Интернэт, цахим хөгжил, блокчэйн

2018-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ГАНТИГ Хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хурдтай хөгжил сүүлийн 20 жил бидний ертөнцийг өөрчиллөө. 1996 онд буюу одоогоос 22 жилийн өмнө анхны үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компани байгуулагдаж бидний одоогийн байнгын хэрэглээ болсон гар утас гээчийг Монголд оруулж ирсэн. Энэ хугацаанд гар утасны хөгжил мөн олон хувьсал үзэж өдгөө бидний хэрэглэж заншсан Айфон, Самсунг брэндийн гар утаснууд амьдралын томоохон хэсэг болсон билээ. 1900-аад оны эхэн үед АНУ-д дунд сургуульд сурч байсан хүүхдүүдээс өнөөгийн дунд сургуульд сурч боловсорч байгаа хүүхдүүдийн авч байгаа мэдээллийн хэмжээ 100.000 дахин ихэссэн гэх статистик гарсан байна, энэ бол 100 хувь интернэтийн хүчин нөлөө. Интернэт орчин хэдийгээр дэлхий дахинаа амьдарч байгаа олон тэрбум хүмүүсийг холбож, мэдээ мэдээлэл тарааж, улс гүрэн болон хувь компаниудын үйл ажиллагааг сайжруулж, хүн төрөлхтний зохион бүтээ­сэн хамгийн хэрэгтэй, шилдэг инно­ваци гэж хэлж болно. Гэвч одоо хүртэл нэг дутагдал байсан, баталгаатай орчинг 100 хувь биелүүлж чадахгүй байсан.  Тиймээс интернэтийг илүү мэдээ­лэл болон дата солилцох аргачлалаар илүү ашиглаж ирсэн. Харин Блокчэйн хэмээх энэ гайхалтай технологи нь интернэтийн энэ дутагдал талыг нөхөх боломжтой гэдгийг харуулж байна. Хүмүүс гайхаж магадгүй, Блокчэйн гэж юу вэ, энэ яадаг болохоороо интернэтийн дараачийн үе гэж нэрлэгдээд байгаа ямар хэрэглээтэй эд вэ гэж. Блокчэйн нь ерөөсөө л бүртгэлийн систем юм, тэр дундаа маш сайн баталгаатай бүртгэлийн систем. Энэ систем хэрхэн ажилладаг вэ гэхээр бид бүгдийн амьдралын нэгээхэн хэсэг нь бүртгэл дээр явагдаж байдаг, бид банк ашиглах, иргэний үнэмлэхээ ашиглах, гадаад руу пасспорттойгоо зугаалах, эмнэлэг сургууль, ямар нэгэн байгууллагаас үйлчилгээ авах, аль ч салбарын компанийн бүхий л үйл ажиллагаа, улс орны бүх ажил, гэх мэт хүн анх төрсөн өдрөөсөө эхлээд хэдэн минутанд төрсөн цаашлаад төрсний гэрчилгээ авч бүртгэл нь эхэлж байдаг. Тиймээс бидний энэ нийгмийн үндэс суурь бол бүртгэл, бүртгэлийн систем юм. Гэрээ хэлэлцээр хийх, хөдөө малчин хүн ч гэ­сэн малаа бүртгэж тоолж хянаж явдаг, энэ бүгд бидний амьдралын нэгээхэн хэсэг гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх байх. Блокчэйн технологи нь интернэтийн дэд бүт­цийг ашиглан энэ чухал бүртгэл гээчийг интернэт ашиглан зардал багатайгаар хийж болно гэдгийг харуулсан юм. Блокчэйн технологи нь Биткойны үндсэн суурь мөн боловч ганц энэ зүйл дээр хязгаарлагдахгүй, түрүүн дурьдсан жишээ бүрт блокчэйн технологийг ашиглах боломжтой гэсэн үг. Тиймээс бид энэ технологийг ашиглан бидний өдөр тутамд тулгардаг, ажиллагаа ихтэй ажлыг бүрэн хөнгөвчлөх боломжтой гэсэн үг. Энэ бүртгэлийн систем маань хакердуулах боломж байхгүй, тийм учираас баталгаатай бүртэлийн систем гэж нэрлээд байгаа юм. Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаараараа блокчэйн дээр бүртгэгдэж улсын болон хувийн, нүдний болон шүдний бүх эмнэлгээр үйлчлүүлэхэд тухайн хүний эрүүл мэндийн болон хэрэгтэй бүх мэдээлэл нэг дор байгаад, эмч, сувилагч нарт хэрэгтэй гэх мэдээлэл тэр дотор байдаг бол хэр их ажлыг хөнгөвчлөх бол? Энэ мэтчилэн хэрэглэж болох жишээ байгаа, энэ бол дөнгөж эхлэл нь, бид маш сонирхолтой цаг үед амьдарч байгаа хүмүүс, тиймээс бид энэ насандаа дахин нэг том хувьсал үзэх азтай хүмүүс билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

10 цаг 35 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

10 цаг 46 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

10 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

10 цаг 57 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

19 цаг 7 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

19 цаг 7 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

19 цаг 7 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин