"ПУМА"-г барилгын салбараас delete хийе

2013-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Хуулийг гууль болгодог салбарын нэг бол барилга. Хувийн ашгийг урьтал болгон олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, хүний амь насанд ч хүрдэг энэ салбарт хууль хад мөргөхөөс өөрцгүй болсон. Үүний нэгэн жишээг “нэр төртэй”-гээр харуулж байгаа “Пума” констракшны ту­хай цөөн баримт дэлгэе. 

 

ТӨСВӨӨ НЭМҮҮЛДЭГ Ч ТАРАА ТАНИУЛДАГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГУУД

“Пума констракшн” шаардлага гардаж дөжирсөн улс юм. Оршин суугчид, мэргэжлийн, хяналтын байгууллага, бүр төрийн байгууллагынхан ч шаардах хуудас өгөөд нэмэргүй болж. Өдгөө хэнд хандахаа мэдэхгүй болсон оршин суугчид, төрийн албан хаагчид л байна. Тэдний нэгээр Татварын ерөнхий газрыг нэрлэе. Татварын ерөнхий газрынхан бууриа сэлгэж, шинэ байрных нь нээлтийн ажиллагаа гурван жилийн өмнө буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 25-нд болж байв. 50-200 хүний сургалтын танхимууд, номын сан, татварын албаны ил тод шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд нэг цэгээс татвар төлөгчдөд үйлчлэх тохилог танхимтай болж, татварын түүхэн замналыг харуулсан музейтэй болсон талаар удирдлагууд нь хэлж байлаа. Тухайн үед хэдэн зуун хүний ажлын талбар болсон энэ барилгад улсын комисс ажиллаагүй, ашиглалтад оруулах зөвшөөрөлгүйг тэд мэдээгүй байна. Гэтэл одоо тэдний шүдний өвчин ажлын байр болжээ. Улсын комиссын актгүй учир гурван жилийн хугацаанд цэвэр, халуун усгүй байсаар иржээ. Өнгөрсөн жил Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, комисс ажиллаагүй барилгын үйл ажиллагааг зогсоохоор санал гаргаж байж. Гэвч удирдлагуудын хурлын үеэр МХЕГ-ын дарга асан Р.Содхүү ихэд бухимдан, “Олон улстай холбоотой татварын сүлжээ, мөн орон нутагтай холбоотой төрийн байгууллагын тог цахилгааныг тасалж болохгүй” хэмээн үлдээсэн гэх. Харин одоо барилгын чанарын асуудал худрдаар хөндөгдөж эхэлжээ. Энэ талаар өнгөрсөн хугацаанд Татварын ерөнхий газраас “Пума констракшн”-д 16 удаа албан шаардлага хүргүүлжээ. Хамгийн сүүлд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаад байгаа гэнэ. Нэмж сануулахад 2007 оноос эхэлсэн Татварын ерөнхий газрын барилгын ажлын нийт төсөв гурван тэрбум 755 сая төгрөг гэнэ. Анхны төсөв нь  хоёр тэрбум 424 сая төгрөг байсныг зарим цахим хуудаст тэмдэглэжээ. Төрийн байгууллагын зовлон ингээд зогсоогүй. Сангийн яамны барилга ч “Пума”-гийн бүтээл. 2011 оны хавар ашиглалтад орсон барилгын тендерийг анх 2007 онд зарлаж сонгон шалгаруулалт явуулахад “Пума” констракшн 2.4 тэрбум төгрөгөөр барих санал гаргаж шалгарч байсан ч ажлын явцад янз бүрийн шалтгаан хэлж зардлаа нэмсээр, нийт 4.4 тэрбум төгрөгөөр барьсан байна. Гэвч бас л ашиглалтад ороод жил хүрэхгүйн хугацаанд барилгын хана хууларч, нурсан хөөсөнцөр нь 40 настай эмэгтэйн дээрээс унаж, эмнэлэгт хүргэгдсэн байсныг уншигч та санаж байгаа биз.

 

ШӨХТГ-ААС ЖИЛ ДАРААЛАН АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

Төрийн байгууллагын тухайд ийм. Харин одоо иргэдийг хохироосон орон сууцны барилгыг нь онцольё. “Пума”-аар овоглосон цөөнгүй орон сууц нийслэлд бий. Эдгээрээс үйлээ үзсэн оршин суугчтай барилга нь Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны 51 дүгээр байр. 13 давхар 60 айлын орон сууцны энэ барилгыг гурван жилийн өмнө ашиглалтад оруулсан. Оршин суугчид байрандаа орж ус, цахилгаан, дулааны мөнгөө төлөх үеэс зовлон нь эхэлжээ. Иргэд мөнгөө төлөхөөр очихоор ахуйн хэрэглээнийхээр биш албан газрын тарифаар хэрэглээг нь тооцдог байна. Үүнийг зарим эх сурвалж улсын комисс хүлээж аваагүй тохиолдолд компанийнх нь нэршлээр албан газрын статусаар тооцдог гэдэг байна. Сар бүр хэрэглэсэн зардлаасаа 40-60 мянган төгрөг илүү төлдгийг оршин суугчид хэлж байна. Энэ талаар гомдоллоход компанийн зүгээс янз бүрийн дарамт шахалт үзүүлдэг гэв. Гурван жилийн турш хөөцөлдөж буй оршин суугч Г.Туяаг ганцааранг нь иргэний хаягаар хэрэглээний мөнгийг нь авах тухай санал гаргасныг дуулгалаа. Гомдолтой иргэд яваагүй, хандаагүй газар үлдээгүй гэнэ. Тэдний гомдлоор ШӨХТГ-ынхан шалгалт хийж дээрх зөрчил байгааг тогтоон албан шаардлагыг жил дараалан хүргүүлжээ. Түүнчлэн бас нэг зөрчил нь орон сууцны “Эв нэгдэл биднийх” СӨХ-ны үйл ажиллагаа ажээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар 51 дүгээр байрны СӨХ-г хууль бусаар бай­гуулж, конторын үйл ажиллагааг давхар явуулдаг гэх. Ингэхдээ компанийн талын хүмүүсийн хамаатан, садангууд ажиллуулдаг байна. Хуулийн дагуу СӨХ-г оршин суугчдын саналаар төлөөлөн байгуулах учиртай. Гэвч энэ байрны СӨХ-д оршин суугчийн санал бүү хэл төлөөлөл ч байдаггүй байна. Тиймээс ШӨХТГ-аас 10 сая төгрөгийн торгууль ногдуулахад одоо хүртэл шаардлага биелүүлэхгүй явсаар эцэст нь шүүхэд хандахад хүргэжээ. Түүнчлэн ШӨХТГ өнгөрсөн хугацаанд иргэдээс албан газрынхаар тооцож авсан мөнгөний зөрүүг гаргуулахаар зэхэж байна. Ийм зовлон зөвхөн 51 дүгээр байрныханд бус Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны 56/2, дөрөвдүгээр хорооны 10 дугаар, Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны 27, 25 дугаар хорооны 163 дугаар, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 3А байрныханд ч байдаг аж.

Эцэст нь хуулийн хэ­­дэн заалтыг сий­рүүлье. Барилгын тухай хуулийн 16.1.3-т Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгана, 15.5-д Ашиглалтад хү­лээлгэж өгөөгүй барилга байгууламжийг цахилгаан, дулаан, усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад хүлээж аваагүй бол байгууламжийг цахилгаан, дулаан, усаар хангахыг хориглоно” гэжээ. Мөн 12.4-т Барилгын баталгаат чанарын хугацаа гурван жил байх бөгөөд 19.2-т Баригдаж дуусаагүй үед, дууссан боловч ашиглалтад хүлээж аваа­гүй барилгыг ашиглахыг хориглоно хэмээжээ.  Харин энэ бүтцийг зөрчиж байгаа “Пума констракшн” компанийн ард хэн гэгч том дарга байгаа бол. “Пума”-гаас хуулийн заалтыг бие­лүүлэхийг хүсч, 16 дахь шаардлагынхаа хариуг   авъя. Өгөхгүй бол барилгын салбарт ажиллах эрхийг нь нэг мөсөн хаая.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

3 цаг 21 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

22 цаг 42 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

22 цаг 47 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18