“Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалтыг амжилттай зохион байгууллаа

2017-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үнэдэсний комисс, Соёл урлагийн газар хамтран “Соелд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн үр дүнг хэлэлцэх “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь”  сэдэвт зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү уулзалтад БСШУСЯ-ны соёл урлагийн бодлогын газрын дарга Г.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кюн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн олон улсын шинжээч Дэсмонд Хью, мөн 21 аймгийн соёлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.  Уулзалтыг зохион байгуулагч СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс “Анх 2015 онд соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, эрх зүйн баримт бичигтэй болсон. Түүний ачаар хэнд хандаж, юу хийх талаар гаргалгаа гарч ирсэн. Жишээ нь энэ хөтөлбөрийг орон нутагт яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Угсаатны бүлгийн соёлын өвөрмөц хэв шинжтэй уяалдуулж, хөгжлийн бодлогын тодорхойлох шаардлагатай. Манай улсын хувьд аймгийн төв бүрт номын сан, музей, театр, соёлын төв байдаг. Гэхдээ орчин үеийн менежмент, арга хэлбэрээр хөгжүүлэх эрх зүйн бодлогын шийдэл хэрэгтэй байгаа” гэсэн юм. Бүтээлч үйлдвэрлэл нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, соёлын олон төрөл зүйлийг хамгаалах, хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн эх үүсвэрээс гадна ядуурлыг бууруулах нэгэн арга зам болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Уулзалтын үеэр Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дуу хөгжим, урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Октябрь “ Манай аймаг 19 сумтай. Сум бүрт соёлын төв үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол соёл урлагийн газар нь нэг мэргэжилтэнтэй. Соёлын биет бус өвийг өвлөн тээгч 380 хүн байдаг. Өвлөн тээгчидтэйгээ ойр байж, хамтран ажиллахыг хичээдэг. Одоогийн байдлаар манай аймгийн “Шанаган хуур” гэх өв устан алга болох эрсдэлтэй байгаа. Түүнийг хамгаалах, сэргээн авч үлдэх ажил хийгдэж байна. Аймаг, сумдуудад соёлын салбар орхигдоод байгаа дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин