Чингэлтэйчүүд Смарт жорлонтой болно гэв

2018-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Нутгийн шийдэл сангийн Жорлонгоо өөрчлөх багийнхан Чингэлтэй дүүрэгт хоёр дахь удаагийн сургалтаа хийлээ. Сургалтаар угаадасны хүчил, шүлтийг хэмжих багжын  талаар төслийг санаачлагч  Ц.Оюунгэрэл онцлон тайлбарласан юм. Европын орнууд цэвэр усаа хэмнэж, саарал усыг 00-д оо хэрэглэх хувьсгалыг эхлүүлсэн байна. 100 жилийн өмнө жорлонгоо өөрчилсөн тэдний хувьд өнөөдөр цэвэр усаа хэмнэх нь амин чухал асуудал болжээ. Энэ үед манайх жорлонгоо өөрчлөх алхамыг эхлүүлж байгаа нь нэг талаар давуу тал болж байна.Тиймээс цэвэр усаа жорлондоо хэрэглэхгүй. Саарал усаа хэрэглэх аргыг жорлонгоо өөрчлөхдөө давхар бодолцох хэрэгтэй гэдгийг багш нар сануулж байв. Гэр хорооллын айл өрх бүр угаадасны нүхээ жорлонгийн нүхнээс тусдаа хийхийг зөвлөж байгаа. Угаадасны  хүчил шүлтийг  хэмжигч багж болох PH метерийг энэ удаагийн сургалтад дэлгэрүүлж танилцуулав. Хэмжигч багж 7- оос дээш зааж байвал хүчиллэг ихтэй гэсэн үг. Тиймээс шохой хийж саармагжуулах хэрэгтэй. Харин 3.8-7-ийн хооронд зааж байвал шүлтлэг их гэсэн үг. Энэ үед үнс хийж саармагжуулах буюу саарал ус болгодог байна.   Өөрчилсөн жорлонг зөв ашиглаж сурах дадал хэрэгтэй Сургалтад Мобиком үүрэн оператор компаний  Жорлонгийн төслийн ахлагч н. Дорждэрэм төслийнхөө үр дүнгийн талаар танилцуулсан. Эднийх нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөөгийн алслагдсан сумдын сургуулийн нүхэн жорлонг өөрчлөх, шинэчлэх ажлыг 16 аймгийн 45 сумын сургуульд хийсэн байна. Жорлонг өөрчилсөнөөр хүүхдүүдийн сурах идэвхи нэмэгдэж, ариун цэврийн наад захын соёлд суралцаж 6-7 настангууд жорлонгоос айх айдасгүй болсон ажээ. Мөн хөдөөний хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хүний бие засах газар, тусдаа байх ёстой гэсэн энгийн ойлголттой болжээ. “ Өмнө нь хичээл завсарлангуут том ангийн  хүүхдүүд түрүүлж бие засчихаад бага ангийн хүүхдүүд нь хугацаандаа амжиж бие засч чадахгүй хичээлээсээ хоцордог асуудал байсан. Энэ байдал үгүй болсон” гэж төслийн зохицуулагч наад захын хүмүүжил, соёлын ололттой талуудыг дурьдаж байв. Түүнчлэн халдварт гэдэсний төрөл бүрийн өвчин буурсан гэв. Уг жорлонг гурван жилд нэг удаа соруулахаар хийсэн байна. Одоогоор манай улсын 768 сургуулийн 90 хувь нь нүхэн жорлон хэрэглэж байгаа аж. Төслийг хэрэгжүүлж явцад  ажиглагдсан нэг чухал зүйл бол хүмүүсийн хандлага, муу зуршил өөрчлөгдөхгүйгээр жорлонгийн шинэчлэлтийг хийх боломжгүй тухай н.Дорждэрэм онцлов. Тухайлбал, төр солигдох бүрт сумын сургуулийн үйлчилгээний ажилчид солигддог. Жорлонгийн ашиглалтын талаар ойлголтгүй хүмүүс  цаашид ариун цэврийн байгууламжийг хүүхдэд ээлтэйгээр авч явж чаддаггүй. Тэгэхээр боловсон 00-д бие засах ариун цэврийн зөв дадлыг бага наснаас нь олгох нь хамгийн чухал. Манай төслийн нэг хийж чадахгүй байгаа зүйл бол иргэдэд сургалт олгох явдал. Харин “Нутгийн шийдэл сан”-гийнхан жорлонгийн өөрчлөлтийг сургалтаар эхэлж байгаа нь оновчтой болсон байна. Бид цаашид хамтарч ажиллахад бэлэн гэж байлаа.   Жорлонгийн үнэрийг, мөнгөнийн үнэрээр солив Жорлонгийн тухай  ойлголттгүй ирсэн оролцогчид сургалт дуусах үед бүрэн төсөөлөлтэй болж шууд жорлонгоо өөрчлөхөөр болоод тарцгаадаг. Өчигдрийн /01.27/ сургалтад оролцсон Д.Энх-Отгон ярихдаа “ Жорлонгийн үнэрийг, мөнгөнийн үнэрээр сольж өгсөн та нарт баярлалаа. Ирэх намар шинэ жорлондоо та нарыг урина” гэж байв. Жорлонгөө зөвхөн ганцаараа биш гудамжаараа, дүүргээрээ өөрчилбөл бизнес болох боломж байгааг тэд олж харсан.   Сургалтаас жорлонгоо өөрчлөх ажлын төлөвлөгөөтэй болдог Чингэлтэй дүүргийнхэн хамгийн түрүүнд орчин тойрондоо Смарт жорлонтой болгох технологи, ажлын төлөвлөгөө гаргасныг VI хорооны иргэн Г.Цолмонгэрэл танилцуулсан юм. Тэд эхлээд судалгаагаа хийнэ. Нэгдсэн зохион байгуулалтад орж технологио сонгох дараа нь  санхүүжилтын схемээ гаргах, нийлүүлэгч байгууллагаа сонгож  хөрөнгө босгох талуудад нөлөөлөл хийх гээд, хийх ажлаа эхнээс нь дэс дараалуулсан байв. ХIX хорооны иргэн Э.Баатарсүх ярихдаа “ Би гэр хорооллоос нүүж зуслангийн газартаа  өвөл, зуны байшин барьсан. Тэр үед жорлонгоо соруулдагаар хийсэн боловч маш гүнзгий ухсан байна. Системтэй мэдлэггүйгээс хоёр сая төгрөгийн үргүй зардал гаргасан байна. Харин энэ сургалтад сууж нэг дороос цэгцтэй олон шинэ мэдлэг, мэдээллийг олж авлаа гэв. XVIII хорооны иргэн Н.Лхавгадорж “ Сургалтад суугаад хоёр том колцио ашиглан өтгөн шингэнийг тусад нь хоёр тийш септик танк руу явуулж болох аргыг бодож байна. Энэ аргыг туршиж үзэхээр шийдлээ. Энэ бол хамгийн хямд зардлаар бүтнэ. Септик танкинд ашигтай амьд биетүүд хийж өгнө. Тэгээд бордоо болохоор нь авдаг байхаар хийнэ. Харин энэ жорлон маань гэрт байх л боломжтой” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

2 цаг 33 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

2 цаг 53 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

3 цаг 2 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

13 цаг 55 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

14 цаг 10 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

14 цаг 10 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

14 цаг 10 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Өчигдөр 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Өчигдөр 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Өчигдөр 12 цаг 20 мин