Я.Содбаатар:Төсвийг яаралтай тодотгох ёстой

2013-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. Тэрээр урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухайд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-Ээлжит бус чуулган хуралдсан шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, шуурхай арга хэмжээ авах, Тэр зорилгоо биелүүлж чадах болов уу?

-Эдийн засагт ноцтой хүндрэл үүсэх шинж тэмдэг харагдаад байна. Нийгэм эдийн засгийн байдлын хүндрэл юунаас эхэлж үүссэн бэ гэдэг оношийг зөв тавих ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх баригчид үүсээд байгаа нөхцөл байдалд зөв онош тавьж, эмчилж чадах уу гэдэгт анхаарлаа хандуулах учиртай юм. Оношоо зөв тавьсан бол авч байгаа арга хэмжээний эхний үр дүн энэ оны төгсгөл гэхэд гарах учиртай. 2008 оны сонгуулийн дараа дэлхийн эдийн засаг хямарсан. Түүний давалгаа Монгол Улсад орж ирсэн. Тэр үед эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг УИХ-аар батлуулж, зөв онош тавьж чадсан учраас түүртэлгүй давсан юм. АН-ынхан оношоо буруу тавиад байна. Засгийн газрын мэдээлж байгааг сонсохоор өмнөх Засгийн газрын буруу мэтээр тайлбарлах, эсвэл гадаад хүчин зүйлийг буруутгах шинжтэй. Өөрсдөө энхийн цагаан тагтаа мэтээр тайлбарлах гэж оролдох юм. Бодит байдалд арай өөр. Харин ч гадаад хүчин зүйл, гадны улс орнуудын эдийн засаг тогтворгүй байна. Өөрсдөө эхлээд дүгнэлт хиймээр байна. Үнэхээр гадаад хүчин зүйлээс болов уу, эсвэл бид юун дээр алдсан бэ гэдгээ дүгнэж ярилцмаар. Гал унтраах маягаар ингэж хандаж болохгүй. Гадны хөрөнгө оруулагчид аль салбарт хөрөнгө оруулбал миний хөрөнгө өсөх вэ гэдгийг мэдэхгүй учраас хүлээлт үүсчихээд байна.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж, эдийн засагт зөв онош тавих учиртай гэж байна. Гэтэл энэ таван хууль хэр үр дүнтэй байх юм бол. Төсвийн тодотголыг ээлжит бус чуулганаар ярилцах болов уу?

-Нийгэм, эдийн засгийн хямрал үүссэн. Үүнийг даван туулахын тулд бүгдээрээ ярилцаад, зөв гарцаа хайя. Танай, манай нам гэхгүйгээр ярилцъя гэсэн санааг МАН гаргаж, ээлжит бус чуулганыг өнгөрсөн сард хуралдуулъя гэж байсан юм. МАН-ын тавьсан шаардлагын дагуу ээлжит бус чуулган эхэлсэн ч сарын дараа хуралдаж байна. Тэгэхээр таны асуусан шиг ээлжит чуулганаар ирэх оныхоо төсвийг хэлэлцэх үеэр энэ оны төсвийн тодотгол хийх хэмжээнд орчихлоо. Үүнийг дагасан хүндрэл гарах нь тодорхой. Ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэх асуудлууд нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн хямралаас шууд гарах хуулиуд биш. Өөрөөр хэлбэл, бид яаралтай төсвийн тодотголоо хийж,  төрийн албаны үргүй зардлаа багасгах, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа танахын зэрэгцээ, цалин тэтгэврээ нэмж байж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулахгүй байхад анхаарах ёстой.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин