Хуурай сүүг устай хольж уудаг мал аж ахуйн орон

2013-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Манай улсын импортын хуурай сүүний 90 хувийг нийлүүлдэг Шинэ Зеландын “Фонтерра” үйлдвэрийн түүхий эдийг ашигласан зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээс үхлийн нян илэрч дэлхий нийтээр шуугиж байна. Манай салбар хариуцсан яамныхан энэ талаар яаралтай мэдэгдэл хийж, зах зээлд байгаа бүтээгдэхүүнд эрсдлийн судалгаа хийх болсноо зарлалаа.

 Энэ үйл явдалтай холбогдуулан дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаас заавал асуух нэг зүйл байна. Нийслэлчүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хангадаг тоотой хэдэн компани бий. Зөвхөн шингэн сүү боловсруулж, зах зээлд нийлүүлдгээр нь дурдвал товчхон бас тодорхой болох биз. “Витафит” компанийн “Өглөө сүү”, АПУ компанийн “Цэвэр сүү”, “Монфрэш” компанийн “Сүү”, “Өүлэн эх”, “Биеэ бодоорой”, “Тэсо” компанийн “Милко”, “Сүү” компанийн “Миний монголын сүү”. Үүн дээр нэмээд “Монсүү”, “Гум” зэрэг жижиг компаниуд нийслэлчүүдийн сүүний хэрэгцээг хангаж байна. Түүнчлэн тус компаниудын үйлдвэрлэдэг тараг, ундаа, соруултай сүү, цөцгийн тос, аарц зэрэг бусад бүтээгдэхүүнийг нийслэлчүүд өргөн хэрэглэдэг юм. Дотоодын үйлдвэрлэгчдээс асуух гол зүйл бол та бүхний бидэнд нийлүүлэхдээ монгол үнээний, цэвэр байгалийн гэх мэтээр  сурталчилдаг сүүний хэдэн хувь нь хуурай сүү байдаг вэ. Тэр дундаа импортын хуурай сүү хэдэн хувийг эзэлдэг вэ. Хэдийгээр импортын хуурай сүүнээс бактери илрээгүй гэж олон улсад мэдээлж байгаа ч энэ төрлийн бүтээгдэхүүнд хэчнээн баталгаа өгсөн ч эрсдэл дагуулж болохыг бид харлаа. Орос, Хятад улс зах зээл дэх бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхлээд байна. Ийм тохиолдолд хардлагын чанартай энэ асуултыг үндэсний гэх үйлдвэрлэгчдээс заавал асуух хэрэгтэй боллоо. Бүх хэрэглэгчийн нүдэнд ил байгаа сүүний савлагаан дээр юу байна вэ. “Өглөө сүү”-ний найрлага нь цэвэршүүлсэн ус, үнээний хатаамал сүү гэнэ. “Цэвэр сүү”-ний найрлага нь зөөлрүүлсэн ус, үнээний хатаамал сүү гэнэ. “Сүү”, “Өүлэн эх”, “Биеэ бодоорой” сүүний найрлагад тослогтой, тослоггүй хатаамал сүү, шингэн сүү, ундны ус орсон гэжээ. Тэгвэл “Милко” сүүний найрлагад цэвэршүүлсэн ус, хатаамал сүү оржээ. “Сүү” компанийн бүтээгдэхүүний шошгонд монгол үнээний сүү гэснээс өөр зүйл байсангүй. Тэгвэл “Монсүү” компани найрлагад нь юу орсон талаар савлагаан дээрээ бичдэггүй юм байна. Байдал ийм атал эдгээр компани сүүнийхээ сурталчилгааг дэндүү гоё хийдэг. Эх орны, байгалийн, монгол үнээний, малчны хотноос гэх мэтээр. Харамсалтай нь бүгд хатаамал сүү, цэвэршүүлсэн ус ашиглаж байна. Хэрэглэгчид тетрапак савлагаатай хэчнээн хоносон ч гашилж, мууддаггүй эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хуурай сүүний хольцтой гэдгийг мэдсээр байж, үнээний сүүгээ ууж байгаа мэт дотроо төсөөлөн бодоод хэрэглээд заншчихаж. Монголчууд бид тэгж байгаад их хүлцэнгүй юм. Хуурай сүүгээр найруулдаг, тэр нь эх орных эсвэл гадаадынх гэдэг нь тодорхойгүйг мэдсээр байж ганган рекламанд нь хууртаж хэрэглэсээр л байна. Сүү үйлдвэрлэгчид хуурай сүүнийхээ хэдэн хувийг импортоор авдгийг өдгөө хэрэглэгчдэд ил зарлах ёстой. Хяналтын байгууллага нь манайд хэдэн компани сүү хатаах технологи ашигладагийг мэдэх болов уу. Хэн монгол малын цэвэр сүүг нийлүүлж байгааг тодорхойлох боломж алга.. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр компанийн түүхий эдийг бүрэн хангах фермерүүд манайд байхгүй гэнэ. Нэр бүхий зарим компани ганц ширхэг үхэргүй хэрнээ үндэсний үйлдвэр гэж өөрсдийгөө цоллож байна. Шуугиан дэгдээгээд байгаа “Фонтерра” компанийн хуурай сүүнээс өнөөх бактери нь илрээгүй гэж байгаа ч хэдий хүртэл эх орны цэвэр сүү нэртэй хуурай сүү, усны холимогоор иргэдээ хуурах вэ. Нийслэлчүүдийн сүүн хэрэглээний 20 хувийг үнээний сүү, 80 хувийг импортын хуурай сүүгээр хангаж байгааг Монголын сүүний нэгдсэн холбооноос зарлаж, эсэргүүцлийн жагсаал хийж байсан удаатай. Харамсалтай нь энэ холбоо тун удахгүй тарсан байна. Эцэст нь нэг тоо өгүүлэхэд манай улс 2012 онд нийт 24.9 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн гаднаас импортолжээ. Үүнээс 17.5 сая ам.долларын 4.7 мянган тонн хуурай сүү, таван мянган ам.долларын 2.3 мянган тонн хатаасан шар сүү импортлосон байна. Хэрэв үндэсний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид цэвэр монгол үнээний сүүг хатааж хэрэглэдэг гэж өөрсдийгөө өмөөрөх гэж байгаа бол хилээр орж ирсэн энэ их хуурай сүүгээр бид юу хийдэг хэрэг вэ. Монгол бол мал аж ахуйн орон. Гэтэл иргэд нь гаднын хуурай сүүг устай хольж уудаг гэхээр ичмээр л юм даа.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 47 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18