Шинэ үндсэн хуулийн хөдөлгөөн орон даяар  эхэллээ

2017-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

О.САРАНЦЭЦЭГЧ.ЗОТОЛ

Би төрийн сүлдэндээ залбирч, цай сүүний  дээжээ  өргөх гэхээр дургүй хүрдэг болсон. Ур муутай цаасан хайчилбар шиг модон морьтой сүлд, төрд байгаа муу хүмүүс нүдэнд харагдаад өөрийн эрхгүй бухимддаг. Мандах наран зүг морио унаад давхиж яваа монгол хүний хөрөг бүхий хуучин сүлд маань сайхан байсан. Тиймээс хуучныг нь сэргээе. Мөн улс маань БНМАУ гэсэн сайхан нэртэй байлаа. Яагаад энэ хэвээр байлгаж болсонгүй вэ. Бүгдээрээ эвлэн найрамдсан Монгол Улс гэсэн утгатай сайхан нэр шүү дээ. Иймд би  МАХН-аас  санаачлан  дэвшүүлж буй  шинэ Үндсэн хуулийн төсөлд улсаа БНМУ гэж нэрлэе гэсэнтэй  санал нэг байна”  хэмээн  Дархан-Уул аймгийн өндөр настан Д.Норолхоо гуай  ярьж байна. Манай улсад  ард түмнийхээ эх оронч үзэлэнэ  санаа бодлыг нэгтгэсэн   ардчилсан сонгууль  ялснаас хойш  өдгөө   26 жилийг үджээ.Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөө, удирдлагын шатанд гарсан хямрал гажуудал их.  “Төр гэж алгаБайхгүй юм чинь арга байж уу”  хэмээн бухимдах хүн олон байна. Иймд   “Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнийг санаачлан  гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний санал болгон танилцуулж буй Үндсэн хуулийн төсөлд бид ийм саналтай байна, тийм өөрчлөлт хийехэмээн иргэд саналаа хэлж байна. МАХН-аас Шинэ Үндсэн хуулийн төсөл буюу БНМУ-ын Дээд хуулийг  санаачлан боловсруулж, иргэдэд танилцуулан хэлэлцүүлэх ажлын эхлэл хөдөө орон нутагт ийм давалгааг үүсгэжээ. Аймаг, дүүрэг, сум, баг бүртШинэ Үндсэн хуулийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж, хуулийн төслийг сурталчилж, санал, хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн байна. Хуулийн төслийг хэвлэсэн цэнхэр хавтастай  жижигхэн гарын авлага ч гараас гарт, айлаас айлд дамжин ярианы сэдэв болжээ.

Шинэ Үндсэн хуулийн төслийг иргэдэд хүргэх   МАХН-ын Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймагт  ажилласан юм. Ажлын хэсэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.ЭнхбаярШадар сайд асан Ц.Оюунбаатар, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, МАХН-ын Бага чуулганы гишүүн, БСШУС-ын дэд сайд асан  Б.Тулга, Бага чуулганы гишүүн П.Баярхүү нар  багтаж иргэдтэй уулзавҮндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстой вэ? Энэ асуултад  МАХН-ын дарга Н.ЭнхбаярЭнэ талаар би ганцаараа ярьж буй юм биш. Сүүлийн жилүүдэд эрдэмтэн, мэргэд асуудал хөндсөн. Нийгэмд ийм ойлголт бий болсон. УИХ-ын энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчилж, шинэчлэх асуудлыг оруулсан байна. Аливаа Үндсэн хууль жинхэнэ ёсоор хэрэгжихийн тулд төр, засгийн бүрэн эрх хэний гарт байна вэ. Хэнээс эх үүсвэртэй вэ гэдэг асуудлыг тодорхой бичсэн байх ёстой. Гэтэл өнөөгийн үйлчилж буй Үндсэн хуульд төр, засгийн бүрэн эрх хэнээс эх үүсвэртэй вэ гэдэг нь тодорхойгүй, орхигдсон. Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэчихээд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гээд заачихсан. Засгийн эрх гэхээр хүмүүс хялбаршуулж, Засгийн газартай холбож ойлгодог. Тэгвэл бид эрх мэдлийг ард түмнийхээ мэдэлд өгье. Монгол хүнээ төрийн хамгаалалтад оруулъя. Байгалийн баялгаа ард түмний мэдэлд жинхэнэ утгаар нь өгье. Монгол хүнээ цалинтай, тогтмол орлоготой болгоё. Эрүүл мэндийн болон сурч боловсрох зардлыг төр хариуцдаг байя. Олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийг орон сууцжуулъя, амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэнд төрөөс сар бүр баталгаатай орлого өгч дэмждэг байя зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, та бүхэндээ хүргэж, хэлэлцүүлж байна. Энэ бол бүх монгол хүнд хамаатайхэмээн онцлон тэмдэглэвТүүнчлэн шүүх засаглал аливаа хэргийг шударга шийдэх боломж томилгоогоор хязгаарлагдаж байгааг хуульч Ц.Шаравдорж, хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрснийг Шадар сайд асан, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар, сонгуулиас сонгуульд худал амлалт хэрээс хэтэрч, хариуцлагын тогтолцоо алдагдсаныг Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Үндсэн хууль ард түмэндээ  бүрэн утгаар үйлчилж чадахгүй байгааг БСШУС-ын дэд сайд асан Б.Тулга, хууль хэрэгжихээ больж, зүйл заалтууд нь харин ч эсрэгээрээ үйлчилж иргэд хохирч байгаа талаар МАХН-ын Бага чуулганы гишүүн П.Баярхүү нар илтгэл тавив.

Дархан-Уул, Орхон аймгийн иргэдҮндсэн хуульд баялаг ард түмний өмч хөрөнгө гэж хуульчилсан ч бодит байдалд өөр байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Шинэ хуулийн төсөлд  Монгол хүнээ  төрийн хамгаалалтад оруулъя гэж байгаад талархал илэрхийлээд  “Төрийн хамгаалалтад л байхгүй бол гуравхан  сая монгол хүн Хятадын хамгаалалтад байх уу. Америк  ирж хамгаалах уу, Орос хамгаалах уугэж байв. Харин хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн засаглалтай байж Төрийн тэргүүн Засгийн газрыг тэргүүлнэ гэх нь  зөв үү гэж олон хүн асууж байлаа. Учир нь Шанхайн уулзалтаар  манай Ерөнхийлөгч хоёр хөршийн төрийн тэргүүнтэй уулзсан. Ирээд манайх гадаад харилцааны асуудлыг урд хөрштэйгөө харилцаж байж шийднэ гэж ярьсан. Үүнд дургүйцсэн үү, ямартай ч ОХУЭрдэнэт”-ийн 49 хувийг буцаагаад зарчихсан. Тэр хувьцааны ихэнхийг Ц.Элбэгдорж авсан гэсэн. Өнөөдрийн энэ байдлаас  харж байхад манайх шиг цөөн хүн амтай, газар нутаг, байгалийн баялаг ихтэй улсад  Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлэх нь буруу  гэсэн бодолтой байнагэцгээж байлааАрдын хянан шалгах хороо гэж социалист нийгмийн үед байсан. Үүнийг сэргээн байгуулъя гэж  шинэ Үндсэн хуулийн төсөлд  тусгасныг  иргэд ихээхэн  дэмжиж байвАрдын хянан шалгах хороог ардчиллын үед татан буулгаснаар цөөн хэдэн хүн баяжих, хараа хяналтгүй төрийн өмчийг идэж уух замыг нээсэн гэж иргэд үзэж байна

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

1 цаг 13 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

4 цаг 38 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

4 цаг 43 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

12 цаг 51 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

12 цаг 51 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

12 цаг 51 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

23 цаг 43 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин