Гоо бүсгүй Ц.Энхжин жорлонгийн хувьсгалд нэгдлээ

2018-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Жорлоноо өөрчилье” сургалт Сүхбаатар дүүрэгт эхэллээ. Нэг айл жорлонгоо өөрчлөөд хөрсний бохирдол болон гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин буурахгүй. Бид хамтдаа  нийтээрээ жорлонгоо өөрчлөх тухай хэзээ ч ярьж байгаагүй учраас одоо болтол нүхэн жорлон байсаар байгаа юм.Тиймээс иргэд хамтдаа жорлонгоо өөрчлөхын ач тус, учир шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдэх нь жорлонгийн хувьсгал хийх боломж юм гэж Сүхбаатар дүүрэгт болж буй “ Жорлонгоо өөрчилье” сургалтын удирдагч багш Ц.Оюундарь онцолж байна. Сургалтын нээлтэд Дэлхийн гоо бүсгүй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож “Нийгмийн хариуцлагатай зорилготой гоо бүсгүйгээр шалгарсан Ц.Энхжин оролцож “ Жорлонгоо өөрчлөх” хувьсгалд манлайлан оролцохоо илэрхийлсэн. Сүхбаатар дүүрэг хэдийгээр төвийн А зэрэглэлийн бүсэд хамаарч байгаа ч паалантай жорлонтой боллоо ч гэсэн жорлонг төгс шийдэж буй асуудал биш гэдгийг хороо бүрийн оролцогч бүр ойлголт нэг болов. Манай улсын гэр хороололд 72.7 ,  Нийслэлд 94.8 хувь нь нүхэн жорлон байна. Нийтдээ 310 мянган нүхэн жорлон, 130 мянган угаадасны нүхтэй. Хүн хоногт 500-900 грамм өтгөн шингэнийг ялгаруулдаг аж. Жорлон гэрээс 10 метгийн зайд, хөршөөс 12 метрийн зайд байрлаж буйг судлаач  Б.Цолмонбаяр илтгэлдээ дурьдав. Сүхбаатар дүүргийн ихэнх айл хашаандаа жорлонгийн нүх 2-3 удаа  ухсан учраас одоо өөр жорлон ухах газаргүй болсон байна. Энэ нь хөрсний бохирдолыг нэмэгдүүлсээр байгаа ажээ. Улаанбаатар хотын найман газраас 12 үзүүлэлтээр хөрсний бохирдолтой  шивтэр ихтэй газраас  дээж авч үзэхэд 2012 оныхоос хөрсний бохирдол 4-24 хувиар өссөн байна. Судалгааны үр дүнд Нийслэлийн шивтэр ихтэй газруудад 88.4 хувийн өндөр хөрсний бохирдолтой байжээ. Хөрсний бохирдолоор халдварт нян бидний уудаг ус руу нэвчиж  дамжиж байна. Мөн агаарт 100 градуст устдаггүй,  18 сарын хугацаанд амьдрах чадвартай  бактер нь сүүлийн үед бий болсон өтгөн мөрийн өвчлөлийг газар авахуулсан байна. Гэдэсний халдварт суулгалт өвчнөөр 0-5 насны хүүхдийн  60 хувь нь өвчилжээ. Халдварт шар өвчин хөрсний бохирдолоор дамжиж  элгийг гэмтээж байна. Энэ вирусээр өвчилсөн хүн элэгний хорт хавдартай болох аюул нүүрлэж байна. Манай улс элэгний хорт хавдараар жилд 2600 хүн нас барж  дэлхийд  хорт хавдараар  тэргүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүүхдийн сангийн судалгаа нотолж байна. Элэгний хорт хавдарыг эмчлүүлэхийн тулд нэг хүн 4-200 сая төгрөгийн зардал гаргадаг. Харин нүхэн жорлонг өөрчлөх хөрөнгө оруулалтад жишээлбэл,  нэг ам.долларын санхүүжилт хийсэн тохиолдолд эрүүл мэндийн зардал 5.5-8 ам.доллар хэмнэх тооцоо гарч байна. Жорлонгоо өөрчлөх хамгийн анхны шийдвэр  хуучин жорлонгоо нурааж булах нь таны нэг дэх алхам. Тиймээс жорлонгоо булахдаа заавал ариутгал хийх хэрэгтэй. Энэ нь хөрсний бохирдолыг бууруулж өтгөн лагаар дүүрсэн муу жорлон тань хөрсөндөө бордоо болж үлдэх давуу талтай.энэ тухай Улаанбаатар ариутгал компанийн захирал Ч.Отгонбаяр сануулж байна. Хороо бүр дүүргийнхээ хөрс болон байрлал, цэвэр бохир усны шугам хоолойд холбогдсон талаарх давуу болон сул талаа ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлж байв. Сургалт бүтэн өдөр үргэлжлэнэ. Эх сурвалж:www.polit.mn
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

7 цаг 30 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

14 цаг 15 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

14 цаг 42 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

20 цаг 38 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

20 цаг 38 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

20 цаг 38 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Уржигдар 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Уржигдар 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Уржигдар 13 цаг 29 мин