Чингэлтэйчүүд  аялалынханд  хүрзтэй 00 хэрэглэхийг уриалав

2018-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Чингэлтэй дүүрэг 160 мянган өрхтэй, гэр хорооллын суурьшлын бүс нь 50 гаруй жилийн түүхтэй ажээ. Энэ дүүргийн нутаг дэвсгэрт 100 гаруй мянган нүхэн жорлон бий. Тэдгээрийг өөрчлөх хүсэлтэй 70 гаруй иргэд 72 дугаар сургууль дээр өнөөдөр /01.15/ болж буй “Жорлонгоо өөрчилье” сургалтад ирсэн байлаа. Тус дүүргийн зарим хороонд өрх бүр хашаандаа 3-4 удаа жорлон ухаж, одоо нэмж жорлон ухах газаргүй болсон байна. Нийслэл хот үүссэн цагаас тус дүүрэгт зах, худалдааны төвүүд төвлөрч байсан болохоор нийтийн жорлон анхнаасаа байгаагүй. Тал газар бие засдаг байсан нь хөрсний бохирдолыг нэмэгдүүлсэн. Тиймээс шивтэр ихтэй гудамж эртнээс үүдэлтэй гэж иргэд дүүргийн сул болон давуу талаа тодорхойлох эхний дадлага ажлын үеэр ярьж байв. Зарим газар нь өндөрлөг, зарим нь нам доор, намаг ихтэй. Дэд бүтцэд холбогдоогүй зэрэг сул тал энэ дүүрэгт давамгай. Сул талаа давуу тал болгон жорлонгоо өөрчлөх аргыг тэд “ Жорлонгоо өөрчилье” номноос дэлгэрүүлэн унших боломжтой. Жорлон өөрчлөх болсон шалтгааны үндэслэл, технологийн талаар “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл тайлбарлаж өглөө. Мөн хуучин жорлонгоо нураах болон шивтэр болсон гудамж зам талбайд заавал ариутгал хийх хэрэгтэйг “Жорлонгоо өөрчилье” төслийн дэмжигч “ Улаанбаатар ариутгал” компанийн захирал Ч.Отгонжаргал онцолж байсан. Бид яагаад энэ олон жил жорлонгоо өөрчлөөгүй юм бэ гэсэн асуултыг сургалтын удирдагч Ц.Оюундарь оролцогчдод тавьсан юм. Тэд энэ асуултад янз бүрээр хариулж байв. Гэхдээ өнөөдрийнх шиг хамтдаа суугаад жорлонгоо өөрчлөх тухай өмнө хэзээ ч  ярьж байгаагүй. Нөгөө талаар нэг өрх жорлонгоо өөрчлсөн ч хөрсний бохирдол арилахгүй, учир нь жорлонгийн шийдэл бол нийтээр гаргах нэгдмэл шийдэл байдаг гэдгийг сургалтын удирдагч Ц.Оюундарь тайлбарлалаа. Тэрнээс гадна ариун цэврийг бизнес гэж хардаггүй байснаас энэ салбарт бизнесийнхэн өнөөг хүртэл сонирхож орж ирээгүй нь бас нэг том шалтгаан байсныг онцоллоо. Өөрөөр хэлбэл жорлон соруулдаг компани нэг айлын жорлонг соруулахаас 100 айлын жорлон соруулах нь илүү ашигтай. Тиймээс гудамжаараа, багаараа, хороо, дүүргээрээ хамтарч шийдвэр гаргах нь  илүү үр дүнтэй юм. Чингэлтэй дүүргийнхэнд Ц.Оюунгэрэл 17 төрлийн жорлонгийн технологио тайлбарлахдаа  дүрэмтэй хээрийн жорлонгийн тухай онцолсон. Манайхан жорлонгийн дүрмийг сахидаггүй. Тиймээс жорлонгийн дүрмийг ягштал сахих, хандлагаа зөв болгохыг анхааруулав. Мөн тус дүүргийн зарим хэсэгт аялал жуулчлалын газруудад ихтэй. Тиймээс аялагчдад хүрзтэй явах уриалгыг гаргавал тэд бие засахдаа хүрзээрээ газраа ухаж бохироо булж  болно” гэсэн АНУ-ын Калифорнид үүссэн сонирхолтой шийдлийг онцолж байв. Энэ тухай “Жорлонгоо өөрчилье” номноос илүү шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авч болно гэв. АНУ-д компани, аж ахуйн нэгж, хотын хүн амын тоонд нийцүүлэн хэдэн тооны жорлонтой байхыг хуульчилж өгсөн байдаг байна. Тус номонд 17 төрлийн жорлонгийн технологи, 5 төрлийн бордоотой жорлонгийн менежмент, бизнесийн боломжыг тусгасан. Нутгийн шийдэл сангийнхан Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт сургалтаа амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 17-нд Сонгино-Хайрхан дүүрэгт ээлжилт сургалтаа хийнэ. Жорлонгоо өөрчлөх ажил иргэдийн хүсэн хүлээсэн ажил байсан гэдэг нь тэдний оролцоо, идэвхи, сэтгэлээс харагдаж байлаа. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин