Ч.Хашчулуун: Татварын багц хууль болгоомжлол төрүүлж байна

2013-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Энэ үеэр Хөрөнгө   оруулалтын болон Татварын багц хуулийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуунаас эдгээр хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Хөрөнгө оруулалтын хууль, хөрөнгө оруулалтын орчны талаар хийсэн судалгаагаа өнгөрсөн бямба гаригт сэтгүүлчдэд танилцуулсан юм. 

-Хөрөнгө оруулалтын орчны талаар та хэр судалсан бэ. Судалгааныхаа талаар эхлээд танилцуулаач?

-Хөрөнгө оруулалтын хуулийн судалгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн судлаачдын баг хийсэн. Урьдчилсан тайлан нь гарчихсан байгаа. Бид их том загвараар судалгаа хийгээгүй. Харьцангуй жижиг, багавтар судалгаа хийсэн.

-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл хэдэн монополь компанийг татвараас бултуулах гэсэн алхам болж байна гэсэн хардлага хүмүүсийн дунд их байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Миний бодлоор тийм юм огт байхгүй. Яагаад гэхээр гадаадынхан ч бай, дотоодынхон ч бай, том, жижиг аль алинд нь энэ хууль адилхан үйлчилнэ. Хөрөнгө оруулалтын хувьд жижиг ч бай, том ч бай бүгдээрээ адилхан. Харин эдийн засгийн үр ашиг талаасаа  том хөрөнгө оруулалт нь илүү чухал байдаг. Жишээлбэл, Монгол Улсыг цаашид авч явах хоёр төсөл бий. Тэр нь Тавантолгой, Оюутолгой. Дараагийн ээлжинд цахилгаан станцууд, төмөр зам, засмал зам, томоохон үйлдвэрүүд орно.

-Гэхдээ нөгөө талд нь жижиг, дунд үйлдвэрлэгчид хаягдаад байна?

-Манай жижиг, дунд үйлдвэрүүд дэлхийн зах зээл дээр өөрсдөө гарахаасаа илүү манай улсад ажиллаж байгаа том компаниуддаа гэрээтэйгээр ханган нийлүүлэгчээр ажилладаг. “Оюутолгой” компанид гэхэд 1500 ханган нийлүүлэгч байдаг. Харин бусад томоохон компаниудын хувьд арай бага. Яагаад гэвэл, охин компани байгуулж, ажлаа өгдөг. Тэгэхдээ том төсөл зогсвол бусад жижгүүд нь унадаг. Ийм л хамааралтай. Тиймээс аль ч салбарт хөрөнгө оруулалтын орчин сайжирвал томоохон ашигтай. Хамгаалалт илүү хэрэгтэй гэдгийг л үүгээр хэлээд байгаа юм.

-Татварын багц хуулийг УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн талаар танд ямар мэдээлэл байна вэ. Энэ хууль өөрчлөгдөхөөс өмнө татварын асуудлаа цэгцэлж авъя гэсэн томоохон компаниудын лобби Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд байна гэж зарим эдийн засагч үзэж байгаа. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Татварын хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл ажил хийгдэж байгаа. Батлагдах уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй. Энэ өөрчлөлтийн нөлөөлөл нь айхтар сөрөг тал руугаа байгаа. Харин Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл энэ хуультай холбоотой юу гэдэгт хэлж мэдэхгүй юм. Ер нь энэ хуулийн асуудал бүр 2010 оноос эхлэлтэй. Тэр үед Сангийн яаманд ажиллаж байсан хүмүүс “Манайд Гадаадын хөрөнгө оруулалтын хууль байна, Стратегийн ач холбогдол бүхий салбарыг зохицуулах хууль ч байна. Харин хөрөнгө оруулалт Монгол Улсад ямар байр эзэлдэг, түүнийг хийсэн хүмүүс нь ямар нөхцөлд байгааг зохицуулсан хууль эрх зүйн орчин байхгүй” гэсэн шүүмжлэл гарч байсан. Татварын хуулийн орчны хувьд 2006 оноос нэг их өөрчлөлт ороогүй. Одоо өөрчлөх гээд байгаа шалтгаан нь гэвэл шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт татварын өөрчлөлт хийнэ гэсэн байгаа. Хоёрдугаарт, төсвийн алдагдал их байна. Нөөц бололцоо нь татвараа нэмэх гэж үзсэн юм билээ.

Ер нь Татварын багц хуулийн талаар ний нуугүй хэлэхэд, том компаниудад татвар нэмэгдлээ гэхэд ямар ч асуудалгүй. Харин жижиг, дунд бизнес, хувь хүмүүсээс авах татвар айхтар өндөр болохоор байна лээ. Жишээлбэл, анх удаагаа орон сууцнаас татвар авна гэж байгаа юм. Одоо бол үл хөдлөх хөрөнгө мөн боловч татвар авахгүй байгаа шүү дээ. Бас Улаанбаатарын иргэдээс татвар авна гэж байгаа. Улаанбаатарын НӨАТ бий болно. Жижиг, дунд үйлдвэр, дэлгүүр хоршоо бүгд үүнд өртөнө. Татварын багц хууль их болгоомжлол төрүүлж байгаа. Ажил олгогч эздийн холбооны зүгээс Ерөнхий сайдтай уулзсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ татварыг хүртэл бий болгох гэж байгаа талаар нь ярилцсан. Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэж амласан ч оронд нь цоо шинэ татвар оруулж ирэх гээд байна. Тэр нь жижиг, дунд үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлөх зүйл их байна.

-Тэгвэл та судлаачийнхаа хувьд Татварын багц хууль хэлэлцэгдэхээс өмнө ямар зөвлөмж, зөвлөгөө өгөх вэ?

-Бизнесийн орчин айхтар муудаж байгаа. Хөрөнгө оруулалт буурч, бизнес зогсонги байхад татвараа нэмбэл үлдсэн хэдийгээ бүр багалзуурдана. Энэ бол хүчтэй цохилт болно. Татвар нэмэх шалтгаан нь юу юм бэ гээд үзэхээр төсвийн зарлагаа бид яагаад эргэж харж болдоггүй юм бэ гэсэн асуулт гарч байгаа юм. Жишээлбэл, заавал төсвөөр хийх ёстой ажлууд нь хаана байна гээд харахаар төмөр зам байна. Төмөр замыг хувийн хэвшил хийж байсан. Улсаас ямар ч мөнгө авалгүй хийж байсан юмыг улсын зам болгочихсон. Ингээд хувийн хэвшлийн хийж байсан юмыг төр нь аваад байна. Ингэх ямар хэрэг байгаа юм бэ. Дараа нь төсвөөс хамаг юм гаргана гээд татвараа өсгөх шаардлага байна уу гэсэн үндсэн асуулт байна. Энэ мэтээр төрийн оролцоо айхтар их болж байна. Ялангуяа, төр чадахгүй юм руугаа их орж байна. Чадахгүй юм руугаа ороод бүр балаг тарьж байна.

-Төр гэснээс орон сууцны үнийг нэг сая төгрөгт барина гээд барьж чадаагүй. Дараа нь таксины үнэ гээд асуудал байна. Ингэхээр анхнаасаа буруу төлөвлөлт хийчихээд эцэст татвараа өсгөх гэж буй нь олон нийтэд таалагдахгүй байх?

-Анх орон сууцны нэг ам метрийн үнийг нэг сая төгрөгт барина гэж ярьж л байсан. Одоо тэрийгээ ярихаа больчихсон. Чадахгүй л байсан юм бол анхнаасаа ярих ямар хэрэг байна. Нөгөө талаасаа такси байна. Үнийг нь нэмлээ, дараа нь болилоо, сүүлд нь уучлал гуйлаа. Ийм хөгийн юм байж болохгүй шүү дээ. 

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Өчигдөр 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Өчигдөр 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Өчигдөр 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин