Багахангайхан идэр есийн хүйтнийг үл тоон жорлонгоо өөрчлөхөөр нэгдлээ

2018-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ц.МЯГМАРБАЯР Багахангайд цэвэрлэх байгууламж ашиглалтад ороход бэлэн болжээ Багахангайн жорлонгийн хувьсгалчид идэр есийн -42 хэмийн хүйтнийг үл ажран жорлонгоо өөрчлөхөөр сургалтад  ирцгээв. Тус дүүрэгт удахгүй цэвэрлэх байгууламж ашиглалтад орох аж. Тиймээс энэ давуу талаа ашиглан бүх айлыг жорлонгоо өөрчлөхийг уриалж байгаа ажээ. Тэдний хувьд цагаа олсон ажил бол жорлонгоо өөрчлөх шийдлүүд байв. Тиймдээ ч хүүхэд багачуудаа дагуулан хүйтнийг үл тоон жорлонг бизнес хүртэл болгож болох бүх аргыг мэдэж авсан юм. Жорлонгийн технологийг Монголдоо нутагшуулан туршилт хийж үр дүнтэй байгаа тухайгаа оролцогчдод таниулж яваа ШУТИС-ийн Усны судлалын төвийн захирал Д.Басандорж тэдэнд илтгэлийнхээ өмнө дөрвөн мөрт хэлж сургалтыг хөгжөөж байв. Тэрээр Аз жаргалтай амьдаръя гэвэл Ард түмнээ аюулгүй байлгая гэвэл Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл Жорлонгоо өөрчил  гэв. Үнэн бөгөөд чухал мөрт байв. Нийслэлээс 80 км-т байрлах Багахангай дүүрэг 1000 орчим өрхтэй. Төмөр замын байгууламж ихтэй, зундаа хөл хөдөлгөөнтэй дүүрэг юм. Айл, өрхийн 30 орчим хувь нь гэр хороололд амьдардаг нь  инженерийн шугам сүлжээнд холбогдох давуу талтай. Ихэнх нь хашаандаа ногоо тарьдаг учраас бордоожуулах жорлонгийн технологийг илүү сонирхож байв. Бусад дүүрэгт хийсэн сургалтын аргаар Багахангайх мөн явагдсан. Жорлонгоо өөрчлөх шалтгаан, бизнесийн боломж, технологийн талаар Ц.Оюунгэрэл, Ариун цэврийн стандарт, гэдэсний болон халдварт өвчлөлийн талаар Б.Цолмонбаяр, жорлон өөрчлөх, сайжруулахад анхаарах асуудал болон  Монголд нутагшуулсан шийдлүүдийн талаар инженер Б.Дашням, Д.Басандорж нар  зөвлөсөн. Энэ үеэр зарим иргэний сэтгэгдлээс хуваалцсан юм. Эхнэртээ зориулж жорлонгоо гэртээ оруулсан Тус дүүргийн II хорооны иргэн Ш.Балжинням “Манай эхнэр хөгжлийн бэрхшээлтэй. Тиймээс эхнэртээ зориулж жорлонгоо гэртээ оруулсан. Үүний тулд байшингаа бага зэрэг сунгаж 2х1.50 өргөнтэй өрөө гаргасан. Бохироо гадагш соруулдгаар хийсэн. Тэгээд дулаалж өгсөн. Харин усаа хийх аргаа олохгүй байсан. Энэ сургалтаас олон шинэ шийдлийг олж мэдлээ. Цаашид зарим зүйлийг нь өөрчлөөд хийх боломж байгааг олж харлаа. Туршиж үзнэ. Харин санхүүжилтийн тал дээр гацаад байна. Жорлонгоо гэртээ оруулахын тулд гурван сая гаруй төгрөг зарцуулсан. Иргэдэд маш хэрэгтэй сургалт байна” гэж байлаа. Хүний  хандлага, зуршил, сэтгэхүй өөрчлөгдсөнөөр жорлонгоо бүрэн өөрчилнө Дүүргийн Засаг даргын Тамгийн газрын тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Хүрэлбаатар “Жорлонгоо өөрчлөх нь иргэдийн сэтгэлгээгээ өөрчлөхтэй холбоотой асуудал. Хүний хандлага, зуршлыг өөрчлөхгүйгээр өөрчлөгдөхгүй. Нөгөө талаар бизнес болгож, зохион байгуулалтын арга хэмжээг авснаар өөрчлөгдөх боломжтой. Манай дүүрэг хоёр хороотой. Хуучны бохир соруулдаг нэг машинтай. Дүүргээс иргэдийн санаачилгыг дэмждэг. Манайхан соруулдаг жорлонг сонговол дүүргээс орчин үеийн шинэ соруулдаг машин авч өгөх боломжтой. 2018 онд жорлонгийн хувьсгалыг эхлүүлэх зорилт тавьсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Д.Гантулга “Бидний мэддэггүй олон технологи байдаг юм байна. Үүнээс орон нутагт тохирсон шийдлийг сонгож, цаг агаарын онцлогтоо тохируулан нутагшуулах нь чухал юм байна. Хуурайшуулж бордоо болгодог, соруулдаг технологи боломжтой санагдлаа. Мөн манай дүүрэгт удахгүй өндөр хүчин чадалтай долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ариутгал, татуургын цогц цэвэрлэх байгууламж ашиглалтад орно. Тэгэхээр шинэ байгууламжаа түшиглэж, бохироо соруулаад цэвэрлэх байгууламждаа нийлүүлэх давуу боломж өндөр байна. Жорлонгийн өөрчлөлтийг зөв хийвэл бизнес болгох боломж байгааг олж харлаа. Энэ нь хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхэд том хувь нэмэр болох байх. Манайхан жорлонгоо өөрчлөх санал, саанчилгыг дүүргийн ИТХ-ын чуулганаар  өнгөрсөн оны арванхоёрдугааг сард  хэлэлцүүлсэн. Хоёр хорооноос тус бүр нэг 00-ийг жишиг болгохоор ярилцсан. Жишиг жорлонгоо жижиг дүүрэг учраас бүх өрхдөө хэрэгжүүлье гэсэн. Ер нь 2018 ондоо жорлонгийн хувьсгалыг эхлүүлэх зорилт тавьсан. Хуурайшуулан бордоожуулах, соруулах технологийг сонгоно Дүүргийн Засаг даргын орлогч З.Болормаа “Жорлонгоо өөрчлөх сургалт амьдралд хэрэгтэй олон зүйлийг манай иргэдэд өгч байна. Үүнийг зөвхөн бие засах төдий ашигладаг байсан ч энэ бол үгүй юм. Жорлонг өөрчлөхгүйгээс амьдралд болон байгаль орчинд олон сөрөг үр дагавар учруулдгийг судалгаанд үндэслэсэн мэдээллээс сонслоо. Бид ярилцаад гэр хороололд нэвтрүүлэх боломжтой хоёр хувилбар дээр тогтлоо. Хуурайшуулан бордоожуулах, соруулах технологийг сонгох шийдвэрт хүрлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин