Налайхад барилгын, Эмээлтэд техникийн зах төвлөрнө

2013-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.СОЛОНГО

Нийслэлийн томоохон захуудыг хотоос гаргах тухай сураг төдий байсан ажил биеллээ олох бололтой. Эхний ээлжинд нүүлгэх захуудын нэрс хэдийнэ тодорч, хаана очих нь хүртэл тодорхой болжээ. Ямар захыг хаана аваачих талаар товч мэдээллийг хүргэж байна.

 

“ДА ХҮРЭЭ” ТЭРГҮҮТЭЙ ЕСӨН ЗАХАД 130 ГА ГАЗАР ЗОРИУЛНА

 

Машинаа зарах гэсэн, эсвэл машин авах гэсэн, бас янзлуулах гэсэн хүн бүр “Цайз” орчимд байх техникийн захуудыг зорьдог. Баянзүрх дүүрэгт 25 га талбай эзлэн оршиж буй техникийн энэхүү нүсэр том төвлөрлийг 22-ын товчооны цаахна талд Эмээлт орчимд аваачиж, авто машины цогцолбор байгуулах таатай мэдээ дуулдсан юм. Энэ асуудлаар хэдийнэ Засаг даргын захирамж гаргаж Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Хуралдаанаар төлөвлөгөөг нь баталснаар ажил бодитоор эхлэх гэнэ. Автомашин худалдаалдаг аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдсэн нь жилд дунджаар 45 мянган машин шинээр нэмэгдэж байгаа зах зээлтэй нь холбоотой юм. Өнөөдрийн байдлаар манай нийслэлд авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Техник импортын зах”, “Дизель хүрээ”, “Цахлай”, “Дако”, “Буян хурах”, “Сутай буянт” гэсэн есөн зах ажиллаж байна. 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6-10 мянган хүн үйлчлүүлдэг нь замын хөдөлгөөн, ачаалал, бөөгнөрлийг үүсгэж байгаа нь ойлгомжтой. Нөгөөтэйгээр техникийн захууд олон байршилд үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс эдгээр захыг нэгтгэж цогцолбор байгуулахаар болсон нь энэ. Нүүж очих газар нь ч хол биш боломжийн. Авто худалдааны цогцолборт зориулж 130 га газрыг эзэмшүүлэхийг хотын мээр зөвшөөрчээ. Эхний ээлжинд энэ газрыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болжээ. Шинэ цогцолбор ямар байх вэ. Тэнд худалдаа үйлчилгээ болон оффисын барилга, авто экспо төвийг төлөвлөжээ. Түүнчлэн олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар тооцоолсон байна. Машины худалдаа, түрээсийн болон нарнаас эрчим хүч хураагчтай саравч бүхий задгай зогсоол тэнд байх гэнэ. Худалдан авагчдад зориулан туршилт хийх хатуу хучилттай замыг ч бас хийж өгөхөө амлалаа. Ийнхүү авто худалдааны цогцолбор байгуулчихвал нийслэлийн зүүн хэсгийг чиглэдэг их хөдөлгөөн саарч, авто машины түгжрэлийг бууруулж чадна гэж тооцоолоод байна.

 

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫГ НАЛАЙХААС АВНА

 

Нүүх нь тодорхой болсон дараагийн зах бол Зуун айлын барилгын материалын зах. 1960 –аад онд “Зуун айл”-ын хоёр давхар найман цагаан барилга барьснаар “Зуун айл” нэрийг авсан энэ газарт том жижиг нийлсэн барилгын материалын дэлгүүр, лангуу олноороо бий. Барилга, байшин барьж, засч, буулгаж, нурааж байгаа хэн бүхэн хотын төвд байх давчуу нарийхан энэ гудамжийг л зорьдог. 1000 гаруй түрээслэгч барилгын материал худалдаалж амьдардаг энэхүү зах нь замын хөдөлгөөний түгжрэлтэй гол хэсгүүдийн нэг юм. Тэнд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, лангуунууд машины зогсоол багатайгаас угаас нарийхан хоёрхон эгнээтэй замын нэг нь машины зогсоол болж хувирдаг юм. Замын цагдаагийн газраас нэгдүгээр эгнээг чөлөөлөхийн тулд машин ачих арга хэмжээ авж байгаа ч нэгэнт зогсоолгүй ийм орчинд байгаа оноогүй ажил болж хувираад байгааг хүлээн зөвшөөрлөө. 100 айлын зах пүрэв гаригт амардаг. Энэ өдөр Цагдаагийн гудамж гэж нэрлэгдсэн энэхүү замын ачаалал хэд дахин багасч, ямар ч саадгүй зорчдог юм. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар барилгын захтай хаяа нийлүүлэн оршдог нь асуудлыг улам ч хүндрүүлдэг. Тиймээс энэхүү захыг нүүлгэх шаардлага эн тэргүүнд тавигдаж буй нь ойлгомжтой юм. 100 айлын барилгын захыг Налайх хотод аваачих төлөвлөгөө бий. Цаашлаад Налайх хотыг барилгын материалын төвлөрсөн хот болгож хөгжүүлэх зорилго ч бий. Зайны хувьд хэтэрхий хол гэсэн шүүмжлэлийг дагуулж, багагүй эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Шинэ барилгын захад 110 га газрыг төлөвлөөд байгаа юм байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин