
Энд бид Г.Чулуунбаатарын “Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй” /Хянан тохиолдуулсан: Ч.Дашдаваа, Д.Мандах/ УБ., 2001 бүтээлд хийсэн хураангуйллаас “Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл-4 дэвтэр” /Хянан тохиолдуулсан: Г.Бадамсамбуу, С.Байгалсайхан, Ш.Цэнд-Аюуш зэрэг/ УБ., 2009 бүтээлтэй харьцуулан тайлснаа /Meta - Interpretation/ толилуулмуй.
[caption id="attachment_24270" align="alignleft" width="223"]
Доктор Н.Энхтөр[/caption]
Тэргүүнд тодотгохуй: М.П. Хван багшийн лекц 1980 онд “Логика и методология научного исследования” нэртэйгээр орос хэлээр хэвлэгдсэн болно. Миний бие аспирантурт суралцаж байх үедээ ...түүний өөрийнх нь зөвшөөрч, зарим материалаа надад өгсний дагуу лекцийнх нь үлдсэн хэсгийг зохиомжлон оруулж ашиглав. /Г.Чулуунбаатар, уг номын 5 дугаар тал, зүүлт/.,
Оршлын оронд: “Энэ тухайд /Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүйн тухайд/ өөр өөр баримтлал байдаг боловч судлаачдын олонхи нь ийм салбар үүсч буйг хүлээн зөвшөөрдөг” /мөн тэнд - 8 дугаар тал/.,
Үндсэн өгүүлэл - 1: “Мэдлэг, танин мэдэхүй, боловсрол зэрэг ойлголтыг логик-аргазүйн нарийн утгаар нь ялгах хэрэгтэй” /мөн тэнд/ хэмээжүхүй. Нэмэлт тайлбар - 1: Судлаач эрдэмтэн энд “боловсрол”-ыг цухас дурдсан нь хэдийгээр энэ тухайд уг номд дэлгэрүүлээгүй ч, мэдэрч танин мэдэхүйн орон зайг хүлээн зөвшөөрсөн нь сайшаалтай. Түүнчлэн эрдэмтэн судлаач Г.Чулуунбаатарын “Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй” /УБ., 2001/ хэмээх эл номд “эпистемологи” гэж нэр томьёог басхүү тун ховор дурдсан нь ч энэ тайлалд холбоотойг дурдсу. Учир нь мэдлэгийн шатлалт хөгжлийн динамик явцад холбогдох нэр томьёо гэдгээр тайлал оршихоос гадна “бодит онтологи” мэдлэгийн үүсэлтэй ч холбоотойг тэмдэглэсү.
Үндсэн өгүүлэл - 2: “ ... Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, арга зүйн үүднээс танин мэдэхүй гэдэг бол бүх нийгэм шинэ мэдлэгтэй болж байгаа зөвхөн тэр үйл явцыг ойлгоно. ... Танин мэдэхүй нь бэлэн мэдлэг ба бэлэн биш таамнал, төсөөллийг харьцуулж бясалгах сэтгэхүйн хийсвэрлэлийн үлэмж гүнзгий үйлдлийг багтааж байдгаараа мэдлэгээс ялгаатай”. Нэмэлт тайлбар -2: Бидний арга зүйн цөм хандлага нь Дэлхий дахины Бүх Шинжлэх ухааны хөгжлийн суурь хүмүүнлэгийн шинэ парадигмын хамгийн хамгийн үнэмлэхүй дээд ухамсрын хийгээд доод бичил-биологи төвшний мэдлэгийн интегралчлалын солбицол дахь “Хүний нийгмийн хөгжлийн орчин үеийн оновчтой төсөө загвар” үзэл баримтлал, “Гурван шулууны огтлолцлол буюу гурамсан зангилааны зарчим” аргачлал, “Монгол гэрийн аналоги бүтээх арга буюу орчин үеийн бичиг зохиолын онолын байгууламж” суурь кодочлол, Шинэ шинжлэх ухааны хөгжлийн газрын зураг – Түлхүүр тайлал /Монгол гэрийн аналоги загвараар гэх мэт/ бүтээгдсэн явдал мөн.
Энэ тухайд “Арга ба аргачлал гэдэг ойлголтууд ялгаатай. ... Шинжлэх ухааны судалгаанд, ялангуяа, задлан шинжилгээний үр дүнгийн талаар өгүүлэхэд аргачлалын танин мэдэхүйн ач холбогдол үлэмж их юм. /Г.Ч - 21 дүгээр тал/ гэх буюу “Арга бол тухайн шинжлэх ухааны суурь зарчмууд, хууль, баталгааны тогтолцоот онолын илэрхийлэл байдаг. Хэрэв шинжлэх ухааны мэдлэг нь үзэл санаа, зарчим, хуулийг тогтолцооны логик хэлбэр болгож зохион байгуулагдсан, бодит байдлын шинэ салбарыг судлах, танин мэдэхэд чиглэсэн байвал тэр мэдлэг арга болно. Ингэхлээр шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүйн судлагдахуун бол шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоо, түүнийг олох, бүтээхэд чиглүүлэн зохион байгуулагдсан элдэв арга, арга барилын цогц нийлбэр мөн.” /Г.Ч - 22 дугаар тал/...
Мэдлэгийн тухай тайллын давхцал -3: “Ердийн мэдлэгийг бодвол философийн мэдлэг нь байгаль, нийгмийн тухай, хүмүүс энэ ертөнцөд холбогдох харилцааны үзлийн онолын шинжтэй тогтолцоот мэдлэг мөн.” /Г.Ч - 53 дугаар тал/ гэх буюу “Шинжлэх ухааны мэдлэгийн уг чанар, онцлог“ /мөн тэнд 54 дүгээр тал/ өгүүлэлдээ: “Шинжлэх ухааны мэдлэг бол бүхэл бүтэн тогтолцоо бөгөөд бүтэц, зохицлын хувьд “анатолик”, “морфологи”, “биологи” нэгдэл мөн. Шинжлэх ухааны мэдлэгийн энэхүү “физиологи” нь гурван үндсэн зарчмыг багтаасан байдаг. Үүнд: энгийн (эгэл) чанарын зарчим, бүтэцлэг чанарын зарчим, бүхэллэг чанарын зарчим эдгээр болно. Эдгээр гурван зарчимд гносеологи, логик, прагматик гэсэн утга зүйн гурван шинж тохирдог. Бүтэцлэг чанарын зарчим нь шинжлэх ухааны мэдлэгийн философи “реконструкци”-д, түүний хэлбэр, агуулгын бүтцийн харьцааны шинжилгээнд чухал үүрэг гүйцэтгэнэ...” хэмээсэнд “Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл – 4 дэвтэр” бүтээл дэх фрактал бүтцүүдийн хураангуйлал эцэстээ Математик логикийн “Төгсгөлөг ба төгсгөлөг бус хязгааргүйг нэгтгэсэн гигант олонлогийн онолд бүрэн, төгс холбогдож буй” /Г.Кантор, С.Төмөрбат зэрэг/ талаарх судлаачдын эрдэм шинжилгээний зураглал - баримтат буюу математик загварчлал бүхий өгүүллүүдээр нэгэнтээ баталгаажсаныг дурдсу.
Түүнчлэн “... Тогтолцооны дотоодод элементүүдийн холбоо нь поли буюу олон хувилбарт моно буюу нэг янз байдалтай байж болно. Элементүүдийн системийн хувьд шинжлэх ухааны мэдлэг нь түүний элементүүдийн хоорондох политектоник болон монотектоник холбоо юм. Мэдлэгийн элементүүд тогтолцооны хүрээнд зөвхөн холбоотой төдийгүй бас тодорхой шүтэлцээнд оршино. Бүтцийн аргын эдгээр үндэслэлүүдээс элементлэг зарчим арга зүйн утга холбогдолтой болох нь харагдаж байгаа бөгөөд бүтэцлэг чанарын зарчим нь эпистемологи үүргээрээ элементлэг зарчим дээр тулгуурлах ёстой. Элемент нь тогтолцооны хүрээнд нэг талаас, бие даасан бүрэлдүүлбэр, нөгөө талаас түүний бүтцээс буюу бусад элементүүдийн харилцаанаас хараат зүйл болж байна. /Г.Ч- 56-60 дугаар тал/ гэх буюу “... тогтолцооны хувьд шинжлэх ухааны мэдлэг нь доод давхаргүйгээр (жишээлбэл эмпирик мэдлэггүйгээр) оршин байж чадахгүйгээр үл барам дээд давхаргүйгээр /мэдлэгийн онолын түвшингүйгээр-төвшингүйгээр –Н.Э/ оршин байж чадахгүй... /мөн тэнд, дээд давхрыг “гэрэл” гэжээ/ нь” үнэнтэй ажгуу.
Эрдэмтэн, академич Г.Чулуунбаатар: “Ингэхлээр бид шинжлэх ухааны мэдлэгийг судалгааны арга зүйн гурван талаас, бүхэллэг, давхарлаг, шатлалын хандлагуудаар /аль ч мэдлэг нь элемент, дэд тогтолцоо эсвэл тогтолцоо байдаг, байж болдгоор илэрнэ., тодорхой ерөнхийн хувьд тогтолцоо нь инвариант ба вариантын эсрэг тэсрэг нэгдлийн биелэл юм., эмпирик ба онолын түвшин., юмсын хооронд харилцан дан утгат тохироог - изоморфизмыг эсвэл чанарын ялгаатай үзэгдлүүдийн гомоморфизмыг тогтоосны улмаас үүсдэг харилцаа., тооны ойлголтууд., адилслын хууль, зөрчлийн хууль, гуравдахийг үгүйсгэх хууль, хангалттай үндэслэлийн хууль/ философийн үүднээс “нөхөн сэргээж” болох нь ээ. /56-67 дүгээр тал., Бидний ашигласан номын жагсаалтад буй, энд нэмэн тодруулах байдлаар хандаж буй - Н.Э/ хэмээсэн нь бидний энэ удаагийн юмуу хүмүүсийн энэ мэт олонтаа тохиолдох судалгааны зөвт тодотголуудыг үгүйсгээгүйг харуулна.
Эцэст нь нэмэн тодотгох зүйл бол, “Онолын танин мэдэхүйн функциуд: Онол нь шинжлэх ухааны танин мэдэхүйн дээд хэлбэр болохынхоо хувьд шинжлэх ухаан, үйлдвэрлэл, нийгмийн практик олон чухал үүрэгтэй байдаг. Тэдгээрийн дотроос танин мэдэхүй дараахи үндсэн чиг үүргийг ялган тодруулж болно. Үүнд: Тусгах функц /онол нь ертөнцийн хөгжих хууль, зарчмуудын тусгал болж байдаг/, тайлбарлах функц /онол нь байгаль, нийгмийн үзэгдлүүдийн тодорхой хүрээг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах ёстой/, зөгнөн өгүүлэх функц /тэр нь объектив ертөнцийн тухай шинэ, бидэнд мэдэгдээгүй үзэгдлүүдийг зөгнөн өгүүлэх үүрэгтэй/, арга зүйн функц /бидний шинэ мэдлэг олж авах, нийгэмд онолын шинэ интуиц мэдлэгийн хувийг өсгөх үүрэгтэй, Г.Ч - 82-83 дугаар тал/ гэсэнд бидний “Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл – 4 дэвтэр” бүтээл бүрэн дээд ухамсарт Ерөнхий /тусгай/ мэдлэгийн загварт төсөөллийн хийгээд аналоги аргын хамгийн хамгийн өргөн хүрээнд /басхүү хамгийн хамгийн нарийн чинад квантлаг харьцаанд/ орчин үеийн шинжлэх ухааны синергетикийн аргын хувьд хариулт бүрдүүлбэр /New Scientific Discovery or Scientific Revolution, Paradigm Shift 1-8 by Enkhtur Nasanjargal/ болох талтайг тэмдэглэсү...
Мета-онол, аргазүйн судлаач Н.Энхтөр /2017.07.14/
Эх сурвалж: www.polit.mn

Эл өгүүлэл Монголын Шинжлэх Ухааны Академийн Шинжлэх ухаан, амьдрал сэтгүүлд 2018 онд хэвлэгдсэн болой...