Маргаашгүй ертөнц

2013-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

/Аян замын тэмдэглэл/

Пүү, муу ёр байгаа даа. Өр зөөллөж хайр ивэлгэсэн миний маргааш өвөр дээр минь дэгэн дэрвэж байхад, хишиг хувааж, хувьцаа түгээх Монголын маань маргааш толгой болгоноос ундарч байхад ингээд үгүйсгэчихлээ гэж...

 

ХИНШҮҮГЭЭР ХООЛЛОХ ЕРТӨНЦ БАЙГАА ГЭЖ ҮҮ?

Насаараа шоргоолж мэт зүтгэж, олсон бүхнээ эдэлж зүүхээс илүүтэй өөрөөсөө ч хүртэл харамласаар тэнгэрт оддог өврийнхөн. Хэдэн зуунаас улбаатай их данжаадын орноос ганзага хоосон буцахгүй гэсэндээ биднийг хариуцсан Эрээн хотын хэвлэл мэдээллийг хариуцсан дарга Соёлт гуайгаар газарчлуулж бас хэлмэрчлүүлж нэлээд газраар орсон юм.  Зурагтаар хичээл заагаад л эдгэшгүй өвчтөн ч эдгэрдэг нэгэн гайхамшиг гарч байна гэж сонсоод ийн буудлаасаа гарч тэр газрыг зорив.  Эмнэлэг хүртэл нэлээд зайтай. Уулзвар болгоны хажуугийн тохой дээр хүмүүс гал түлж ямар нэг зүйлийг шатааж байв. Үгүй бүр хаа сайгүй гал, хүмүүс. Энэ өдөр хятадуудын үздэгээр тэнгэрт одсон талийгаач нар нь бууж ирдэг өдөр гэнэ. Тэгээд тэднийг мөнгө нэхэж зовоохоос айн, ар гэрийнхэн нь цаасаар хуурамч мөнгө хийж ингэж ихээр нь шатаадаг байна. Ганц цаас ч биш мөн янз бүрийн идэх юм амттан ч шатаадаг аж. Хэзээний л мөнгөндөө харам дотор хүмүүс хураасан мөнгөндөө үнэхээр хоргоддог олон хачин баримт яриа нээрээ сонсч байсан юм байна. Өглөө эртээс үдэш болтол зогсолтгүй ажиллан, насаараа зоос цуглуулаад, нэг өдрийг ч амарч тансаглахад зарцуулдаггүй, олсон мөнгөө таг дарсаар байгаад л “эндээс буцна”. Үлдэж хоцорсон хүмүүс нь ингэж жилдээ нэг цаас шатааж дурсана. Эвий дээ гэж. Хаа газрын хүмүүний төгсгөл нэг иймэрхүү л. Нэгэнт хальсан сүнсний ертөнц харин энэ газрын шатсан цаас, хоолны үлдэгдлийн хиншүүгээр цадах газар мөнсөн болов уу?

За энэ ч яахав. Зорьсон газраа очоод би үүнээс өрөвдмөөр дүр зургийг харсан юм. Хав харанхуй том зааланд хүмүүс их цугларчээ. Заалны том дэлгэцээр хэн нэгэн юуны ч юм тухай ярьж уйлна. Энэ нь өнөөх зурагтаар эдгээдэг Наганбу гэгч хүний эдгэрлийн цуврал хичээлийн нэг гэнэ. Нэр нь өөр байж ч мэдэх. Дуудлага нь л нэг иймэрхүү юм байсан. Тэртээ тэргүй хятад газрын хүнийг таних биш нэрийг нь онцолж лавлаагүй юм даг. Наганбу нь Өвөрмонголын Хөх хотод суудаг бөгөөд Хятад даяар улсын эмнэлэг бараадсан ийм салбар эмнэлэгтэй гэнэ. Эмнэлэг ч гэж дээ нөгөө бичлэг үзүүлдэг газар. Энэ лекцийг нь 10 удаа үзэж байж өвчтөн эдгэрдэг гэнэ. Харин хичээлийг үзэх явцад өвчин хууч улам хөдөлж, бүр дордоод эргээд эдгэрдэг гэж хэлмэрчилж байх юм. Нэг удаагийн лекцийн үнэ / лекц ч гэж дээ өнөөх л бичлэг/ 32 юань. Тэгээд бодохоор нийтдээ нэг монгол мөнгөөр 100 000  ч хүрэхгүй төгрөг. Уг нь ингээд бүрэн эдгэрдэг бол ч... Гэвч эрт оройгүй л хүнд өвчтөн бүү хэл эрүүл хүн ч цаг нь болохоор энэ ертөнцийг орхих бус уу.

Эмч гэх үү, сувилагч гэх үү, мөнгө хураагч гэх үү мэдэхгүй нөгөөх кино шиг бичлэгийг үзүүлээд мөнгө хураадаг бүсгүйгээс “ Энд ирж байгаа хүмүүс ихэнхдээ ямар өвчтэй хүн байна вэ? Танд тийм өвчтэй хүн ирээд ингээд эдгээд буцсан гэсэн тооцоо судалгаа байдаг уу?” гэж асуухад “Мануус ямар өвчтэй хэн ирэв гэж бүртгэж оруулдаггүй ш тээ. Тэр хүн өөрийн биэ мэдчихвэл болчихно оо” гэж хариулах юм. Энд манай Монголоос ч хүн ирж суудаг гэдгийг харин онцолж байв. Юу ч гэхэв дээ. Эдгэрдэггүй байсан бол ингэж улс даяар салбар нээмээргүй. Эдгэрдэг байсан бол  ингэтлээ хямдхан баймааргүй. Үнэндээ зуу хүрэхгүй мянган төгрөг бол бидний монголын бараг үдийн цайны мөнгө болчхоод байгаа биз дээ. Хаа газрын өвдөж зовсон олны аргаа барсан тэмцлийн үргэлжлэл нэг иймэрхүү. Эдгэлээ эдгэлээ гээд хэзээ нэг цагт ар гэрийнхэн нь мөн л цаас шатааж сууна гэхээр мөн ч...

 

ӨНӨӨДӨР Л

Зээлээс нь ганзагалж хэтэвчээ зузааруулсаар байдаг хэрнээ “ өмхий хужаа” л гэж зэвүүцэж суудаг аархуу монгол байтлаа “дотор хүн” өрөвдөж сүйдлэх нь үү энэ чинь. 

Үгүй дээ. Наймхан жилийн дотор 8000 км газрыг эзлэн дэлхийг байлдан дагуулж байсан эртний Грекийн Александр хаан 33-хан насандаа халуун чичрэг өвчнөөр насан эцэслэхдээ алга дарамхан газрыг л өмчлөхийн тулд дэлхийг донсолгож ирсэндээ харамсан хоосон энэ ертөнцийн баталгаа болгож гараа ил гарган хөдөөлүүлэхийг хүссэн гэдэг. Эртний Израйлын хаан Соломон сүр жавхлантай, эрх мэдэл, эмс охид, эрдэнэсийн ордоор дүүрэн нэгэн байсан ч тэрээр “Бүх юм түр зуурынх” гэсэн бичээс бүхий бөгж зүүдэг, сэтгэл санаа нь тавгүйтсэн үед харж тайтгардаг байжээ. Гэтэл нэгэн удаа мөнөөх ухаалаг үгс ч тайвшруулахааргүй таагүй явдал тохиолдсон байна. Хилэгнэсэн хаан бөгжөө хуруунаасаа суга татан хөсөр шиджээ. Хивсэн дээгүүр өнхрөөд тогтох үед нь бөгжний дотор талд өөр нэгэн бичиг байсан нь “Энэ ч бас түр зуурынх” хэмээсэн байжээ. Харин ингэж бичсэн бөгжөө хараад хаан инээвхийлэн тайвширсан гэдэг. Тиймээс ч эртний судар бичээст Соломн хаан “Бүгд хоосон, хоосны хоосон болой” хэмээн айлдсан байдаг.

Алдар нэр эд баялгийн оргил байсан энэ мэт мэргэд хоосныг ухаарахын хэрээр тайвширч байсан шалтгаан нь юу юм бол?

Хэн ч бай ирээд л буцдаг хорвоод айл гэр болж тоглох мэт амьдарсаар ив ижилхэн тавилан угтах жам нэг хойно, мөнгөний төлөө ав адилхан тэмцдэггүй биш, амттаны төлөө ав адилхан зүтгэдэггүй биш хужааг зүхээд ч яахав дээ.

Дайны үед өдөрт дунджаар нэг цэргийн амь үрэгддэг байсан гэж түүх гэрчилж байхад эдүгээ тайван цагийн мэдээгээр зөвхөн манай хотын байдлаар 7 хоногтоо хэдэн арван автын осол, санаанд багтамгүй “төгсгөл”.

Үнэтэй машин жолоодож ажилдаа гарсан бүсгүй үдэш  орцондоо...бүдэг бадаг.  Өнгөтэй бүхнээр биеэ чимж аархаж байсан эр чонын идэш болж хээр... бүүр түүр.

Аваар осол, өшөө хонзон, өвчин эмгэг, байгалийн гамшиг гээд ганцхан хормын дараа юу болохыг мэдэхгүй ядмаг оршихуй бид маргааш гэж байхгүй мэт ухаарч амьдрах аваас дэмий муухай үгсээр хэн нэгнээ гомдоохгүй байх байсан. Хожим гэж байхгүй хэмээн мэдэрч амьдрах аваас, атаархал өшөө хонзон, шуналаас болж ядаж хэн нэгнээ хөнөөхгүй байх байсан.

Ингээд бодохоор “Маргааш гэж хэзээ ч байдаггүй” гэсэн Араб ардын зүйр үгийн жинхэнэ утга уг нь хүн сэжиглээд байхаар зүйл биш юмсанж.

“Эхлэл төгсгөл минь ижил-үнэн” юм хойно хэлэх сайхан үгээ өнөөдөр л хэлж, хайртай бүхнээ өнөөдөр л баярлуулж, хайргүй бүхнээ өнөөдөр л хайрлах сан даа.

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

21 цаг 1 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

21 цаг 2 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Өчигдөр 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин