Увсын археологи, амьтны аймгийг ингэж үнэлж болох уу?

2017-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Түрүүч нь Увсын археологи, амьтны аймгийг ингэж үнэлж болох уу? /1/

Увсын археологи, амьтны аймгийг ингэж үнэлж болох уу?Монголын баруун хязгаарт бас нэгэн Тамсаг нээгдэх ажиллагаа 2015 оноос эхэлсэн нь “Увс-1” газрын тосны төсөл байв. Төслийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компани гүй­цэт­гэгчээр шалгаран хайгуу­лын ажлыг явуулах эрх­тэй болсон. Гагцхүү тэд Монголын хууль тог­тоом­жийг сахин биелүүлэх­дээ алдаа гарган, төр засаг, дарга даамлыг зөв­шөө­рүүлчихэд болно гэсэн хандлагаар ажлаа эхлүүл­сэн нь эдүгээ үйл ажил­ла­гаагаа зогсооход хүрээд буй.

Бид өмнөх дугаартаа “Увс-1” талбайд хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс археологийн судалгааны талаар дурдсан билээ. Хүрэл чулуун зэвсгийн үеэс археологийн үнэт олдворуудыг хадгалсан Увс аймагт уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлэхэд нөлөөлөлд өртөх эсэх судалгааг өргөн цар хүрээтэй хийх шаард­лагатайг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй ав­ран хам­гаалах судалгааны салба­рын эрхлэгч, доктор про­фес­сор Ч.Амартүвшин онцол­сон юм. Харамсалтай нь археологийн өргөн цар хү­рээтэй судалгаа “Увс-1” талбай дээр хийгдээгүйг тэрээр дүгнэсэн.

Увс нуур бол дэлхийн хэмжээнд ховордсон, усны болон намгархаг газрыг шүтэн амьдардаг шувуудын зүйлүүд үрждэг. Хоёрдугаарт, олон улсын хэмжээнд ховордсон шувууд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, гуравдугаарт, тодорхой зүйл шувуудын дэлхийн популяцийн эсвэл Азийн популяцийн нэг хүртэлх хувь нь нэг улиралд байршдаг газар.

 

“Увс-1” талбайд Тэс, Наранбулаг, Зүүнговь сумыг хамарсан газар нутагт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэл­гээг “Говьхангайн төгөл” компани гүйцэтгэсэн. Компани ажлаа хуульд нийцүүлэн хийж гүйцэт­гэснийг батлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гарын үсэг зуран баталгаажуулсан нь бий. Тиймээс үнэлгээ хийсэн компанийг шүүмжлэхийг урьтал болгосонгүй. Гагц­хүү салбарын тэргүү­лэх эрдэмтэд тус үнэлгээг мэргэжлийн нүдээр харж, алдаа оноог нь хэлэх боломжийг өнөөгийн ард­чилсан нийгэмд хо­рио­гүй билээ. Учир нь Монгол Улс газрын тос­ны салбарын амьд жишээг Дорнод аймагт 20 гаруй жил хөгжүүлэх нэрээр байгаль орчин, нутгийн уугуул иргэдийн эрх ашиг хөндөгдөж, алдарт Мэнэнгийн тал там болсон түүх бий. Тиймээс үзэсгэлэнт, онгон дагшин газар нутагтай баруун хязгаарыг Мэнэнгийн тал шиг болгохгүйн тулд төр засгаас эхлээд ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн хүр­тэл хариуцлагатай ажил­лахыг сануулах үүрэгтэй.

 

“УВС НУУР ОРЧИМ БАЙГАЛИЙН ТӨДИЙГҮЙ НИЙГЭМ СОЁЛЫН ХУВЬД АСАР ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ”

 

Увс аймаг археологийн үнэт дурсгалуудтайгаас гадна байгаль, цаг уур, хөрс, ургамал, амьтны айм­гийн хувьд ч онцгой газар нутаг. Ялангуяа Увс нуур Төв Азийн нүүд­лийн шувуудын гол нутаг гэдэг утгаараа Дэл­хийн байгалийн өвд бүртгэгдсэн, Рамсарын конвенцид орсон, хамгийн сүүлд Зүүн Ази, Австрали-Азийн нүүдлийн замын түншлэлийн олон улсын сүлжээ нутагт хамрагдсан байдаг. Тиймээс Увс нуур орчим, Увс аймаг дахь шувуу, амьтны аймгийн судалгаа өндөр төвшинд хийгдэх шаардлагатай. Энэ үндэслэлийг ч сал­барын мэргэжилтэн, суд­лаачид онцгойлон тэмдэглэж байгаа юм. Энэ тухай Монголын Шувуу судлалын нийгэмлэгийн доктор, профессор С.Гомбобаатар “Увс нуур дэлхийн байгалийн өвд орсон, улсын тусгай хамгаалалттай, дархан цаазат газар, Рамсарын кон­венцид орсон, Зүүн Ази Австрали-Азийн нүүдлийн замын түншлэлийн олон улсын сүлжээ нутагт хамрагдсан. Рамсарын конвеницд бүртгэх шалгуур гэж бий. Увс нуур бол дэлхийн хэмжээнд ховордсон, усны болон намгархаг газрыг шүтэн амьдардаг шувуудын зүйлүүд үрждэг. Хоёрдугаарт, олон улсын хэмжээнд ховордсон шувууд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, гуравдугаарт, тодорхой зүйл шувуудын дэлхийн популяцийн эсвэл Азийн популяцийн нэг хүртэлх хувь нь нэг улиралд байршдаг газар. Энэ шалгууруудыг хангаад, нийгэм эдийн засаг бусад хөхтөн амьтан болоод ургамлын зүйлийн бүрэлдэхүүний хувьд өвөрмөц онцлогтой байгаа тохиолдолд Рамсарт бүртгэдэг. Ер нь Увс нуур орчим байгалийн төдийгүй нийгэм соёлын хувьд асар өн­дөр ач холбогдолтой газар нутаг” хэмээн онцолж байна.

 

ШУВУУДЫН АМЬДРАХ ОРЧИН ДОРОЙТОН ДАЙЖИХ БОЛНО ГЭЖЭЭ

 

Газрын тосны хай­гуу­лын ажиллагаа амьт­дын аймагт хэрхэн нөлөө­лөх талаар тайланд “Өрөмдлөгийн талбай бүтгэх явцад хөрсөнд амьдардаг амьтад, жижиг шувуудын өндөг ангаахай, дэгдээхэй, хорхой шавьж өртөж болзошгүй. Өрөмд­лөг хийх хугацаа богино ч тухайн таблайн ойр орчмын амьтад өрөмд­лөгийн дуу чимээнээс дүрвэн зугтаж магадгүй. Хайгуулын өрөмдлөгийн явц нь хөрс шүтэн амьдрагч мэрэгч амьтад, мөлхөгчид болон шавь­жийн зүйлийн бүр­дэл, тоо толгойг бууруу­лах, амьдрах орчныг ал­даг­дуулах зэргээр сөрөг нөлөөлөл үзүүлж бол­зош­гүй. Тэсэлгээ, тээв­рийн хэрэгслийн хөдөл­гөөнөөс үүдэн бий бо­лох дуу чимээ, чичир­гээ­нээс болж томоо­хон хөхтөн амьтан төслийн талбайгаас дайжих, жи­жиг мэрэгч амьтад тээв­рийн хэрэгсэлд дай­руу­лах тохиолдол гарч бол­зошгүй. Хайгуулын өрөмдлөгийн талбайн нүх, суваг шуудуунд мал, амьтан унах, ялангуяа салхи шуурганд уруудсан мал унаж үхэж үрэгдэж болзошгүй. Тухайн бүсэд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, өндөглөдөг зусдаг болон суурин, үрждэг зэрэг шувуудын амьдрах орчин доройтон дайжих болно. Хайгуулын өрөмдлөгийн явцад гарах хог хаягдлаас ойр орчмын амьтад хордож үхэх, мөн төсөл хэрэгжсэнээр хүний хөдөлгөөн ихсэх бөгөөд үүнийг дагаад хууль бус ан агнуур ихсэж болзошгүй” гэжээ. 

 

ҮНЭЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТӨВШИНД ХИЙГДЭЭГҮЙ ГЭВ ҮҮ?

 

Түүнчлэн “Увс-1” талбайн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг компани хийхдээ амьтны аймаг, тэр дундаа шувуудын аймгийг “...Газрын тосны хайгуул хийх талбай нь Увс нуураас 25 км хол орших тус усны шувууд ховор, харин сохор элээ, цагаан элэгт, саарал цагаан элэгт, үлэг харцгай, морин харц­гай, шилийн сар, тарважи бүргэд, цармын бүргэд, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, цас­ны хажир бүргэд, тас, идлэг шонхор, шилийн шон­хор, шууман шонхор, эгэл шонхор, хайргууна шонхор, зээрд шонхор, начин шонхор зэрэг махчин шувууд тохиолдоно. Мөлхөгчид төмөр гүрвэл, сум могой, нарийн могой зэрэг амьтад нууруудын хөндийн тойргийн зүүн талын зарим нутгаар тохиолдоно” гэсэн байна. Тайланд дурдсан шувуудын аймаг болон амьтдын аймгийн талаарх судалгаа, түүнд нөлөөлөх байдлын талаар үнэлсэн ч мэдээлэл нь хангалтгүй, мэргэжлийн төвшинд хийгдээгүй гэж судлаачид дүгнэж байна. “Ийм ач холбогдолтой газрын орчимд уул уурхайтай хол­­боотой асуудал хөн­дөг­дөж байгаа бол байгаль орчин, амьтны аймагт нөлөөлөх байдлын үнэлгээг хийх ажлын хэсэгт мэргэжлийн шу­вуу судлаач, хөхтөн суд­лаач, ургамал судлаа­чид зайлшгүй орсон байх ёстой. Тайланд зүй­лийн нэрийг латинаар  бичдэггүйг нь харвал мэргэжлийн хүмүүс биш. Ямар ч ишлэл хийгээгүй байна. Ишлэл хий­гээгүй гэдэг нь хүний юмыг хулгайлсан, эсвэл таамгаар хийдэг хүмүү­сийн ажил. Тиймээс амьт­ны аймагт нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт эргэлзээ төрж байна. Бичсэн зүйлүүдийг нь харвал Монгол орон даяар байдаг түгээмэл тархацтай шувуудыг л биччихэж. Гэтэл Увс нуур бол түгээмэл тархацтай шувуудыг цуглуулдаг газар биш. Хун гэхэд Монголд гурван зүйлийн хун бий. Үнэлгээнд хун гээд л биччихэж. Ямар хун гэдэг нь ойлгомжгүй. Маш бүрхэг үнэлгээ. Ийм чухал газар нут­гийн үнэлгээ хийж бай­гаа хүмүүс ингэж хариуц­лагагүй хандаж болохгүй” хэмээн доктор профессор С.Гомбобаатар дүгнэсэн юм. Хэрэвзээ мэргэжлийн төвшинд, нарийн үнэлгээг хийсэн бол үүнээс ч илүү нөлөөлөл үзүүлж болох нь гэж ойлгогдож байна. Бид энэ асуудлаар тайлбар авахаар “Говьхангайн төгөл” компанитай холбогдоход “Нэгэнт судалгаа хийгдээд салбарын яамнаас баталгаажуулаад өнгөрсөн ажлын талаар ярих шаардлагагүй. Мэдээлэл өгөх хүмүүс нь ч байхгүй байна ” гэв.

Ямартаа ч “Увс-1” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зарим хэсэгт мэргэжлийн хүмүүс ийм үнэлгээ өгч байна. Үүнээс харахад газрын тосны хайгуул, олборлолт Увс аймгийн  ус, агаар, хөрс, ургамал, нутгийн уугуул иргэдийн амьдралын хэв маяг, тэдний нийгэм эдийн засагт нөлөөлөх байдлын үнэлгээг хэрхэн хийсэнд эргэлзээ төрөхөөр байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12