Монголчууд Японтой стратегийн түншлэлээр харилцана

2013-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХҮҮ  

Газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засгийн боломж гэх мэт хоорондоо маш  их зөрүүтэй Монгол, Япон хоёр орны харилцаа өгт өөр, шинэ шатанд гарч стратегийн түншлэлд тэмүүлсэн харилцаагаар  хоёр орны иргэд илүү  ойртож байна. Ерөнхий  сайд Н.Алтанхуяг  өнгөрсөн долоо хоногт  Японд улсад гурван өдрийн албан айлчлал хийж, амжилттай өндөрлүүллээ.

Айлчлалын эхлэлээс төгсгөл  хүртэлх  уулзалт,хэлэлцээнүүдээс олны  анхаарлыг хамгийн их татсан бас хоёр орны харилцааг шинэтгэсэн хоёр  зүйлийг  энд  дурдахгүй  байж болохгүй. Эхнийх нь ганцхан  Японд  л  байдаг  “Самурай”  бонд гаргах  тухай. Анх  санаачилж , төлөвлөж  байснаар манай Засгийн газар энэ жилийн төгсгөл  гэхэд “Самурай” бондноос 600 сая гаруй  ам.доллар босгохоор  ярьж байсан  бол мөнгөний  тоо өсч нэг  тэрбум  ам.долларт  хүрэх болсныг уулзалтын төгсгөлд  дуулгасан юм.  Харин хоёр дахь  нь  “Монгол, Японы  харилцаанд стратегийн түншлэлийг  бэхжүүлэх  дунд хугацааны  хөтөлбөр”-т гарын үсэг зурсан явдал байлаа. Ингэхэд стратегийн түншлэл гэж  юуг хэлэх вэ. Иж бүрэн түншлэлийн харилцаатай байсан хоёр орон цаашид стратегийн түншлэлд шилжсэнээр  улс төр,  гадаад худалдаа, аюулгүй байдал, батлан хамгаалал, бүс  нутгийн асуудлаар  өмнөхөөсөө илүү дээр  гарсан харилцаагаар хамтран бие биедээ ашигтайгаар ажиллахыг стратегийн түншлэл гэж товчхоноор хэлж болох ажээ. Энэхүү  дунд  хугацааны  хөтөлбөрт  гарын үсэг зурсны дараагаар хоёр  орны  Ерөнхий  сайд  товчхон  мэдэгдэл хийсэн юм.  Японы  Ерөнхий  сайд Ш.Абэ энэ үеэр“Монгол манай  хоёр  улс эрх  чөлөө , ардчилал, энх тайван харилцан туслалцаа гэсэн гурван үзэл  санааны  хувьд  хамтран ажиллаж, бие  биедээ чухал  түнш  болж байна. Н.Алтанхуяг Ерөнхий  сайдтай  хоёр орныг хөгжүүлэх талаар мөн олон  улсын  болон  хоёр  улсын нийгмийн асуудлаар хамтран ажиллахад санал нэгдлээ. Бидний  эдийн Засгийн эрчимтэй  харилцааны дараагаар өнгөрсөн гуравдугаар сард Монголд айлчлал хийхэд  миний  санал болгосон “Эрч” санаачилгаар тал  бүрийн харилцаагаа  дахин  хөгжүүлж байна.  Одоо Стратегийн харилцааг бэхжүүлэх  дунд  хугацааны хөтөлбөрт  гарын үсэг  зурсандаа  маш  их  баяртай байна. Дунд хугацааны хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, стратегийн түншлэлээ  өндөр  төвшинд хүргэж, харилцан ашигтай,  бие  биеэ нөхсөн харилцааг бэхжүүлэхийг  хүсч байна” хэмээсэн.

Ийнхүү  Япон, Монгол хоёр  орны төрийн өндөрлөгүүдийн сүүлийн  жилүүд дэхь  ойр  ойрхон айлчлалуудын  үр дүнд хоёр орны  харилцаа бүх  салбартаа  эрчимжиж  байна. Ялангуяа  Японоос манайх руу чиглэх эдийн засаг, худалдаа, хөрөнгө  оруулалтын  хэмжээ илүү нэмэгдэж  байгаагийн  илрэл  нь  Японы төр, хувийн  хэвшлийн санхүү, бизнесийн  байгууллагуудын  хандлагаас тодорхой болж байгааг өмнөх  мэдээллүүдэд  дурьдсан.  Ерөнхий  сайд  Н.Алтанхуяг  албан  айлчлалынхаа  үеэр  Японы Цог жавхлант  эзэн хаан, хатан хаан, Японы парламентын  Төлөөлөгчдийн танхимын  дарга Б.Ибүки, Зөвлөхүүдийн танхимын  дарга М.Ямазаки нарт  мөн  бараалхсан юм.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин