“Ленин үгүй учир музей нь орог”

2013-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ЗАЯА

Бууриа сэлгэдэггүй, бууцаа манадаг монгол айл ховор. Тэр дундаа хүн, хөл хөдөлгөөн ихтэй хотод бол сард, жилд, хэдэн жилдээ нүүж суух нь энүүхэнд. Түүнтэй адил хотын МАН ч бууриа сэлгэх цаг болжээ. Угаас тэдний бууц хүнийх юм шүү дээ. Тодруулбал, Монгол Улсынх, төрийн мэдлийнх. Бүр цаашилбал социализмын үеэс музей байсан байшин.  Сүүлийн хэдэн өдөр МАН-ын өмч байсан гэх Лениний музейн барилгын асуудлаар хэвлэлүүд онцлох болжээ. Хоёр шатны шүүх хурал дуусчихаад байхад тэр шүү. Лавлавал МАН мөчөөгөө өгөхгүй Улсын Дээд шүүхэд гомдол гаргачихаад байгаа аж.

Төр, нам хоёр Лениний музейг булаалдсаар жил болж буй. Эзэн нь МАН ч юм шиг, төр ч юм шиг. Бүтэн жил дуншсан, төрийн болоод намын анхааралд байсан энэ асуудалд саяхан цэг тавьсан. Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаас музейн барилга хэний өмч гэдгийг эцэслэн тогтоосон юм.

Лениний музей нь социализмын үед жинхэнэ музей байсан ч зах зээлийн нийгмийн үед үйлчилгээний газар болчихсон байгууламж. Анхнаасаа төрийн өмч байсан гэсэн үг. Тиймээс төр өмчөө мэдэлдээ буцаан авахаар МАН-тай бүтэн жил шүүхэдсэн нь тэр. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэсэн үг бий. Төр өмчөө мэдэх нь зүйн хэрэг байсан биз.

Түүхийг цухас сөхвөл, Төрийн өмчийн хороо нь Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай, нэг тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилгын өмчлөгчөөр тогтоолгох, Монгол ардын намын хууль бус эзэмшлээс барилгыг чөлөөлүүлэх тухай нэхэмжпэлтэй иргэний хэрэг байсан. Угтаа бол  Монголын төрөөс В.И.Лениний музейг байгуулж, музейн барилгыг бариулах ажлыг санаачлан эхлүүлж, улмаар барилгад шаардагдах хөрөнгийг нь санхүүжүүлж байсан нь холбогдох баримт бичгээр тодорхой байдаг тухай нэхэмжлэгч тал дурдсан байдаг.  Тухайлбал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 175 дугаар тогтоолоор В.И.Лениний музейг байгуулж ажиллуулахыг Шинжлэх ухааны академид даалгасан бөгөөд музей байгуулсантай холбоотойгоор Улсын төв музейн өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж В.И.Лениний музейн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, эрх зүйн актуудад намын өмч гэх ойлголт байгаагүй гэдэг. 1978-1990 он хүртэлх улсын төсвийн нэгдсэн зарлагаас үзэхэд төсвөөс жил бүр Лениний музейд зориулж хөрөнгө төсөвлөж байжээ. Соёлын яамнаас В.И.Лениний музейн барилгыг бусдад шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй байдаг.

Харин МАН В.И.Лениний музейн барилгыг МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооноос санаачлан бариулж, шаардагдах хөрөнгийг санхүүжүүлж байсан гэж үздэг юм. Хоёр талын маргаан энэ мэтчилэн үргэлжилж, анхан шатны шүүх хуралдаан дөрвөн удаа хойшилсоор өнгөрсөн зургадугаар сард эцэслэсэн. Анхан шатны шүүх Төрийн өмчийн хороог В.И.Лениний музейн барилгын өмчлөгч болохыг тогтоож музейн барилгыг чөлөөлж Төрийн өмчийн хороонд шилжүүлэхийг МАН-д үүрэгдсэн. Харин МАН-ынхан давж заалдсан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэж Лениний музейн барилга төрд очсон юм.

Одоогоор музейн гурван давхар барилга их засвартай байгаа юм. Засварын ажлыг хаанаас хэн хийлгэж байгаа нь тодорхойгүй. Саяхан яамны хүмүүс очиж танилцсан ч тодорхой тайлбар хэлэх хүн, албан тушаалтан, эрх мэдэлтэн олдоогүй гэдэг. Ямар боловч Лениний музейн барилга төрийн мэдэлд очиж, төр юмаа мэдэж шийдвэрээ гаргах боллоо. Ерөнхий сайдын хэлдгээр одоо Ленин нь байхгүй юм чинь музей нь орно биз. МАН тэр барилгыг булаацалдах, дахин дахин хөөцөлдөх, Улсын Дээд шүүхийн шийдвэр хүлээх хэрэг алга. Олон жил тэнд суурьшсан хотын МАН нэг удаа бууриа сэлгэж, бууц сэлбэхэд гэмгүй. Тэгэх ч ёстой байсан. Айлын бууцан дээр удаан амьдарч болохгүй. Хэзээд эзэн нь юмаа мэддэг хойно.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 3 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин