Сүү үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт маргааш /02.07/ болно

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Сүүний фермер, боловсруулах үйлдвэрүүд, мэргэжлийн холбоод хамтран сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ үе шатанд гаргах, өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, сүүний салбарыг цогцоор нь шинэчлэн өөрчлөхөд төрийн бодлогоор дэмжих, гарц боломжийн талаар “Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалтыг маргааш /02.07/ 14.00 цагаас Нийслэлийн Залуучуудын соёлын төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар дотоодын сүүний үйлдвэрлэл хангалттай биш байдаг. Нийт хэрэглэж байгаа сүүнийхээ 80 гаруй хувийг импортоор авдаг. Дотоодоосоо энэ хэрэглээг хангах гол арга нь дөрвөн улиралд тасралтгүй үнээний цэвэр сүүг үйлдвэрлэх юм. Олон улс ч энэ аргыг хэрэглэдэг. Тиймээс энэ талаар хэлэлцэж, түүний үр дүнд төр засгийн байгууллагуудад хандаж хүсэлт гаргах гэнэ.Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл “Төр засгаас үр дүнтэй дэмжлэг үзүүлэх юм бол бэлтгэн нийлүүлж байгаа түүхий сүүний үнийг бууруулах боломжтой. Технологио сайжруулж, эрчимжсэн мал аж ахуйн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлснээр зах зээлд борлуулж байгаа сүүний үнэ буурна. Энэ жил хадлангийн бүс нутгуудаар гантай байгаа учраас боодол өвсний үнэ 8-12 мянга хүрсэн. Үүнийг дагаад дэлгүүрт зарагдаж байгаа задгай сүүний үнэ нэмэгдэж байгаа юм” гэлээ.Манай улсын хэмжээнд 43 мянга орчим үнээ сүүний эрчимжсэн мал аж ахуйд зогсож саалиа өгдөг. Сүүний эрчимжсэн үйл ажиллагаа эрхэлдэг 2000 орчим фермер байдаг. Сэрүүний улиралд ч үнээгээ тэжээж, сүүгээ сааж, зах зээлд нийлүүлэхийг эрчимжсэн мал аж ахуй гэдэг байна. “Нүүдэлчин Агро” фермийн захирал Ж.Баттөгс “Сүү бол хүн амын гол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц, шийдлийг хайж байна. Төр засгаас “Мах сүүний анхдугаар аян”, “Эрүүл Монгол хүн”, “Сүүтэй монгол” гэх мэт мөрийн хөтөлбөр гаргаж байсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Фермер эрхлэгчид эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд тэжээл тарих нь хуулиар хориотой байдаг. Тэгэхээр бид газар тариалангийн хуулинд өөрчлөлт оруулах замаар фермер эрхлэгчийг үнээний тэжээлд зориулан нэг болон олон наст ургамлын тариалалтыг шийдэж өгөх хүсэлт гаргаж байгаа. Мөн энэ аж ахуйг стандарттай болгох ажил хийж байна” гэсэн юм. Одоогоор манай улсад 64 мянга орчим саалийн үнээ байгаагаас жилд авах саалийн хэмжээ нь 2800-3000 литр байгаа нь олон улсын үзүүлэлтээс 2-3 дахин доогуур үзүүлэлттэй байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин