
Доктор, профессор МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, ТМЗ-ийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.АЛТАНЗАЯА altanzaya99@gmail.com
ХУРААНГУЙ
Олон улсын хэмжээнд татварын асуудлаар дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээний бодлого, баримт бичиг боловсруулж, програм хангамжийг хамарсан үйл явц нь 2000 оноос эхэлсэн бөгөөд 2013 оноос BEPS төсөл хэрэгжиж тэдгээрийг хэрэгжүүлэхэд улс орнууд нэгдэж иржээ. Мөн Татварын ерөнхий газарт хэрэгжсэн төслийн хүрээнд мэдлэг олгох сургалт зохион байгуулах, гарын авлага бэлтгэх, зөвлөмж өгөх зэргээр олон ажил хийжээ. Харин Монгол Улс нь татварын зорилгоор хамтран ажилладаггүй, татварын ил тод бус тогтолцоотой гэсэн шалтгаанаар Европын холбооноос гаргасан хар жагсаалтын нэг улс болсон. Засгийн газар санаачлагатай ажилласны үр дүнд хар жагсаалтаас богино хугацаанд гарсан бөгөөд асуудал ингээд дуусаагүй. Харин олон улсын бодлого, бичиг баримтад нийцүүлсэн татварын шинэчлэл хийх үүрэг даалгавартай болж байгаа юм.
Түлхүүр үг. Олон улсын татвар, BEPS, Олон улсын форум, Inclusive Framework
ОРШИЛ
Сүүлийн жилүүдэд татвараас зайлсхийх олон төрлийн бүтэц, арга замыг олон үндэстэн дамнасан томоохон компаниуд ашиглаж байна гэдгийг хүлээн зөвшөөрснөөр олон улсын татварын асуудалд бодлогын хувьд өндөр шатанд гаргах шаардлага бий болжээ.
Олон улсын түвшинд хамгийн энгийнээр тооцоход $240 тэрбум долларын татварын орлогыг алдаж байгаа. Энэ нь олон улсын түвшний нийт компанийн орлогын татварын 4-10% тэнцэх тоо юм. Хөгжиж буй орнуудын хувьд үүнээс ч илүү болох нь тодорхой. Хөгжиж буй улсууд, түүн дотроо уул уурхайд түшиглэсэн улсуудын хувьд илүү ихээр татварын орлогоо алдаж буйг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага(ЭЗХАХБ)-н зүгээс дүгнэжээ .
Олон улсад, татвараас зайлсхийх ба зугтах нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөтэй төдийгүй улс орны хөгжилд саад учруулж байна гэдгийг хүлээн зөвшөөрч, улс үндэстнүүд татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх ерөнхий дүрэм(GAAR)ийг хууль тогтоомждоо тусгах эсвэл одоо байгаа дүрэм\код\ээ сайжрууруулах, боловсронгуй болгох ажлууд хийгдэж байна. Мөн татвараас зайлсхийх, зугтахтай тэмцэх зорилгоор улс орнуудын хооронд мэдээлэл харилцан солилцох тогтолцоог бий болгоод байна.
МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ (Exchange of information)
Олон улсын хүрээнд татвараас зайлсхийх, зугтахтай тэмцэх үйл явцыг 2000 оны эхээр эхлүүлсэн ажээ. Үүнд:
- 2000 оны эхээр ЭЗХАХБ-ын гишүүн улсууд татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцох талаар тохиролцсон
- 2008 оноос татвараас зайлсхийх явдлыг багасгахын тулд дэлхий нийтэд татварын ил тод байдлыг бий болгох нь олон улсын байгууллагын нэн даруй шийдвэрлэх асуудал болсон
- Их 20-ийн санаачлагаар 2009 оны 9-р сард олон улсын форум (Global Forum)-ыг өөрчлөн зохион байгуулсан, мөн Peer Review Group (PRG) байгуулагдсан -2018 оны 1-р сарын байдлаар 30 улсын бүрэлдэхүүнтэй байна .
- Дэлхийн форум нь нийт 2017 оны байдлаар 147 гишүүнтэй бөгөөд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын хүрээнд татварын зорилгоор мэдээлэл солилцооны ил тод байдлыг хангах олон улсын тэргүүлэх байгууллага болсон.
- Үйл ажиллагаандаа Хүсэлтээр мэдээлэл солилцох (ХМС) стандарт -\exchange of information on request standard (the EOIR standard)\, автоматаар мэдээлэл солилцох (АМС) стандарт - \automatic exchange of information standard (the AEOI standard)\ -уудыг баримталдаг байна.
- Тухайн улс орны хэрэгцээ шаардлагад тулгуурлан гишүүн улсуудын ур чадварыг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих үйл ажиллагаа-тэдний нэгдэх үеийн тойм үнэлгээтэй уялдана.
- Гишүүдийн дунд тухайн улсыг сурталчилах, бүсийн сургалтын семинар, уулзалтуудыг зохион байгуулж, мэдлэг, мэдээлэл солилцох, үнэлгээний ажилтнуудыг сургах, хянан шалгах зэрэг
- Гишүүн улсуудад стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэрэгслийг хөгжүүлэх, тухайлбал практик удирдамж, ажлын гарын авлага, хяналтын систем бий болгох гэх мэт.
- Гадаад үйл ажиллагаа болон эх үүсвэрт татвар ногдуулах орлогыг арилжааны бүтцээр дамжуулан бууруулах, нийт ашгийг шилжүүлэх замаар татварын төлбөрийг багасгах.
- Эх үүсвэр талд суутган тооцох татвар бага эсвэл огт байхгүй байх
- Орлого хүлээн авагчийн түвшинд (татвар багатай улсууд, хөнгөлөлттэй дэглэмүүд, холимог зөрчилтэй зохицуулалтууд) татвар ногдуулахгүй байх, эсвэл бүлэг доторх зохион байгуулалтаар дамжуулан ердийн бус байдлаар ашиг олох
- Эцэг, охин компаниар бага татвар ногдуулах эсвэл ашгийн татвар төлөхгүй байх. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт - үр дүнгүй бэлэн мөнгө болон бага татвартай бэлэн мөнгө болох
- Ил тод байдлыг сайжруулах, үндсэн ажиллагаа явагдсан татварын харьяалалыг тогтоох журмыг тодруулах, сайжруулах замаар татвараас зайлсхийдэг зуршилтай тэмцэх (Action 5, harmful tax practices),
- Гэрээг булхайцах хэрэгслээ болгон ашиглах явдлыг зогсоох (Action 6, Treaty abuse),
- Үнэ шилжилттэй холбоотой баримт, бичгүүдийг бүрдүүлэх, татварын албадуудыг шаардагдах мэдээллээр хангах, татварын тайланг гаргах журам, стандартыг тогтоох (Action 13, Transfer pricing documentation)
- Гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх механизмыг боловсронгуй, үр дүнтэй болгох (Action 14, Dispute resolution)
- Мэдээлэл харилцан солилцоо хариуцсан туслах ажилтныг томилох,
- Олон улсын татвар ногдуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Сангийн яамтай зохих хугацаанд тавьж, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ерөнхий асуудал хариуцсан нэгжийг байгуулах,
- Салбараар ялгаатай олон улсын татвар ногдуулалтын хяналт шалгалтын гарын авлага боловсруулах,
- ЭЗХАХБ-ын BEPS эцсийн тайланг судалж, татвар төлөгчөөс нарийвчилсан тайлбар шаарддаг баримтжуулалтын асуудлыг яаралтай хуульчилж өгөх зэрэг.