Багийн заан цол бий болгоё

2013-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Надад бас нэг бодол байнаа. Тэр чинь юу юм бэ гэвэл Монгол үндэсний бөхийн багийн заан цол бий болгох. Улс, аймаг, сумын заан цолтон олон байхад багийн заан бөх гэж алга шүү дээ. Атаархмаар ч юм шиг.

Тэгэхээр сэтгүүлч миний хувьд эхлээд хууль санаачлах эрх хүсэх байна. Дараа нь Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж заан цолны төслөө ерөнхий эрхлэгчээрээ дамжуулаад дээш нь илгээх бодолтой. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Г.Батхүү нартай өрсөлдөх санаа байна.

Тэр эрхтэн дархт­нуудын санаачлах хуульд завсар оруулъя л даа. Бөх сайтай, хурд олонтой Төв аймгийнхнаа бодоод гишүүн Энхболдууд нэгийг бодож байгаа байх. Бөхийн удамтай бас олон хүчтэнтэй Увсынхнаа дэмжээд хууль засах дуртай Ц.Нямдорж, барилга барьдаг гишүүн Б.Чойжилсүрэн нар бөхөд цол нэмэх тухай хуулиа аль хэдийнэ бичээд эхэлсэн биз. Тэднээс л өрсөхсөн гэж... Архангайнхнаа бодож Р.Гончигдорж нар эхлээд бөхийн цолыг ахиулах чин зорилготой нэгэн хуулинй төсөл өргөн барьсан нь байнгын хорооны хурлаар нэг их шүүгдсэн юмгүй чуулганы хаалган дээр оччихоод байгаа. Батлагдах л янзтай юм билээ. Уг хуулийг байнгын хороогоор хэлэлцэх үе нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах баяр, стресс хоёр зэрэгцсэн байсан болохоор “гурилдсан ч” байж мэднэ. Р.Гончигдорж нарын төсөл нэлээд хэл амтай юм билээ. Яагаадав гэхээр заалт бүхний цаана нэг бөхийн нэр тодорч ирээд бөөн хар төрүүлээд байгаа. Зарим заалтыг дурдвал улсын баяр наадамд арслан цолтойгоор хоёр удаа үзүүрлэсэн бөхөд аварга, мөн гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол хүртээнэ гэжээ. Бас далай аварга цолыг хасах тухай заалт байсан. Энэ тухайд бөхийн мэргэжилтнүүд хэлэхдээ “Хэн нэгний захиалгаар ийм төсөл санаачилжээ. Уг хууль батлагдахыг хүлээн цол горилж суугаа бөхчүүд ч байгаа биз” гэж байх юм билээ. Тэгвэл сая Г.Батхүү хууль санаачлахдаа бөх дээр морь нэмж томруулжээ. Авууштай нь хурдан морины уралдааныг арваннэгдүгээр сарын нэгнээс дараа жилийн тавдугаар сарын нэгэн хүртэл хориглож бас унаач хүүхдийн насны тов тогтоосон шинэчлэл гэмээр зүйлүүд байсан.

Мөн Монгол угсаат­ныг нэгтгэсэн Монгол үндэсний их баяр наадмыг гурван жилд нэг хийдэг болъё гэжээ. Дэмжмээр нь тэр л юм. Гэтэл үндэсний бөхийн цол олгох тухайд Р.Гончигдорж нарын алдааг давтсан шиг харагдав. Тухайлбал улсын наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал аварга, цааш нь арав давбал даян аварга болгоно гэжээ. Р.Гончигдорж нарын хуулийн алдаатай бас адил санаа нь наадамд түрүүлээгүй хүн аварга болох нь л дээ. Олимпийн мөнгөн медальтныг “Олимпийн аварга” гэж цоллодоггүй биз дээ. Энэ бүхнийг санахаар нөгөө даяаршил, олон улсын жишиг энэ тэр гэж ярьдаг нь яасан бэ гэмээр.  Бас нэг санаа сонгуулиар илүү санал аваагүй хүн төрийн түлшээ болсон юм чинь наадамд түрүүлээгүй бөх аварга болж болно гэж санаагүй л байгаа даа. Г.Батхүү эрхэм энэ удаад УИХ-ын танхимын хаалгаар орж ирээд тун удаагүй байгаа. Хийж бүтээхээр бодож байгаа эхний юм нь одоодоо наадам л бололтойдог. Тэр хуулийн төсөлдөө уяачдад олгодог цолд “Монгол Улсын дархан, тод манлай уяач” гэсэн шинэ цол нэмжээ. Уг нь өөрт нь ч тэр цол л дутуу байгаа байх. Тэрнийгээ ч бодсон байж мэднэ. Эрхмүүдийн саяын хуулийн төслүүд ердөө цол хэргэмийн төлөө л чиглэсэн юм шиг бо­догдов. Тэгвэл би са­наачлах төсөлдөө огт өөр өөрчлөлт хиймээр байна.

Нэгд: Хэн нэгэнд хүртээх далд санааг дэмжиж ес давсан арсланд “Аварга цол горилогч” гэсэн шинэ цол олгоё. Арав давчихвал мэдээж аварга цол нь алган дээр нь бууна. Дээр нь “Даян аварга цол горилогч “гэсэн гуншин нэмж болно.

Хоёрт: Уяачдад олго­дог дээд цол “Монгол Улсын тод манлай уяач” цолонд дархан гэсэн үг нэмсэн нь олон тодотгол давхардаад унших, хэлэхэд ч хэцүү юм. Дархан гэдэг нэмэлт нь батлагдвал дараа нь даяар дуурсах мэт үг нэмэх санаа бас бий байх л даа. Тэгэхээр миний санаа өөрөө хурдан морьтой ч уяанд ойртдоггүй хэрнээ хүнээр морио уяулж уяа сойлгыг тааруулагчихаад давхиад ирэхээр нь өөрөө алдарт, манлай болоод сууж байдаг нөхдөд “Монгол Улсын алдарт, манлай морь уяулагч” шинэ цол хүртээх нь зөв юм бодогдож байна. Хэн хүнгүй шударга байя гээд байгаатай ч энэ санаа минь нийцэх байх.

Гуравт: Үндэсний бөхөд багийн заан цол бий болгоё. Харин энэ цолд хүрэх найрааг хаах юм шүү. Нийтийн монгол бөх гэдэг категорьт хамрагддаг олон хүн бий. Тэд эхлээд багийн заан болж баярлаг яахав.Энд нэгэн дурсамж хэлье. Манай нутагт “сэтгүүр” хочтой Сэнгэ гэж гай­халтай дууч, наргиач хүн байж билээ. Сэнгэ гуай байхгүй найр нэг л юм нь дутмаг байдагсан. Морь, бөх цоллоно гэж гаргуун даа тэр. Нэг удаа түүнээс “Та юм юманд авьяастай юм. Барилдаж цол хүртээгүй юм уу” гэхэд тэр “Насаараа л найранд дууллаа. Бөх, морь цоллож хий­морио сэргээж явлаа. Барилдсангүй ээ ах нь. Гэхдээ би чинь “өрхийн начин” цолтой шүү дээ гэж хошигнож билээ. Уг дурсамжийг санагалзаж “багийн заан” цолыг санал болгож байгаа юм аа.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

8 цаг 11 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18