Увсын археологи, амьтны аймгийг ингэж үнэлж болох уу?

2017-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Увс аймгийнУвс-1” талбайд 2015 оноос газрын тосны хайгуулыг эхлүүлсэн асуудлыг манай сонин хөндөн бичсээр байгаа билээ. Засгийн газрын тогтоолоор хайгуул хийх эрхийг авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттайМонголиа гладвилл Увс петролиумкомпани өнгөрсөн жил Увс аймгийн зарим сумдын иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран үйл ажиллагаагаа зогсоосон. Хайгуулын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл бүхий байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийхдээ орон нутгийн иргэдийн санал аваагүй, холбогдох баримтыг хууль бусаар үйлдсэн зэрэг зөрчил тухайн үед гарч байв. Энэ асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Цогтбаатар саяхан хэвлэлд ярихдааТухайн компани орон нутагтай тохиролцож, орон нутгаас зөвшөөрөл авах зайлшгүй шаардлагатай. Ирэх сард багтааж орон нутгийн уулзалтыг хийхээр төлөвлөж байна. Компани, орон нутаг, агентлагийн хамтарсан уулзалтыг хийнэгэв. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар уул уурхайн ажил эхлэхээс өмнө нөлөөлөлд өртөх орон нутгийн иргэдээс санал авах ёстой. Хууль сахиулагч төрийн байгууллагын зүгээс үйл ажиллагаа нэгэнт эхэлж, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны дараа зөвшөөрөл авах асуудлыг ярьж байгаа нь анхаарал татаж байна.

Увс нуурын орчим дахь Хүрэл зэвсгийн үеийн хиргисүүрийн тэмдэглэгээ. Судлагдаагүй археологийн олдворууд Увс аймагт маш их бий.

Увс-1” талбайн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх явцад үүссэн дээрх зөрчлөөс үүдэн үнэлгээ хэрхэн хийгдсэн асуудал урган гарч буй юм. Учир нь Увс аймаг байгалийн хувьд онцлог, онгон дагшин газар нутаг, ан амьтантай. Зөвхөн байгаль орчноор зогсохгүй түүх соёлын асар үнэтэй дурсгалуудыг хадгалж буй нутаг. Алслагдмал байдлаас үүдэн байгаль орчин, түүх дурсгалын судалгаа бүрэн хийгдээгүй гэж мэргэжлийн хүмүүс онцолдог. Тиймээс Увс аймгийн 19 сумын 14-т нь газрын тосны хайгуул хийхээр болсон тус газар нутагт байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэрхэн хийсэн талаар судаллаа.

Төслийн эхний ажлын хүрээнд Увс аймгийн Тэс, Наранбулаг, Зүүнговь сумын нутгийг хамруулж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгГовь хангайн төгөлкомпани хийж гүйцэтгэжээ. Газрын тосны хайгуулын явцад агаар, хөрс, газрын гадарга, ургамал болон амьтны аймаг, усны нөөц, түүх соёлын дурсгалд хэрхэн нөлөөлөх, нөлөөллийг хэрхэн багасгах тухай зэрэг мэдээллүүдийг үнэлгээний тайланд бичсэн байна.

Увс аймгийн хувьд, тэр дундаа Увс нуур орчим археологийн үнэт олдвор, дурсгалууд маш ихээр хадгалагдаж байдгийг түүхийн олон эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. Ялангуяа Хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, чулуун байгууламж маш олноор байдаг ажээ.

Тэгвэл газрын тосны хайгуулынУвс-1” талбайн археологийн судалгаа хэрхэн явагдсаныг үзвэлМонголиа гладвилл Увс петролиумкомпанийн захиалгаар ШУТИС-ийн судалгааны баг Наранбулаг, Тэс, Зүүнговь сумын нутагт ажиллажээ. Судалгааны баг 2016 оны тавдугаар сарын 7-15-ны хооронд гурван сумыг хамарсан талбайд түүх, соёлын дурсгалын хайгуул хийснийг тайланд дурдсан байна. Судалгааны дүнд гурван сумын нутагт 100 орчим хиргисүүр, гурван булш, нэг хадны зураг, таван хүн чулуун хөшөө, таван буган чулуун хөшөө, зургаан хүрлийн үеийн хөшөө, нэг тахилын онгон, хоёр тахилгат овоо байгааг тогтоосон гэнэ. Түүнчлэн тайланд “...Уг дурсгалууд байгаа хэсэг, хамгаалалтын бүсийг оролцуулсан талбайд ашигт малтмалын хайгуулын өрөм тавих, суваг шуудуу татах, нүх ухах, том техник дэргэдүүр нь явах зэргээр хөрсийг гэмтээж болохгүй. Дээр дурдсанаас бусад археологийн дурсгал илрээгүй талбайд геологийн хайгуулын үйл ажиллагаа явуулахад түүх соёлын дурсгалын талаас харшлах зүйлгүй болногэжээ. Харамсалтай нь археологийн уг судалгааг салбарын эрдэмтэд судалгааны хугацаанаас эхлээд шүүмжилж байна.

Увс аймаг нийслэлээс 1500 гаруй км алслагдсан, гурван сумыг хамарсан судалгааг тайланд дурдсанаар найм хоногийн хугацаанд археологийн судалгааг бүрэн хийх боломжгүй гэж тэд үзэж байна. Энэ тухай ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч Ч.Амартүвшингээс тодруулсан юм. ТэрээрУул уурхайн компаниуд түүх соёлын дурсгалын хайгуул хийх багийг сонгохдоо аль хямд өртөгтэй, богино хугацаанд хийхийг сонгодог. Увс аймаг, Увс нуур орчим бол түүх соёлын маш онцгой ач холбогдолтой газар нутаг учир судлахад хугацаа их шаардана. Олон судлаач ажиллах шаардлагатай. Гэтэл найм хоногийн хугацаанд археологийн судалгаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол компанийн хөрөнгийн чадавх, түүх соёлын дурсгалдаа хандаж байгаа хандлага л харагдаж байнагэж байна. Тэрээр Увс аймаг дахь түүх, соёлын дурсгалын талаарУвс нуур өөрөө эртний нүүдэлчдийн нутаг. Нүүдэлчид гол усаа, бэлчээрээ дагасан амьдралын хэв маягтай байдаг. Тиймээс оршуулгын зан үйл, тухайн дурсгалаа үлдээх нь бас л гол нуурын дэргэдүүр байдаг. Дээрээс нь Увс нуурыг тойроод сондгой сайхан уулс бий. Тэр уулсыг түшсэн археологийн дурсгалууд байгаа. Дийлэнх нь Хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, чулуун байгууламж хамгийн олон тоотой байгаа. Баруун Монгол буюу Алтайн бүс нутаг өөрөө томоохон дурсгалыг хадгалж үлдсэн газар. Мөн чулуун зэвсгийн дурсгал байгаа гэсэн мэдээлэл их. Газарзүйн байдал нь элсэрхэг учраас чулуун зэвсгийн үеийн олдвор байх өндөр магадлалтайгэлээ.

Ийм чухал ач холбогдолтой судалгааг хэдхэн хоногт гүйцэтгэсэн тайлан үнэнд хэр нийцэх вэ. Бид энэ талаар тодруулахаарГовь хангайн төгөлкомпанитай холбогдоходХариуцсан хүмүүс ажилтай байгаа тул мэдээлэл өгөх боломжгүйгэв.

Зөвхөн археологи ч бус ус, агаар, хөрс, ургамал, амьтны аймагт хайгуулын ажиллагаа хэрхэн нөлөөлөхийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд хэрхэн тусгасан бол. Салбарын томоохон судлаачид түүнд хэрхэн хандаж байна вэ?

Үргэлжлэл бий.

 

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

2 цаг 4 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

5 цаг 29 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

5 цаг 34 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

13 цаг 43 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

13 цаг 43 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

13 цаг 43 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Өчигдөр 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин