Бүс нутгийн мөнгөний бодлогыг чангатгана

2018-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Дэлхийн банк “хөг­жиж буй Зүүн ази, ном­­хон далайн бүс нутгийн хэтийн төлөв хүчтэй байгаа ч эрсдэлд анхаарах шаардлагатай” гэв. Дэлхийн ихэнх улс оронд эдийн засгийн сэр­гэлт үргэлжлэхээр байгаа бөгөөд энэ нь дотоодын эрэлт хэрэг­цээ нэмэгдсэнтэй хол­боотой эерэг хандлага ажиглагдаж хэмээв. Гэвч тогтвортой байдал, тогтвортой өсөлтийг хан­гахад эрсдэлийг анхаарах шаардлагатай. Тиймээс бүс нутгийн хэмжээнд мөнгөний бодлого сул байгаад цэг тавих болно гэж  Дэлхийн банкнаас өчигдөр танилцуулсан дөрөвдүгээр сарын тай­ландаа  онцлов. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану  хэлэхдээ “Монгол Улсын нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, макро эдийн засаг тогтворжиж байгаа зэргээс хамаарч өнгөрсөн онд эдийн засаг 5.1 хувиар өсч хүлээлтээс давлаа. Төсвийн алдагдал 2016 онд 17 хувьд хүрч байсан бол өнгөрсөн оны эцсээр 1.9 хувьд хүрч ес дахин буурснаар төсвийн нөхцөл байдал сайжирсан. Энэ нь эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд төс­вийн алдагдлыг чангатгасны үр дүн юм. Өнгөрсөн жил инфляц 6.5 хувьтай байсан хэдий ч Төвбанкны хязгаар болох найман хувиас доош барьж чадлаа. Түүнчлэн Төвбанкны мөнгөний зохистой бодлогын хүрээнд 2017 оныхоос ахисан төвшинд байна. Ядуурлын төвшин 2016 оныхоос 6.5 хувиар өссөн. Мөн өрхийн орлогын өсөлт, 1.6 хувь байсан нь  долоон хувь  болж өслөө. Гэхдээ 2017 оны эдийн засгийн өсөлтийн үр дүнд ядуурлын төвшин тэнцвэрээ олсон. Энэ жилийн төсвийн төсөөлөл 5.3 хувь хүрнэ гэж тө­сөөлж байна. Цаашлаад 2020 онд зургаан хувиас давахаар төсөөлсөн”  гэлээ. Үүнд түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ ханш, хувийн хэвшил, тээвэр зуучлал, уул уурхайн хөрөнгө оруулалтын өсөлт нөлөөлнө. Төсвийн бодлогыг гадаадын түнш байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй макро эдийн засгийн хөтөлбөр, хэрэглээнийн эдийн засаг нөлөөлөхөөр байгаа аж. Цаашид ядуурал ажилгүйдлийн төвшин 2016 оныхоос ажил, ор­лого нэмэгдэж сэргэнэ хэмээн таамаглажээ. Эдийн засагч Б.Даваа­далай “Хэдийгээр эдийн засагийн өсөлт тогт­вортой байх ч улс төри­йн нөхцөл байдал, түүхий эдээс хамааралтай үнийн хэлбэлзэл, цаг агаарын тогтворгүй байдал, малын зүй бусын хорогдол, санхүүгийн салбарын ил тод байдал, мөнгө угаах байдалтай тэмцэх зэрэг хүчин зүйлс эдийн засаг тогтвортой байхад нөлөөлнө” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

9 цаг 42 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

9 цаг 52 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

9 цаг 57 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 4 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

18 цаг 13 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

18 цаг 13 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

18 цаг 13 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин