Д.Баясгалан: Замуудыг сургууль цуглахаас өмнө нээнэ

2013-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.МЯГМАР

Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ жил Улаанбаатар хотын замын хэдэн хувийг засч, шинэчлэв?

-Улсын болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт замын 10 хувийг шинэчилж, засч байна. Өнөөдрийн байдлаар зам засварын ажил 63 хувьтай байна. 

-Хичээл, сургууль цуглах дөхлөө Нийслэлийн авто замуудын засварын ажил хугацаандаа амжиж дуусах болов уу?

-Хичээл цуглахаас өмнө бүх замын засварын ажил дуусахгүй. Бид засвартай байгаа замуудын хөдөлгөөнийг сургууль цуглахаас өмнө нээх төлөвлөгөөтэй байгаа. Зарим замын ажлын нөхцлөөс шалтгаалаад зорчих хэсгээ нээж чадахгүй тохиолдол гарах байх. Есдүгээр сард замын хөдөлгөөний ачаалал ихсэх учраас аль болохоор машин, автобус явуулах боломжтой болгоно. Зарим замын гэрээний хугацаа дуусах болоогүй. 10, 11 сард хийж дуусгах гэрээтэй ажил ч бий.

-Энэ жил нэлээд олон замын ажлыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө дуусгаж, хөдөлгөөнийг нээж байгаа нь сайн талтай. Өнгөрсөн жил Сансарын тунелийг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгсөн. Жил болоогүй зам нь цөмөрсөн. Тиймээс замын чанарын асуудлыг орхиогүй юу?

-Машины зорчих хэсгийг бид нээж байгаа болохоос биш тухайн замын ажил бүрэн дуусаагүй одоо ч гэсэн хийж л байна. Сансарын тунелийн замын ажил дуусаагүй тул комисс хүлээж аваагүй. Нийслэлийн замуудыг жил бүр засч байх ёстой. Нийтийн эзэмшлийн байгууламж гэдэг утгаараа авто замыг байнга л арчилж, тордож, нөхөж байх учиртай.

-Арчилгаанаас гадна хөдөлгөөний ачааллаас болж зам эвдэрхэд нөлөөлж байна уу?

-Замуудаа бид шинэчилж байгаа. Шинэчлэх шаардлагатай замууд ч бий. Улаанбаатар хотын 600 гаруй км замын 10 хүрэхгүй хувийг шинэчилж, засч, янзалж байгаа. Замыг улирал харгалзахгүй арчилж байх ёстой. Барилгын компаниудын хүнд даацын тэрэгний жолооч нар зөвхөн хувиа бодох юм. Тэд зам дээр элс, хайрга асгаж байна.

-Энэ жилийн ажлын онцлог нь замын уулзваруудыг нэгтгэж дөрвөн зам болгож байгаа. Засварын ажлыг хийхэд хүндрэл гарч байна уу?

-Замын ажлын 70-80 хувь нь газар чөлөө­лөөгүй, цахилгааны бо­лон инженерийн шу­гам сүлжээ, элдэв бай­гууламжийг зайлуулаагүй зэргээс шалтгаалж саатдаг. Хэрэв ийм шалтгаан гараагүй бол замын ажлыг хугацаанаас нь өмнө хийж болохоор байгааг 32-ын тойргын замаас харж болно. Зам хаачихаад ажлаа хийхгүй байна гэж иргэд шүүмжилдэг. Үүний цаана дээрх шалтгаан, элдэв саад байж л байдаг. Асфальт дэвсээд л зам тавьчихдаг гэж ойлгож болохгүй. Дайвар олон ажлыг бүрэн хийсний дараа зам барих ажлыг эхлүүлдэг.

-Шинэ зам тавиад удалгүй ус тогтчих юм. Зургаа буруу хийснийх үү. Эсвэл ус зайлуулах байгууламжгүй барьсных юм уу?

-Замын зурагт алдаа, дутагдалтай тал бий. Болж өгвөл ус зайлуулах байгууламж барьж байгаа. Гол нь Улаанбаатар хотод ус зайлуулах том систем байгуулах ёстой. Ингэж байж Улаанбаатар хотын гадаргуу, гүний усыг зайлуулах системээр замын усыг зайлуулах юм. Замууд маань Улаанбаатар хотын ус зайлуулах шуудуу болчихсон. Өндөр барилгууд дээр орсон борооны ус зам руу урсаж шуудуу болгож байна. Үерийн ус ч ялгаагүй шуудуугаа угаагаад л зам руу орж ирж байгаа. Тийм учраас хотын удирдлагуудын хийж байгаа ажил нь гадаргуугын усыг яаж зайлуулах вэ. Далан сув­гийн усыг хаашаа ний­лүүл­дэг болох вэ. Усан сангуудыг хаана барих вэ зэрэг асуудлыг цогцоор нь шийдэж байж замын ус зайлуулах байгууламж бүрэн утгаараа ажиллана. Тухайлбал, 3, 4, 13 дугаар хороолол ус зайлуулах системтэй байх ёстой. Хорооллын ус зайлуулах байгууламжгүйгээс болоод замын ус зайлуулах байгууламж бөглөрдөг, бүрэн утгаараа ажиллаж чаддаггүй. Бид гол замуудыг өдөр бүр цэвэрлэж байгаа. Үерийн усаар дамжин уул, жалга, судаг, далангийн шороо хотын замаар дамжин нүүгээд ирдэг. Үүнээс болж шинэ замын тэмдэг, тэмдэглэгээ бүдгэрдэг. Ийм жижиг зүйлээс болоод л хотод тоосжилт үүсч, зам эвдэрч байна. Дээр нь машинуудын дугуйнд элэгдэж байна. Нормынхоо дагуу замыг таван жилийн дараа давхарлаж хучих ёстой. Өнөөдөр бид ингэх эдийн засгийн боломж алга. 

-Нисэхийн цагаан хаалгыг буулгахыг олон иргэн эсэргүүцэж байгаа. Замаа өргөн болгох гэж байгааг ойлгохгүй байх шиг?

-Яармаг орчмын 13.5 км замыг барихад Нисэхийн цагаан хаалгыг буулгах хэрэгтэй болсон. Замаа өргөтгөөд цагаан хаалгаа томсгоод барина. Ерөнхий төлөвлөгөөнд үүнийг тусгасан. Зарим замын ажлын төсвийг он дамжуулан хуваарилсан байдаг. Үүнээс шалтгаалаад иргэд хэчнээн жил зам барьдаг юм бэ гэж бухимддаг тал бий. Ажил хийж байгаа хүмүүс эдийн засагтаа л захиагддаг гэдгийг ойлгоорой.                    

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 17 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 34 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 37 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 43 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин