Жолооч дүрэм зөрчвөл 10 мянгаар торгоно

2013-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. НИТХ-ын тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг өнгөрсөн сарын 15-нд баталсан юм. Хурд хэтрүүлж, улаан гэрэл нэвтэрсэн зөрчлийг 24 цагаар хянах автомат “цагдаа нар”-ын ажил хэрхэн бэлтгэгдсэн талаар өчигдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийв.

Нийслэлд анх удаа замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баталгаажуулж жолоочийн хаягаар торгуулийн хуудас очих нь хотын иргэд аваар осолгүй зорчих боломжийн эхлэл юм.

Энэхүү тогтоолын дагуу холбогдох бай­гууллагууд бэлтгэлээ бүрэн хангажээ. Шинэ журмыг Замын цагдаагийн газар, Үндэсний дата төв, Монгол шуудан компани хамтран хэрэг­жүүлнэ. Хяналтын камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай явсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулах аж.

Уг мэдээллийг Үндэсний дата төвөөс авч, торгуулийг жолоочийн хаягаар “Монгол шуудан” компани хүргэх юм байна. Хэрэв бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан гар утсанд мессэж явуулах мөн хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллах гэнэ. Ингэснээр замын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох хуулийн хэрэгжилт ил тод байж, иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл дээшилж, зам тээврийн осол буурах боломжтойг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож хурлын үеэр онцоллоо. Тэрээр “Журмын хэрэгжилтээр гэрэл дохио, хурд хэтрүүлснээс үүсдэг зам тээврийн осол буурч, нөгөө талаар иргэдийн тээврийн хэрэгслийн эзэмших бүртгэл, гэрийн хаягийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнд ач холбогдолтой” гэв. Зөрчлийг баримтжуулсан торгуулийн хуудсанд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар, мэдэгдлийн оноо, дугаар байхаас гадна зөрчил гаргасан хугацааг тодорхой бичих аж. Мөн зөрчил гаргасан байршил, автомашины улсын дугаар, марк, зөрчлийн утга, зөрчлийн заалт, харилцах утас байх юм байна. Хуудас хүлээж авсан жолооч торгуулийн төлбөрөө хүссэн банкнаасаа ямар ч хэлбэрээр 200000985 гэсэн данс руу шилжүүлнэ. Энэ нь Төрийн сан банканд тусдаа дансанд төвлөрч улсын төсөвт орох ажээ.

Зөрчил гаргасан тохиолдолд торгуулийг ямар хэмжээгээр тогтоох болон зарим зүйлийг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболдоос тодрууллаа.

 

Э.Энхболд:

ЦАГДАА БАЙХГҮЙ ГЭЭД ГАРГАДАГ БАЙСАН ЗӨРЧИЛ ӨНӨӨДРӨӨР ТАСЛАГДЛАА

 

-Зөрчил гаргасан жолооч нар торгуулиа хугацаандаа төлөхгүй тохиолдолд хэрхэх вэ?

-Зөрчлийн мэдэгдэх хуудас хүлээж авсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч 14 хоногийн дотор сайн дураараа торгуулийн төлбөрийг дансанд тушаах ёстой.  Тушаагаагүй, торгуулиас зайлсхийсэн тохиолдолд Замын цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэрлүүлнэ. Хүндрүүлэн үзэх нөхцлийг давхар харгалзана.

Тухайн жолооч өмнө нь зөрчил гаргаж байсан эсэхийг шүүж үзнэ, удаа дараа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн тавд зааснаар зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авна.

-Торгуулийн мөнгөн дүн хэд вэ?

-Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн тавд зааснаар 10 мянган төгрөгөөр торгох хуультай.

-10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн байна. Гомдол нотлогдвол яах вэ?

-Гомдол нотлогдвол хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хуульд бий. Гэхдээ 10 хоногийн дотор гомдол гаргахдаа автомашиныг өөрөө бариагүй, гэр бүлийн хүн нь барьж хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан бол түүнийгээ батлах ёстой. Тэгвэл гэр бүлийн хүнд нь хариуцлага тооцно.

-Гэхдээ зөвхөн гэр бүлийн хүнээс гадна хэн нэгэнд шилжүүлсэн ч бичиг баримтаа солиулаагүй байгаа нь цөөнгүй байдаг. Тэгвэл эздэд нь торгууль очих нь ээ?

-Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар тухайн тээврийн хэрэгслийг өмчлөлөөс хассан бол долоон хоногийн дотор, эсвэл өмчилж авсан бол 72 цагийн дотор өөрийн нэр дээр шилжүүлсэн байх шаардлагатай. Энэ үүргээ биелүүлсэн бол ямар нэгэн байдлаар бусдын өмнөөс торгуулийн хуудас хүлээж авахгүй. Тиймээс жолооч нартаа нэр усаа нэн даруй шилжүүлэхийг сануулъя. Мөн албан байгууллагын нэр дээр байдаг автомашиныг барьж яваад зөрчил гаргасан бол торгуулийн хуудас албан байгууллагад нь очно. Орон нутгийн жолооч нийслэлд автозамын хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчсөн бол өөрийнх нь хаягаар орон нутагт очно.

-Хяналтын камер хэчнээн цэгт хаана байрлуулсан бэ. Зөрчлийг хотын хаанаас ч илрүүлэх үү ?

-Цагдаагийн байгууллага хяналтыг ил болон далд хэлбэрээр тавьдаг. Өндөр хөгжилтэй гадны оронд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын камерыг түлхүү ашигладаг. Манай улсын хэмжээнд ч техник ашиглаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан хянахаар камеруудаа байршуулсан. Хяналтын камерыг хангалттай байрлуулсан. Гэхдээ тоо байршлыг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, далд хэлбэрээр тавигдаж байгаа. Цагдаа байхгүй газар зөрчил гаргаад явчихдаг байсан бол энэ үйдлийг өнөөдрөөс эхлэн таслан зогсоож байна.

-Өмнөх торгуулиа төлөөгүй хэрнээ дахин зөрчил гаргавал хуудаст хамт бичигдэх үү?

-Гэрийн хаягаар очсон торгуулийг төлөөгүй явж байгаад дахин зөрчил гаргаж замын цагдаагийн ажилтанд саатуулагдвал тус тусад нь торгууль бичнэ. Зөрчил гаргасан тоогоор торгуулийн хуудас хүлээж авна.

-Зөрчил гаргаснаас хэр хугацааны дараа хуудас хүлээж авах вэ?

- 1-3 хоногийн дотор цагдаагийн ажилтнууд хянаж үзээд зөрчил мөн байх үндэслэлтэй байвал хаягаар нь илгээх юм.

 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 25 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин