Гэрийн дулаан алдагдлыг хоёр дахин бууруулах шийдлийг эрдэмтэд танилцуулав

2018-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монголчууд, тэр дундаа шийдвэр гаргагчид утааны асуудлыг арав гаруй жил судалсан нь үнэн. Энэ хугацаанд утааг бууруулах элдэв төрлийн зуух, түлш хэрэглэсэн ч үр дүн нь өнөөгийн бодит байдал. Тэгвэл гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа утаатай тэмцэхэд төр засгаас шийдэл нэхсэн ард түмний хүлээлт эцэстээ бухимдал болж хувираад байна. Энэ нь шийдвэр гаргагчдыг утааны эсрэг хөдлөх аргагүй байдалд хүргээд байгаа юм. Тиймээс сүүлийн өдрүүдэд төрийн тэргүүнээс эхлээд парламент, Засгийн газрын түвшинд утаатай тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна. Утааны асуудлаар онц байдал зарлах Ерөнхийлөгчийн саналын дагуу УИХ-ын даргын байгуулсан утаатай тэмцэх Ажлын хэсгийнхэн өчигдөр Төрийн ордонд өргөтгөсөн хурал хийлээ. Үүнтэй зэрэгцээд хот болон Засгийн газраас “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнд бизнес эрхлэгчдийг урьсан юм.   Д.Рэгдэл: НЭГ ГЭР ДУЛААЛАХАД 1.3 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ   УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан 13 гишүүн утаатай тэмцэх өргөтгөсөн хуралд яам, тамгын газрынхан болон эрдэмтдийн баг шинэ санал, шийдлээ танилцуулсан юм. Энэ үеэр  ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Өнөөгийн  нөхцөлд IV цахилгаан станцын дайтай эрчим хүчний нэмэлт эх үүсвэр хэрэгтэй.Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар гэр хорооллыг халаах дулааны хэмжээг хоёр квт   хүртэл бууруулах юм бол 400 мгв-ын чадал шаардагдана. Энэ бол V цахилгаан станцын асуудлыг хурдан шийдвэрлэх асуудал. Нөгөө талаас эрчим хүчийг гэр хорооллын 200 мянган айлд хүргэх асуудал байна. Цахилгаан дамжуулах түгээх сүлжээг шинээр байгуулах, өргөтгөх нийт зардалд 80 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Утааг бууруулах асуудлын суурь хөрс нь гэр, амины орон сууцын дулаан алдагдлыг бууруулах юм. Ингэхгүйгээр цахилгаан халаагуур нэмж тавих нь их хэмжээний нүүрс шатаана. Дулаан алдагдлыг одоогоос хоёр дахин бууруулах боломжтой. Хамгийн хүйтэн байдаг Тосонцэнгэл, Дамбадаржаад гэр барьж байгаад сарын турш хэмжилт хийгээд, Монголд зарагдаж байгаа дулааны алдагдал багатай материалаар дулаалга хийснээр таван ханатай гэрийг хоёр квт эрчим хүчээр халааж болно гэдэг нь бүрэн нотлогдсон. Бид хамгийн хүйтэн буюу -39 хэмээр тооцсон. Гэр хорооллын дулааны асуудлыг хоёр квт-аас бага эрчим хүчээр шийдэж болно. Өөр арга зам ч бий. Төвлөрсөн дэд бүтцийг гэр хороололд хүргэж чадахгүй нөхцөлд хэсэгчлэн дэд бүтцийн төв байгуулъя. 50 айлын дунд нэг зуух тавихад утаанд агуулагдах хорт бодисын хэмжээ 20 дахин буурч байна. 26 байрлалд хийх боломжтой. Жилд 160 мянган тонн нүүрс хэмнэнэ. 110 мянга орчим гэрээс дулаалга хийсэн айл бий. Дан бүрээстэй гэр ч бий. Нэг гэрийг иж бүрэн дулаалахад 1.3 сая төгрөг шаардлагатай. Гэрийн дулаалга хийдэг үйлдвэр байгуулаад 100 мянган гэрт дулаалахад төсөв багасна” гэлээ. Эрдэмтдийн гаргасан энэхүү саналыг Ажлын хэсгийн гишүүд дэмжсэн юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гэрийг дулаалахаас гадна ид хүйтний улиралд оюутан сурагчдыг амраагаад хавар, намар хичээл нөхөх боломжтой. Мөн дугуй засварын газар, бүртгэлгүй шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх хэрэгтэй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Яндангаараа хорт утаа гаргаж байгаа айлуудыг торгож, хариуцлага тооцох хэрэгтэй. Хотын А, Б бүсчлэлд ядуус байдаг гэж харахгүй байна” гэв. Түүнчлэн ихэнх гишүүдийн зүгээс утааны асуудлыг намрын чуулганаас өмнө цэгцэлж тодорхой шийдэл д хүрэх, агаарын бохирдолтой тэмцэх хууль гаргах шаардлагатай гэсэн саналыг гаргаж байв.  Ажлын хэсгийн гишүүд хуваагдаж дүүргүүдэд очиж бодит байдалтай танилцсаны дараа энэ сарын 12-нд дахин хуралдана. Тэр үед хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөхгүйгээр асуудлаа хаалттай хэлэлцэхээр болж өргөтгөсөн хуралдаан өндөрлөсөн юм.   УТААГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮД   Утааг бууруулах технологийн үзэсгэлэнгийн үеэр Ерөнхий сайд, Хотын дарга нар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Айлууд гэр, орноо дулаалах асуудалд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Ингэж чадвал гал бага түлнэ.  Тухайлбал, хонины нэхийгээр гэрээ дулаалах аргыг танилцууллаа. Утаагаар улс төр хийгээд байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар шинэ цахилгаан станц барихаас илүүтэй одоогийн III болон IV цахилгаан станцыг өргөтгөх нь ач холбогдолтой гэж үзсэн” гэв. Хотын  дарга С.Батболд “Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдын гаргасан саналууд дунд хамгийн гол нь гэр орноо иргэд сайн дулаалах, дараа нь ямар халаалтын хэрэгсэл сонгох вэ, түлшний асуудал, цахилгааны арга хэмжээ гэсэн дөрвөн аргыг хэлсэн. Нийслэлээс бодитойгоор яндангийн тоог бууруулах асуудлыг ярьж байгаа. Газар чөлөөлж орон сууцжуулах ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. Яндангаа хураалгаад 30 хувийн урьдчилгаагаа өгөөд орон сууцанд ордог байх ёстой” гэв. “Утааг бууруулах технологийн шийдэл” үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэрэг технологийн шийдлийг танилцуулсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин