23 жилийн хойно...

2013-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Швейцарийн “New Open World Corporation” /NOWC/ төрийн бус байгууллагаас 2011 оны байгалийн долоон гайхамшгийн нэгээр Солонгосын Чэжү арлыг тодруулсан байдаг. Дэлхийн 220 улсын 440 үзэсгэлэнт газрын талаарх 100 гаруй сая хүний сэтгэгдлийг интернэтээр авч дүгнэхэд Чэжү арал ийн шалгарсан аж. Бидний сэтгүүлчид Сөүл дэх “албан” ажлаа дуусган үзэсгэлэнт Чэжү арлыг зорьсон юм. Чэжү рүү ихэнхдээ ази хүмүүс аялдаг аж. Хятад, япон хүмүүс хамгийн их. Бас филиппин, вьетнамууд нэлээд тааралдсан. Байгалийн үзэсгэлэнгийнх нь талаар ярих ч юм биш. Өдгөө манай жуулчны томоохон компаниуд шууд нислэгээр аялуулдаг болсон. Тэднээр зуучлуулан аялаарай гэж зөвлөе. Чэжү арал нь 1826 км хавтгай дөрвөлжин газар нутагтай, Сөүлээс 452 км, өмнөд эргээс 100 км-т оршдог. 600 мянган хүн амтай. Чэжү хотын зохион байгуулалт яг л Сөүл гэсэн үг. Харин агаарын хувьд тунгалаг, сэрүүн аж. Мэдээж хэрэг, монголчууд бидний хамгийн ихээр сонирхох газар бол далай. Тэр утгаараа хамгийн түрүүнд далайг зорьж, зах хязгааргүй их усны дэргэд зургаа татуулж таарлаа. Далайн эрэгт монголчуудын хамгийн их мэддэг, үздэг “Жангум”, “Бүгдийг нь” зэрэг киноны зураг авсан газрыг үзэж болно. Арлын тэг дунд орших Халла уул гэж бий. Манайхаар Хоргын тогоо. Галт уулын үлдэгдэл. Чэжүгийн иргэд өглөө ажилдаа гарахын өмнө энэ уулаа заавал хардаг, нэг ёсондоо шүтээн нь юм байна лээ. Далайгаас 1950 м-т өргөгдсөн энэ уулыг бэлээс нь орой хүртэл аялал жуулчлалын зориулалтаар “тоноглочихсон” аж. За тэгээд галт уулын халуун лав урссанаас үүдсэн 13 км урт агуй, дээшээ өгсч байж, уруудаж байгаа юм шиг “шааригддаг” чөтгөрийн зам гээд үзэх юм олонтой газар байсан. Чэжүд байгаа, байхгүй гэж хэлж болох гурав гурван зүйл байдаг талаар хөтөч маань хэлж байлаа. Эмэгтэй хүн, хүрмэн чулуу, салхи гурав хамгийн их байдаг. Харин тэнд хулгай огт байдаггүй гэсэн юм.

Чэжү нэгэнт олон улсын аялал жуулчлалын бүс болсон тул Солонгосын Засгийн газраас энэ бүс нутгийг хариуцсан тусгай үүрэгтэй Элчин сайдыг томилжээ. Элчин сайд Чэжү дэх олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хариуцаж ажилладаг гэсэн үг. Чэжүд очсон орой ноён Элчин сайд биднийг хүлээж авсан юм. Урьд өмнө Монголоос Ерөнхий сайд асан Сү.Батболдтой уулзаж байсан, сайн танил хэмээн дурссан. Бид хоёр дахь монгол танил нь болсон ажээ. Тэрээр монгол жуулчид аль болох олноор Чэжүд аялахыг урьсан. Тэнд үзсэн хамгийн гайхамшигтай зүйл бол “Морьтны гайхамшиг” хэмээх тоглолт. Хэдэн сарын өмнө Со гавьяат, Бавуугийн Лхагвасүрэн гуай нарын хүмүүс Чэжүд оччихсон тэр тоглолтыг үзээд нулимс дуслуулж зогссоныг та бүхэн телевизээр харсан л байх. Учир нь тэр тоглолтыг үзүүлэгчид нь цөм монгол залуучууд байв. Манай 80 гаруй охид залуус Солонгосын Жумун хэмээх хааны түүхээр морин үзүүлбэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Дандаа л дүүрэн үзэгчтэй байдаг гэнэ. Долоон зууны тэртээ Хубилай хааны цэргийн бааз байрлаж байсан энэ арал дээр өдгөө монгол охид, хөвгүүд ид хаваа гайхуулан, морьтон Монголын удам гэдгээ дэлхийн олон улс орны аялагчдад ёстой л нэг гайхуулж байлаа. Угаас монгол хүн болохоор идэр залуухан, бүр жаахан тэдний үзүүлбэрийг үзээд огшихгүй байхын ч аргагүй юм байна лээ.  “Ганнам стайл”-ын аянд эхэлсэн тэдний тоглолтыг жуулчид эхнээс нь дуустал алга нижигнүүлэн ташиж, морьтой монгол залуусын тоглолтыг дуу алдан үзэж байв. Тэдний ахлагч болох Г.Идэрбаатар, Э.Эрдэнэ нар тэнд очоод таван жил болж байгаа аж. Тэд “Манай тоглолтыг 8.4 сая хүн үзсэн байна лээ. Энэ бол Монголд 20 жилд ирэх жуулчны тоо гэсэн. Бид өдөр бүр 2-3 удаа тоглодог” гэж ярьсан. Тэдний хамгийн бага нь 14 настай А.Түмэнбаяр хүү байлаа. Чэжүд очоод сар гаруй болж байгаа. Гэр нь Дамбадаржаад байдаг, сургуулиасаа чөлөө аваад оччихсон гэж байсан. Солонгосчууд тэдний тухай “Манай улсын өөр хаана ч ийм тоглолт үзэхгүй. БНСУ-д байгаа морьтны цорын ганц цирк. Чэжүд ирсэн хүн бүр эдний тоглолтыг заавал үздэг” хэмээсэн юм. Чухамдаа Чэжүг олон улсын аялал жуулчлалын том бүс болгох Солонгосын Засгийн газрын бодлогыг манай залуус дэмжиж дэврээж, улмаар Монгол-Солонгосын харилцаанд ч тодорхой хэмжээгээр нэмэр оруулж байгааг олж харсан юм.

Бидэнтэй хамт хэдэн өдөр явж, өөрийн улсыг, хоёр улсын харилцааг танилцуулж явсан хоёр эрхмийн нэг нь Солонгосын Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Шинь Сан Гюүнь. Тэрээр 1990-ээд оноос хойш 20 жил Монголд ажиллсан нэгэн. Монгол хэлээр ус цас. Адууны гэдэс, үхрийн хавирга чанаж идэх дуртай гэж байгаа. Монголчууд кимчи идээд солонгос сериал үзээд суудаг шиг.Монголчууд түүнийг ЭСЯ-нд ажиллаж байхад нь  Шинээ дарга гэж хүртэл нэр өгсөн гэсэн. Энэ нэрээр нь таних хүн Монголд олон байгаа тухай өөрөө ярьж байна лээ. Мөн Гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн гарын судлаач ажилтан Ё Хёнь Жөн гэдэг бүсгүй биднийг Инчоньд бууснаас эхлээд “хань” болж явсан. Тэр Монголын талаар багагүй мэдлэгтэй болсон байх гэж бодно. Түүнчлэн дээр дурдсан  Ян Хе Сүг Монголын талаар дэндүү сайн мэдлэгтэй. Хэл яриа ч сайтай. Ихэвчлэн монгол зүйр үгээр ярина. За тэгээд, манай зан заншил, үүх түүх, ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд болсон явдлуудыг он сараар нь хэлж байх шиг байна лээ. Ямартай ч их монголжсон бүсгүй. Энэ гуравтаа сэтгүүлчдийнхээ өмнөөс баярласнаа хэлье. Сайхан дайлсан, хөтөлсөнд бус, монгол сэтгүүлчдийг хүндэтгэсэнд нь илүүтэй талархъя.

Ер нь өнгөц харвал амралт ч юм шиг авч яг үнэндээ Солонгосыг арай өөрөөр, арай гүн харсан ажил хэрэгч аялал болсон юм. Манайхан тэнд олноороо ажиллаж амьдарч байгаа. Гэх­дээ харилцаа гэдэг зөв­хөн энэ биш ажээ. Тэд сэтгүүлч бидэнд Мон­гол-Солонгосын харилцаа зөвхөн 23 жилээр хязгаарлагдахгүй шүү гэдгээ хэлэхийг оролдлоо гэж ойлгосон. Үнэхээр ч дэлхий дээрх хөх толбот хуруу дарам үндэстнүүдийн хоёрхон нь болохоор тийм байж ч болох юм. Мөн тэд Монголыг гадаад харилцааныхаа нэгэн чухал хэсэг болгон авч үзэж, цаашид үүнийгээ улам бүр бататгаж, зузаатгахаар бодлогын төвшинд ажиллаж байгаа нь анзаарагдсан. Монголтой харилцаж үзээгүй салбар гэж бараг алга. Юутай ч дипломат харилцаа тогтоосноос хойшхи 23 жилийн хугацаанд бидний мэддэг сериалууд, хоол, манай 30 мянган иргэн тэнд байнга амьдардгаас өөрөөр хоёр улсын харилцаа улам өргөжин хөгжсөөр байгаа ажээ.

Ò¿ð¿¿÷ íü http://www.polit.mn/content/8608.htm

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

3 цаг 21 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

22 цаг 42 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

22 цаг 47 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18