагладаг орон болгох чиглэлээр хийх ажлууд, шударга ёсны тогтолцоонд шинэтгэл хийхэд зайлшгүй баталж мөрдөх шаардлагатай хуулиудад анхаарлаа хандуулж сонирхлоо. Шударга ёсны тогтолцооны асуудлын талаар нийгмээрээ тогтсон нэг ойлголттой болох ёстой гээд шударга ёсны тухай яриаг зөвхөн хуулийн байгууллагын асуудал гээд орхих биш, түүнээс хамаагүй өргөн хүрээтэй, нийт нийгмийн асуудал юм. Том төрөөс ухаалаг төр рүү шилжиж, тэнд хүн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, өөрт байгаа боломжоо ашиглан ажил­лахад хэрэгтэй нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Бүх зөв үйлдэл хуулиар хамгаалагдсан нийгэм байгуулахын төлөө монголчууд зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл чиглэгдэх болно” гэв. Тэрээр цаашид хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг сайн хууль хэрэгтэй гэж онцолж байсан юм.

 

“ГЭМТ ХЭРГИЙН ХУУЛИЙН ДАГУУ  ЯЛТНУУДЫН 30 ХУВЬ НЬ СУЛЛАГДАНА”

 

Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс удахгүй УИХ-аар хэлэлцэх Гэмт хэргийн тухай хуулийн хүрээнд зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хуучин Эрүүгийн хууль  чухам аль талаараа дутагдалтай  байсан бэ. Одоо Гэмт хэргийн тухай хуульд ямар зохицуулалт орж байна?

-Хуучин эрүүгийн хууль юуг хамгаалах вэ гэдэгт дутагдалтай байсан. Харин Гэмт хэргийн тухай хуулиар Үндсэн хуульд заасан иргэний эрхийг нийгэм, эдийн засаг, улс төр гэх зэргээр бүх орчинд  яаж хамгаалах вэ гэдгийг тусгаж өгсөн. Манай Эрүүгийн хууль шоронжсон гэж хэлж болно. Нийгмээс тусгаарлах шаардлагатайг нь нарийн тусгаарлаад, шаардлагагүйг нь хорихоос өөр төрлийн ял буюу гэрийн хорио, тодорхой газар, нутаг дэвсгэрээр явахгүй байх хорио зэргээр оруулж өгсөн. Өөрөөр хэл­бэл ажил төрөл, бизнесээ хийх явцдаа хохирлоо барагдуулах нөхцөлөөр хангана гэсэн үг. Ийм ялыг хүүхдээ зод­­сон эцэг эхэд өгч бол­но.  Энэ байдлыг нь давтуулахгүйн тулд хүүхдийн эрхийн талаар хичээл заадаг байх хэрэгтэй.

-Гэмт хэргийн тухай хуулийг баталснаар хорих ял эдэлж буй хүмүүсийн тоо тэнцэтгэлийн дагуу 30 хувиар багасна гэх юм. Үүнийг бусдад ял завших боломж болох вий гэдэг болгоомжлол байна?

-Багаар бодоход 30 хувь нь суллагдана. Шоронд заавал хорих шаардлагагүй хүмүүст олноор нь ял өгч байгаагаас шорон дүүрчихээд бай­на. Гэмт хэргийн ту­хай хуулиар ямар гэмт хэрэг үйлдсэнийг нь хорих ял шийтгэх, ямар төрлийн хэргийг хорихоос өөр төрлийн  ялаар шийтгэхийг заагаад өгчихөөр хорих ял эдлэх хүмүүсийн тоо багасна. Зайлшгүй ял эдлэх  ёстой хүмүүс ял завшина гэсэн  үг биш. Хуульдаа зааг ялгааг нь сайн гаргаж өгсөн.

-Бусдад авлига өгсөн этгээд энэ үйлдлээ өөрөө илчилбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх талаар тусч байгаа гэсэн үү?

-Авлигын гэмт хэрэгт орж байгаа зарчмын томоохон өөрчлөлт нь авлига өгсөн этгээдийг шийтгэхээс татгалзаж байгаа. Яагаад гэхээр авлига өгсөн хүмүүс ихэнхдээ хууль ёсны эрхээ эдэлж чадахгүйгээс танил талаа ашиглах юм уу, гарыг  нь цайлгах байдлаар авлига өгдөг. Тэгэхээр авлига өгсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс татгалзахаар энэ төрлийн хэрэг илчлэгдэх магадлал өсөх юм. Хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь албан тушаалтан саад хийсэн тохиолдолд авлига өгсөн бол хариуцлага хүлээхгүй. Харин авлига авсан албан тушаалтан нь эрүүгийн хариуцлага хүлээх шинэ тогтолцоо руу  шилжиж байна.

-Онц ноцтой, олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтнийг дээд тал нь 25 жилээр шийтгэдэг.  Харин зарим оронд  үйлдэл болгонд нь  ял оноодог шүү дээ. Ийм байдал руу орох уу?

-Хуучин Эрүүгийн хуулиар гэмт этгээдэд ял оноохдоо хөнгөнийг хүндэд нь багтаадаг байсан. Жишээ нь, хүн амины хэрэг үйлдсэн этгээд өмнө нь ямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн бай 25 жил дотор нь багтааж ял оноодог  учраас бусад гэмт хэрэгт нь хариуцлага хүлээхгүй, ял завшаад  өнгөрч байна гэсэн  үг. Гэмт хэргийн тухай хуулиар  тухайн этгээдийн үйлдсэн гэмт үйлдэл бүрт хариуцлага ногдуулдаг байхаар оруулсан. Тэгэхээр хийсэн хэр­гээсээ хамаараад хэдэн ч жилийн ял сонсч болно.

-Шүүгчийн цалинг өндөр болгосон нь нөгөө талаас авлига авах босго нь нэмэгдэнэ гэдэг шүүмжлэл мэр сэр бий. Шүүгч нарын хариуцлагыг хэрхэн чангатгах юм бэ?

-Өмнө нь шүүгчийг  хянадаг тогтолцоо  үнэхээр сул байсан. Одоо бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хуульчдын мэргэжлийн холбоо байгуулагдсан. Хяналтын тогтолцоо нь илүү боловсронгуй нарийн боллоо. Хуульчдын холбооноос батлагдсан мэргэжлийн дүрэмд нарийн тусгасан  байгаа. Бас шүүхийн захиргааг тусад нь гаргасан. Хэрэг шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргааны ажил тусдаа болчихоор шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, цалингаас гадуурх орлогыг хянах тогтолцоо нь шүүхийн ерөнхий зөвлөлд шилжиж авлига авах асуудал арилна. Ерөнхийлөгчийн онцлоод байгаа шүүгч, прокурор зэрэг хуулийн  байгууллагын тодорхой албан тушаалтны үйлдсэн хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгадаг байсныг АТГ-т шилжүүлж байна.

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

20 цаг 25 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

20 цаг 27 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

23 цаг 44 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин