Хот хөгжүүлэх хуулийн төсөлтэй, хаягжуулах журамтай боллоо

2013-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЭНХТУЯА

Шинэчлэлийн Засгийн газар долдугаар сарын 9-ний өдөр хуралдаж 30 гаруй асуудал бөөндсөнөөс хойш сар шахам завсарлаад өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдлаа. Эдийн засаг хямралтай, төсвийн орлогын биелэлт дөнгөж 80 гаруйхан хувьтай байгаа, гадаадын зээл тусламж зогссон, жилийн дөрвөн улиралд ганцхан тохиох дулаан цагийн бүтээн байгуулалт, ирэх өвөл, хаврын бэлтгэл ажил гээд бүхнийг мартан амарч чадсан сайд нар энэ хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.

 

ХОТЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТОВ

 

Улаанбаатар хот 2000 оноос хойш гэр хорооллоор хүрээгээ тэлсээр байгаа. Энэ хугацаанд шинээр 15 гэр хороолол үүссэн нь хотын төлөвлөлтөд байгаагүй.  Хотын төвлөрөл тэр дундаа экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээ байхгүй, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах таатай орчныг бүрдүүлэх архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг ингэж ихээр үүсч байгаа зэрэг нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлттэй холбогдуулан хот, суурин газруудын төлөвлөлтийг орчин үеийн шаардлагад нийцсэн, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгож сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх шаардлагатай зайлшгүй тулгарч байгаа. Одоогоос 20 шахам жилийн өмнөөс эхлэн хот байгуулалт, газрын тухай хуулиудыг батлан мөрдөж ирсэн боловч хотыг дахин хөгжүүлэх, газрыг шинэчлэн зохион байгуулах асуудал орхигдсноос хот суурин газрын агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болоод байгаа юм.Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн олговортойгоор солих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн байгуулалтанд төвлөрүүлэх харилцааг одоо мөрдөж байгаа хуулиудаар зохицуулах боломжгүй.

Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, тосгоны барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

 

“ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХАЯГЖУУЛАХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА

 

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг энэ хуралдаанаар баталжээ. Журам хэрэгжиж эхэлснээр албан ёсны хаягжуулалт хийж, хаягийн мэдээллийн нэгдсэн  сан, стандарттай болох юм. Хаягийн нэгдсэн системтэй болсноор төрөөс хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад бүх төрлийн бүртгэлүүдийг хийх орон зайн байрлал тодорхой болж, байршлаас хамаарсан оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ гэж үзжээ.

 

ШААРДЛАГАТАЙ ЗАРДЛУУДЫГ ГАРГАХААР БОЛЛОО

 

Хуралдаанаар шаардлагатай байгаа зарим зардлуудыг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэрийг гаргалаа. Үүнд төрийн албаны төв байгууллагуудын “Төрийн албаны Мерит тогтолцоо, туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт зохион байгуулах, Баян-Өлгий аймагт гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардлуудыг тус тус гаргахаар болсон юм. Мөн энэ үеэр мал амьтны хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний гаралт, тархалтад тандалт судалгаа хийж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасан байна. Энэ тухай мэдээллийг Засгийн газрын өмнөх хуралдаанаар сонсож байсан бөгөөд ийнхүү нэг сарын дараа хөрөнгийн асуудлыг шийдлээ.

Харин ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгасантай холбогдуулан шаардлагатай байгаа зардлыг нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны 2013 оны баталсан төсвөөс хэмнэсэн зардалд багтаан зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгажээ.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 51 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18