Н.Алтанхуяг: Манай намын чөтгөрүүд цөөрчихсөн

2013-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр сэтгүүлчидтэй уулздаг. Энэ удаагийн уулзалт өчигдөр болж Засгийн газрын тэргүүн хоёр мэдээлэл хэлж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр өнгөрсөн долоо хоногт  Япон улсад айлчлаад ирсэн. Энэ айлчлал Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар  гадаад оронд хийж буй анхны  айлчлал байсан тухай онцлов. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын Ерөнхий сайд  Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж, Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичигт Монгол-Японы харилцааны ойрын таван жилийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн  гуравдугаар сард Монгол Улсад айлчилснаас хойш өнөөдрийг хүртэл хоёр орны харилцаанд нэлээд ахиц гарсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов.

Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүхээр өргөн барьсан төслүүдээ дурдсан юм. Тэрээр сүүлийн үеийн мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуусан асуултад ийм хариулт өглөө.

-Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр зогсчихсон юм уу. “Хас” банк орон сууцны төлбөрийн урьдчилгаагаа 50-60 хувь болгож, ХААН банк хэдхэн салбараараа зээл өгч байна. Энэ тухайд тайлбар өгнө үү?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнгүүт маргааш нь зогсоно гэсэн яриа гарсан. Зогсоогүй өнөөдрийг хүрлээ. Зээл хязгаартай. Шинээр барьж буй, барьчихсан байрны тоогоор хзгаарлагдана. Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр үргэлжилж байгаа. Яаж сайжруулах талаар ажлын хэсэг ажиллаж байна. “Хас” банк энэ хөтөлбөрөөс гаръя гэж байгаа юм болов уу.

-Хэрэв хөтөлбөрөөс гарвал, гэрээнд заасан зүйлийг зөрчвөл яах ёстой юм бэ?

-Энэ хөтөлбөрт “Хас” банк байдаг эсэхийг сайн мэдэхгүй. “Хас” нь өгөхгүй бол өөр банкнаас л авчихна биз. “Хас” жижигхэн банк шүү дээ. Төрийн банк, ХААН банктай харьцуулах юм биш.

-Шатахууны үнэ нэмэгдэнэ, импортлогчид үнэ нэмэх саналаа өгсөн,  нөөц хомсдсон гэх юм. Та энэ талаар мэдэж байна уу?

-Шатахуунд ямарч асуудал байхгүй. Тав, арван төгрөгөөр нааш, цааш болох нь эдийн засгийн жам.

-Төсвийн тодотголыг хэзээ хийх вэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх үү?

-Төсөв тодотгох нөхцөл, шалтгаан байдаг юм байна. Төсөвт тусгачихсан зарим хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь тодорхой болсон. Оюутолгойн роялтигаас авах ёстой 450 тэрбум төгрөг орж ирэхгүй нь. Тэгэхээр зардлаа танаж таарна. Ер нь тэвчиж болох зардал байгаа. Тухайлбал, тендер нь зарлагдаагүй, зураг төсөл нь гараагүй хөрөнгө оруулалтын ажлуудыг хасчихна. Гадаад томилолтыг ч цөөлнө.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжихгүй байна. Хэлэлцүүлэг сунжирч, хугацаа хойшилбол эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөх үү?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдана.

-Оюутолгойн далд уурхайн ажил хэзээ эхлэх вэ?

-“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал, ТУЗ-ийн гишүүдийг өөрчилсөн. Шинэ багийнхан ирэх бямба гаригт Лондон явж холбогдох хүмүүстэй уулзаж ярилцаад шийдвэртэй ирнэ.

-Валютын ханш цаашид тогтвортой байх болов уу?

-Өнөөдөр 1600 төгрөгөөр аваад 1610-аар зарж байна. Түр зурын өсөлт байжээ. Гэхдээ үүнд янз бүрийн нөлөө орсон. Үүний улмаас элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны үнэ нэмэгдсэн байна. Цаашид гайгүй байх.

-МАН-ын гишүүд эдийн засгийн нөхцөл байдал цаашид хүндэрнэ гэж ярьж байгаа шүү дээ?

-Амны билгээс ашдын билэг гэдэг шүү. Хэн нэгэн ванга ч биш. Улстөрчид ч тааж мэддэггүй юм. Цаашид юу болохыг судалгааны байгууллага л хэлнэ.

-Ардчилсан намын дотор жигүүр байгуулагдсан, нэлээд бужигнаж байгаа гэсэн. Үнэн үү?

-Ардчилсан нам сүүлийн таван жилд нам шиг нам болсон. Үлгэр жишээ улс төрийн нам болж чадсан. Тэр жигүүр чинь аль эрт оволздог байлаа шүү дээ, манай намд. Одоо манай намын чөтгөрүүд цөөрчихсөн.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

3 цаг 18 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

22 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

22 цаг 44 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18