Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогүй улс

2017-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төслийн ахлах зөвлөх ЯМАШТА МАМОРУ Монголд энэ тогтолцоо хэдийнэ хэрэгжээд эхэлсэн ч эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгохын тулд “хэрэв ийм тогтолцоо байхгүй байсан бол” гээд нэг бодоод үзэцгээе.  Юун түрүүнд иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадах болов уу? Даатгалын тогтолцоо байхгүй тул сар бүр шимтгэл төлөх шаардлагагүй боловч гэр бүлийн хэн нэг нь өвдсөн үед хэрэглэх мөнгөтэй байх хэрэгтэй. Ялангуяа, бага насны хүүхэдтэй бол зардал их гарах магадлалтай. Хүүхэд шөнө халуурлаа гэхэд ажиллаж байгаа эмнэлэг олоход хэцүү байна. Учир нь 24 цагийн эмнэлгийн үйл ажиллагааны зардал их. Тийм эмнэлэг байлаа гэхэд эхлээд таниас төлбөр төлөх боломжтой эсэхийг асууна. Эмнэлэг буяны байгууллага биш учраас асуух нь ч зүй ёсных биз. Хэрэв өвчтөн төлбөр төлөх боломжгүй гэвэл “Та өөр эмнэлгээр үйлчлүүлнэ үү” гэсэн хариу авна. Тиймээс эмчилгээний зардал төлөх боломжгүй, орлого багатай өрхүүд эмчид үзүүлж чадахгүй биеийн байдал сайжрахыг бурхнаас гуйж суухаас өөр аргагүй болно. Сая би хотод амьдардаг гэр бүлээр жишээ авлаа. Орон нутагт бол эмнэлэг ч тун ховор. Угаасаа хүн ам цөөтэй жижиг тосгонд эмч очиж ажиллахгүй. Ийм газар хүн өвдвөл хэдэн цаг зарцуулж байж хотод авчран эмчлүүлэх шаардлагатай.   ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГҮЙ УЛСАД ЭМЧ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ? Эмч орлогоо бодоод өөрийн эмнэлгээ хүн ам ихтэй хот суурин газар байгуулна. Байнгын үйлчлүүлэгчидтэй байхын тулд шүү дээ. Бас л өвчтөнг үзэхийн өмнө төлбөрөө төлөх боломжтой эсэхийг тодруулах хэрэгтэй болно. Өвчтөний төлсөн мөнгөөр эмнэлэг тоног төхөөрөмж худалдаж авч, боловсон хүчин цалинжуулж ажиллуулдаг. Шөнө өндөр халуураад хэцүү байгаа хүүхдийг эмч үзээд арга хэмжээ авмаар байдаг. Гэсэн ч төлбөрөө төлөх боломжгүй бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүйд хүрнэ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогүй улс байсан бол гэдэг нь үнэндээ 60 жилийн өмнөх Япон улс бодит байдал дээр яг ийм байсан. Эрүүл мэндийн даатгал бол эрүүл, өвдсөн бүх иргэнээс шимтгэл хураан, тэр мөнгөөр өвдсөн хүний эмчилгээний зардлыг хөнгөвчлөх систем юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн эмчилгээний төлбөрөөр орлого олж байсан эмч эрүүл мэндийн даатгалын сангийн тусламжтайгаар өвдсөн хүнийг эмчлэх боломжтой болно. Үүнийг дагаад Японд эмчилгээний чанар сай­жирч, орон нутагт жижиг эмнэлгүүд байгуулагдсан. Жил бүр санд төвлөрсөн нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг бүрэн ашигласнаар Японы эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар бага багаар сайжирсаар өнөөдрийг хүрсэн билээ. Хөгжингүй орнуудын нэгд багтах манай улс дөнгөж 60 жилийн өмнө мөнгөгүйн улмаас эмчид үзүүлэх боломжгүй хүмүүс олонтой, ядуу орон байлаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улсдаа нэвтрүүлж, бүх иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүргэхийг зорьсон олон хүний хүчин чармайлтын дүнд одоо Японы дундаж наслалт эрэгтэй 80.75, эмэгтэй 86.99 болсон юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин