Онцлох бичлэг: Шүгэл үлээснийхээ төлөө шүүгдэхийг хэн ч хүсэхгүй

2017-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Заяа

115 сэтгүүлч амиа алджээ

“Facebook” компаниас 2017 онд улс орны Засгийн газрууд иргэдийнхээ хувийн мэдээллийг хүсэх байдал өмнөх оноос 24 хувиар нэмэгдсэн гэж “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагынхан онцоллоо. Дэлхий дахинаа хүний эрхийг тунхаглах уриатай тус байгууллагын хувьд олон улсын төр засгуудын энэ үйлдэл нь хүний эрхийн зөрчил хил хязгааргүй нэмэгдэж байгааг буруушааж байв. Нэг ёсондоо улс орнуудын Засгийн газар иргэдийнхээ хувийн нууцад халдах сонирхол жил ирэх тусах хэрхэн нэмэгдэж байгаа нь хүний эрхийн зөрчил дэлхий дахины асуудал болжээ.

Ерөөс хүний эрхгүйгээр эрх, эрх чөлөөний тухай, ардчилал, хөгжлийн тухай ярилтгүй. Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрол эзэмших эрхийг дэлхийн олонх улс орон тунхагласан.

Хүний эрхийн зөрчил нэмэгдэхийн хэрээр хүний эрхийг хамгаалагчдын эрх зөрчигдөх явдал ч олон улсад анхаарал татах болов. Өнгөрсөн онд гэхэд хилийн чанадад 115 сэтгүүлч амиа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна. Туркэд гэхэд 118 сэтгүүлч баригдаж хоригдсон бол 115 хэвлэл мэдээллийн хэрэгслийг үүд хаалгыг нь барьсан тухай хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд судлан тогтоожээ. Ер нь хүний эрхийг хамгаалж эвлэлдэн нэгдсэнийхээ төлөө 180 оронд хориг саад тавьдаг юм байна.

Тэгвэл Монголд...

Ерөөс хүний эрхгүйгээр эрх, эрх чөлөөний тухай, ардчилал, хөгжлийн тухай ярилтгүй. Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрол эзэмших, ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг дэлхийн олонх улс орон тунхагласан. Монгол Улс ч адилхан. Үндсэн хуульдаа энэ тухай тодоос тод хуульчилсан хэдий ч хүний эрхийн зөрчил жил ирэх тусам нэмэгдэж, төрөл нь өргөжих болсон. Харин тэдний энэ эрхийг эдлүүлэхийн төлөө нийгэмд шүгэл үлээж алхам хийсэн нэгэн ч адлагдах болжээ. Энгийн жишээ гэхэд үзэлд бодлоороо нэгдэж жагсаал цуглаан хийх эрх иргэдэд тэр бүр нээлттэй бус байна. Үндсэн хуулиараа энэ тухай зөвшөөрсөн байдаг ч процессын явцад алдагдах тохиолдол их байгаа юм. Ялангуяа сонгуулийн үеэр энэ байдал улам гаарсан болохыг хүний эрхийг хамгаалагчид онцолж байна.

Сэтгүүлч, цагдаа, шүүгч, прокурор, хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууд, иргэний нийгмийнхэн бүгд хүний эрхийг хамгаалагчид. Тэдний ажил үүргийн байдлаас шалтгаалж эрх нь зөрчигдөх явдал энгийн үзэгдэл болсон. Сэтгүүлчид гэхэд нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэснийхээ төлөө хэн нэгнээр шууд болон шууд бусаар дарамтлуулах тохиолдол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрт бий. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаа, шүүхэд дуудагддаг болсон. Шүгэл үлээснийхээ төлөө шүүгдэхийг хэн ч хүсэхгүй. Зөвхөн сэтгүүлчид бус цагдаа, шүүхийнхэн ч хүний эрхийг хамгаалагчид. Тэд аливаа хүний эрхийг шударгаар шийдсэний төлөө хэн нэгнээс ямар нэгэн дарамт хүртдэг тохиолдол ч олон байдаг юм байна. Иргэний нийгмийн байгууллагын ажилтнууд ч алхам тутамдаа хууль эрх зүйн үйлчилгээг тэгш бус хүртдэг, дарамтлуулдаг, ялгаварлан гадуурхагддаг зөрчлүүд байна.

Хүний эрхийг хамгаалагчид хэрхэн хохирдог вэ?

Гэвч энэ тухай нэгдсэн мэдээлэл өнөөдөр хүртэл нэгтгэгдээгүй байдаг юм байна. Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах шаардлага зөвхөн Монголоор ч бус олон улсад учирсаар байгааг дээр дурдсан. Судалгаа, баримт дээр суурилан тус асуудлыг шийдэх шийдлийг олох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улсад хэчнээн хүний эрхийг хамгаалагч эрх нь зөрчигддөг, ямар ямар хэлбэрээр түлхүү зөрчигддөг тухай мэдээлэл хомс байгааг Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт Х.Мөнхзул онцоллоо. Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс 2014 онд хүний эрхийг хамгаалагч 1375 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгааны явцад хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хууль эрх зүйн орчноор баталгаажуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрснийг тэрээр ярилаа. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах тухай хуулийг боловсруулаад байгаа аж.

Хуульчлагдах шатандаа явж буй энэ асуудал хоёр талтай. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд манай улсад хэд хэд бий. Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл, Глоб интернэшнл гэх мэт. Эдгээр байгууллагуудад тус тусын мэдээлэл бий. Хүний эрхийг хамгаалагчид ч өөрсдөө харъяалах чиглэлээр эдгээр байгууллагуудад хандах учиртай. Зөрчлийн талаар нэгдсэн, нарийн мэдээлэл байдаггүйн нэг шалтгаан эрх нь зөрчигдсөн талаар мэдээллийг хамгаалагчид холбогдох газарт тухай бүртээ гаргадаггүй, энэ талаар мэдээлэл, мэдлэг хомс байгаа юм. Нөгөө талд хүний эрхийн байгууллагууд тус тусдаа ажилласаар байгаа нь нэгдсэн мэдээлэл гаргахад хүндрэлтэй нэг шалтгаан болдог аж. Тиймээс хамтран сүлжээ болон нэгдэж энэ чиглэлд ажиллавал нийгэмд илүү үр дүнтэй дуу хоолой болж чадна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12